Эрчүүдэд: Хурдан дур тавилтыг эмчлэх боломжтой

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

Эрэгтэйчүүдийн ерөнхий эмч, профессор З.Цэгмэдтэй сүүлийн үед эрчүүдэд элбэг тохиолдох болсон өвчний талаар ярилцлаа. Хэн нэгэнд өөрт тохиолдсон асуудлаа хэлж, зөвлөгөө авч чаддаггүй эр хүн бүрт З.Цэгмэд эмчийн ярилцлага тус болох болно. Магадгүй та санаа зовж явдаг зүйлсийнхээ хариултыг энэхүү ярилцлагаас авч болох юм.

 


-   Эрчүүдэд элбэг тохиолдож буй эмгэгийн талаар та юу хэлэх вэ?

 

Эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах хандлага нь арай өөр байдаг. Эрчүүд нөхөн үржихүйн асуудал, шээс хаагдалт, бэлгийн ажиллагааны өөрчлөлт, төмсөгний хавдар, бэлгийн замын ургацгууд гэсэн онцлох өвчлөлөөр гол төлөв ханддаг. Сүүлийн үед эрчүүд дотоод энергийн алдагдалд орсноос эмнэлэгт хандах нь ихэссэн. Энэ нь бухимдал, нойргүйдэл, бэлгийн амьдралын тааламжгүй байдлаас үүдэлтэй юм. Айл гэрийн ачааг үүрч, үргэлж ямар нэг зүйлд санаа зовох нь хүний биеийн энергийг алдагдуулдгийг анагаах ухаан нотолсон. Эрчүүд гэрийнхээ эдийн засаг, ажил гээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай байдгаас дарамт ихтэй, стресс бухимдалтай байдаг. Эмэгтэйчүүд ийм байдалд орохоороо ээждээ, найздаа яриад эсвэл нөхөртөө уурлаад бухимдлаа тайлчихдаг бол эрчүүд тийм биш.

-   Маш олон зүйлийг зохицуулах шаардлагатай байдгаас дарамтанд орж, стресддэг байх л даа?

Асуудлыг үргэлж дотроо хадгалж явсаар дотоод энергиэ эмэгтэйчүүдээс илүү алддаг. Эхнэрийнхээ хатуу үгэнд сэтгэл санаа нь амархан хямардаг. Үүнээс болж архиар бухимдлаа тайлах гэж оролддог. Энэ бүхний эхний шинж нь хэт ядрах, нойргүйдэх, бэлгийн харьцааны өөрчлөлттэй болох зэргээр илэрч байгаа юм. Өөрөөр хэлбэл махан бие туйлдахаас илүү хүний дотоод энерги алдагдаж байна гэсэн үг.

-   Тэд сэтгэлзүйн хувьд хямарлаа гээд тэр бүр эмнэлэгт хандаж чаддаггүй шүү дээ. Үүнээс болж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг үү?

-Нөлөөлнө. Хамгийн түрүүнд бухимдлаа тайлж сурах хэрэгтэй. Ямар нэг юманд битгий санаа зов. Хүүхдээ машинтай гаргачихаад араас нь мөргөлдчих вий гээд санаа зовоод суучихна. Түүний оронд өөр юм бодож ухамсраа цэвэрлэ. Эзгүй газар очоод хашгирсан ч сайхан болдог. Бухимдлаа тайлвал эрчүүд жавхаалаг, сэтгэн бодохдоо хурдан байдаг. Элдэв дарамтад байгаа хүмүүс үг нь удаан, секундэд гарах авиа нь цөөхөн. Юм асуухад бодож байгаад хариулдаг. Анхны үзлэгээр л ийм хүмүүс илэрхий байдаг. Тэд олон жилийн хуримтлалыг бий болгосон гэсэн үг л дээ.

Наад зах нь жолооны ард өөртэйгөө хэрүүл хийх хэрэггүй. Аливаа үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж сурах ёстой юм. Анагаах ухаан материаллаг зүйлсийг судалж дуусаад хүний дотоод энерги, гэрлэн бүрхүүл, сүнсэн биед анхаарал хандуулж эхлээд байна. Тиймээс өөрийн дотоод энергийг хайрлаж амьдрах учиртай юм.

-   Өвчнөө нууж, хугацаа алдах, буруу эмчлэх зэрэг хүндрэлүүд эрчүүдэд түлхүү тохиолддог гэж сонсож байсан юм байна?

Эрчүүдийн хувьд эрүүл мэнддээ хайнга хандах асуудал байна. Бэлгийн замын өвчин авчихаад түүнийгээ нуух, эмийн сангаас дур мэдэн эм, тариа авч хэрэглэх, нэг нэгнээсээ асууж хар бор арга хэрэглэдэг. Эсвэл нуруу нь суулт өгөөд хөл нь мэдээгүй болсон хойноо эмнэлэгт ханддаг тохиолдлууд байна. Эмэгтэйчүүд өвдсөн даруйдаа ханддаг бол эрчүүд нэлээд даамжирсан буюу өвчнийхөө хожуу шатанд эмнэлэгт ханддаг. Тиймээс эрчүүдэд хандаж хэлэхэд аливаа өвчлөлийг эхний шатанд буюу эртхэн үзүүлэхэд үр дүнтэй байдаг юм шүү гэдгийг онцгойлон захиж хэлмээр байнa.

Мөн эмийн зохисгүй хэрэглээ түрүү булчирхайн үрэвсэлд нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс түрүү булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, дээрх шинж тэмдэг илэрвэл даруй эмчлүүлэх хэрэгтэй.

-   Хамгийн элбэг тохиолддог өвчлөл юу вэ?

Ихэнхдээ хориос дээш насны залуучууд эмчилгээ хийлгэдэг. Харин дараагаар нь 40-өөс дээш насныхан үзүүлж байна. Үзүүлж байгаа залуусын дунд дийлэнх нь БЗХӨ тэр дундаа тэмбүү, заг хүйтэн, зонхилж байна. Харин ахимаг насны эрчүүдийн дунд түрүү булчирхайн үрэвсэл нэлээд байна. Мөн сүүлийн үед 20-50 насны эрчүүдийн дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг тохиолдож байна. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бэлэг эрхтэн болон урагтай холбоотой асуудал их байдаг. Эрэгтэйчүүдийн хувьд хурдан дур тавилтыг дэлхий нийтээрээ мэс заслын аргаар эмчилдэг болсон. Манайд ч эмчлэх боломжтой. Тиймээс энэ талын өвчлөл дээр санаа зоволгүй мэргэжлийн эмчид хандаарай гэж эрчүүддээ зөвлье.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.22) 2024 оны 10 сарын 13

Yaj holbogdoh we gereer emchlah arga bnu

0  |  1
Баагий(45.117.35.18) 2024 оны 11 сарын 06

Яааж удаан дур тавих вэ эмчилгээ бга юу

0  |  3
mmmm(66.181.161.15) 2024 оны 10 сарын 13

yaj udaan dur tawihuu

0  |  2
Нямаа (66.181.161.127) 2024 оны 10 сарын 13

80040478 80044409

1  |  2
Даагий(122.201.24.132) 2024 оны 10 сарын 13

Зөвөлгөө авах боломжтой юу

0  |  3
Зочин(66.181.161.12) 2020 оны 12 сарын 18

Яаж холбогдох вэ аль эмнэлэг вэ

0  |  0
Зочин (66.181.161.1) 2021 оны 04 сарын 15

Холбогдоч болхуу

3  |  0
.mm(66.181.161.97) 2024 оны 07 сарын 02

Het hurdn uriin shingnee gadgshuulaad bhn yaahuu

15  |  9
Адъяажав(202.126.89.117) 2024 оны 07 сарын 02

Яаж эмчлэх вэ гэрийн аргаар

12  |  6
Зочин(202.126.88.157) 2024 оны 03 сарын 31

Тод Каннам эмнэлэгт хийдэг гэсэн/хурдан тавихийг эмчилдэг мэс ажилбар

5  |  0
Зочин (202.126.88.73) 2023 оны 09 сарын 01

Хаана ямар эмнэлэгт хандах вэ

13  |  1
Зочин(202.126.89.81) 2024 оны 03 сарын 24

Хаана ямар эмнэлэгт хандах вээ

1  |  7
тэика(66.181.161.10) 2024 оны 10 сарын 19

хаана ямар эмнэлэгт хандах вэ үзүүлмээр бна

0  |  3
Top