Элена Фавилли, Франческа Кавалло нарын бүтээл болох "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" ном 2016 онд хэвлэгдэн гарч байсан. Тус номд хүчирхэг 100 эмэгтэйн түүхийг өгүүлнэ. Хэвлэгдсэн цагаасаа хойш нийтдээ 47 орны хэл дээр орчуулагдан хэдэн мянган хувь борлогдож, олон хүний гарт очжээ. Харин манайд "Монсудар" хэвлэлийн газрын хүүхдийн номын "Жангар" редакцаас 2017 онд орчуулан уншигчдад хүргэсэн юм.
"Номд дурдсан түүх бүр итгэл сэтгэлээр дүүрэн хүн дэлхий ертөнцийг өөрчилж чаддагийг нотлон харуулна." гэх өгүүлбэр "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номын өмнөх үгэнд байсныг олж уншсан юм.
Хүүхэд багачууд өсөж торнихдоо өөртөө итгэлтэй, өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, бүрэн дүүрэн мэдэрч, хайрлаж сурвал ирээдүйд улс орныхоо баатарлаг иргэд болж өснө. Тэр л итгэл найдварыг энэхүү номд багтсан гэрэл цацрам бяцхан түүхүүдээс олж унших боломжтой. Ингээд "Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд" номоос онцлох 10 "тэрслүү" эмэгтэйн эшлэлийг хүргэж байна.
"Миний тархи оюун ердийн нэг мөнх бус зүйл биш. Үүнийг
цаг хугацаа харуулна."
Математикч Ада Лавлейс /1815-1852/
"Адал явдал гэдэг өөрөө үнэ цэнтэй зүйл юм."
Нисгэгч Амелия Эрхарт /1897-1937
"Дүрсгүйтэл гэдэг урьдаас төлөвлөдөг зүйл биш ээ.
Энэ зүгээр л болчихдог юм."
Зохиолч Астрид Линдгрен /1907-2002/
"Чи дасан зохицоод байх юм бол нөхцөл байдлыг хэзээ ч
өөрчилж чадахгүй."
Далайчин Жессика Востон /1993-/
"Мартагдах учиргүй гэж үзсэн бүхнээ бич."
Зохиолч Изабель Альенде /1942-/
"Амьдралд юунаас ч айх хэрэггүй. Тэднийг зөвхөн таньж
мэдэх л хэрэгтэй."
Эрдэмтэн Мари Кюри /1867-1934/
"Би зүрх сэтгэлээсээ гараагүй нэг ч үг бичдэггүй.
Цаашид ч бичихгүй."
Сэтгүүлч Нелли Блай /1864-1922/
"Ийм байдалтай төрсөн минь цаанаа учиртай байж таарна.
Тиймээс би өөрийн онцлогоо бүрэн дүүрэн ашиглана."
Гимнастикийн тамирчин Симон Байлз /1997-/
"Цэвэр тунгалаг, цайлган сэтгэлтэн юунаас ч айх учигүй."
Хатан хаан Нэгдүгээр Элезабет /1533-1603/
"Оргилд гарна гэдэг гайхамшигтай. Энэ бол огт өөр ертөнц."
Уулын спортын Чилотатай авирагчид /1968/
Сэтгэгдэл ( 2 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: