"Тогоруутай нуурын айзам" анхны номын уралдаан зарлагдлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баасанжавын Оролзодын нэрэмжит "Тогоруутай нуурын айзам" анхны номын уралдаан зарлагджээ. 

Уг уралдаанд 18-25 насны залуус бүтээлээ явуулах боломжтой. Мөн уралдаан яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, кино, уран зохиолын судлал шүүмж гэсэн төрлүүдэд бүтээл хүлээж авах бөгөөд өмнө нь ямар нэгэн байдлаар хэвлэгдэж байгаагүй бүтээл хүлээн авах аж. Бүтээлийг энэ сарын 15-с зургадугаар сарын 15 хүртэл хүлээж авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top