#BOOKTELLER: Алберт Камью ”Хөндлөнгийн хүн” номоос онцлох 10 эшлэл”

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

Францын зохиолч, философич, сэтгүүлч, экзистенциализмын гол төлөөлөгчдийн нэг Алберт Камью нь 1913 оны арваннэгдүгээр сарын 7-нд Алжирын Мондови хотод мэндэлжээ. 1957 онд "Нобел"-ийн утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд уг шагналыг хамгийн залуудаа хүртсэн зохиолч гэгддэг.

Алберт Камью "Тахал", "Босогч", "Сифизийн домог", "Сүйрэл", "Цөллөг ба вант улс" болон "Хөндлөнгийн хүн" бүтээлээрээ алдартай. "Авто хөсгийн ослоор нас барахаас илүү утгагүй үхэл гэж үгүй" хэмээн нэгэнтээ хэлсэн тэрээр 1960 оны нэгдүгээр сарын 4-нд авто машины ослоор хорвоог орхисон хачирхалтай намтартай.

 

 

Яруу найрагч Г.Лхагвадуламын хөрвүүлснээр уншигчдад хүрсэн, хүмүүний амьдрал, оршихуйн асуудлын талаар сонирхолтойгоор өгүүлэх "Хөндлөнгийн хүн" зохиолоос онцлох 10 эшлэлийг хүргэж байна.


1. Хүмүүс хэзээ ч амьдралаа өөрчилдөггүй, хүн бүрийн амьдрал угтаа адилхан байдаг.

2. Чамайг этгээд болохоор чинь л хайрладаг, гэхдээ хэзээ нэгэн цагт ийм болохоор чинь л үзэн ядах байх.

3. Хүн бүр л бурханд итгэдэг. Бүр бүрханаас нүүр буруулсан хүмүүс ч түүнд итгэдэг.

4. Энэ хүн шиг хоосон сэтгэлтнүүдийн зүрх нийгмийг бүхэлд нь залгих гүн ангал болж байна.

5. Бид бүгд хүлээж суулаа. Харин бид бүгдийн хүлээж суугаа зүйл зөвхөн надад л хамаатай.

 

 

6. Амьдралд зууралдаад байх үнэ цэнэтэй зүйл үгүйг бүгд мэднэ шүү дээ. Хүмүүний амьдрал нэгэнт л мянга мянган жил хөврөхөөс хойш миний гучин настай үхнэ үү, эсвэл далан настайдаа юу гэдэг нь огтоос чухал биш гэдгийг би зөнгөөрөө мэдэж байна.

7. Заримдаа бид огт тодорхойгүй юманд ч итгэл төгс байдаг юм.

8. Бүх зүйл жам ёсоороо, эмх цэгцтэй, нам тайван болчих шиг санагдсан болохоор би өөрийгөө хааяа "тэдний нэг" болсон мэт боддог байсан нь инээдэмтэй.

9. Ер нь хүн бүр хайртай хүнээ үхээсэй гэж хааяа хүсдэг шүү дээ.

10. Үнэндээ итгэл үнэмшил гээч нь эмэгтэй хүний ширхэг үсний ч үнэгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top