Нийт өрхийн 23 хувь нь ӨЛСГӨЛӨН амьдарч байна

2018 оны 11 сарын 14

Хүнсний баталгаат байдал (ХББ) гэж чанартай, хангалттай хэмжээний хоол хүнсээр өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн байдалдаа тохируулан тэгш, хүртээмжтэй хангагдаж, аюулгүй бэлдэж, зөв хэрэглэх боломжтой байхыг хэлдэг. Тэгвэл Монгол Улсын хүн амын дунд тохиолдож буй хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тэргүүлэх шалтгаан нь хүнсний баталгаат байдал алдагдсантай холбоотойг судлаачид мэдэгдэж буй.  “Хүн амын хоол тэжээлийн байдал 2017” үндэсний судалгаагаар өрхийн ХББ-ын үзүүлэлт бүс нутгийн түвшинд ихээхэн доогуур байгааг тогтоосон. Тухайлбал, нийт өрхийн 65 хувь ХББ нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, 23 хувь ХББ ноцтой алдагдаж, өлсгөлөнгийн байдалд байна гэж дүгнэжээ.


Судалгаагаар Улаанбаатар хот болон Хангайн бүсэд ХББ алдагдсан өрхийн эзлэх хувь хамгийн өндөр гарчээ. Тодруулбал, Хангайн бүсийн нийт өрхийн 80 орчим хувь ХББ нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, 25 хувь ХББ ноцтой алдагдсан байгаа бол Улаанбаатар хотод эдгээр үзүүлэлт тус тус 68 хувь ба 27 хувь байгаа юм.


Монгол Улсад өрхийн ХББ-ын алдагдлыг бууруулахын тулд өрхийн дотоод дахь хүнсний хуваарилалтын дадалд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судлах, өрхийн аль гишүүн нь ХББ-ын алдагдалд илүүтэй өртөж байгаа болон эдийн засгийн бус хүчин зүйлсийн нөлөөг тодруулах шаардлагатай гэсэн байна. Мөн нийгмийн хамгааллын зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн ядуу иргэд, малчдын дунд эмзэг байдлын үнэлгээ хийх хэрэгтэйг НҮБ-ын Хүүхдийн сангаас анхааруулсан байдаг.

 Ядуу эмзэг өрхийн хүн амын ХББ алдагдахаас хамгаалах, ялангуяа улирлын чанартай хүнсний хомсдол, байгаль, цаг уурын гамшиг, бэрхшээлийн үед тэдгээр иргэдэд чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай.   Зах зээлийн урамшуулал олгох, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулан жимс, хүнсний ногооны тариалалтыг хөхүүлэн дэмжиж аймаг, сумын төвийн өрхийн тариаланг хөгжүүлэх нь иргэдийн эрүүл хооллолтыг дэмжих, хоол хүнсний нэр төрлийг олшруулах, өрхийн ХББ-ыг сайжруулах ач холбогдолтой гэж зөвлөсөн.

Өрхийн ХББ-ын түвшинг сайжруулахын тулд юуны өмнө хүнсний хангамж, хүртээмж, өрхийн дотоод дахь хүнсний хуваарилалтанд нөлөөлж буй суурь хүчин зүйлс болон хот, хөдөөгийн ядуу, эмзэг өрхөд ямар тусламж, дэмжлэг шаардлагатай байгааг тодруулах хэрэгтэй.  Өрхийн ХББ-ын түвшинг сайтар ойлгож мэдэх нь тухайн нөхцөл байдал, түүний онцлогт тохирсон ХББ-ыг сайжруулах, өлсгөлөнг бууруулахад чиглэсэн салбар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй юм. Ингэснээр үр дүнтэй болох нь нотлогдсон, цогц арга хэмжээг сонгон хэрэгжүүлж, өрхийн ХББ-ыг сайжруулах бүрэн боломжтой. Гэхдээ Монгол Улсын байгаль цаг уур, газарзүй, эдийн засаг, соёл, зан заншил зэрэг өвөрмөц онцлогт тохирсон цогц арга хэмжээг тодорхойлох хэрэгтэй. Иймд өрхийн ХББ-д нөлөөлж буй бүхий л хүчин зүйлсийг тодруулах зорилтот судалгаа хийх шаардлагатай гэж судалгаанд өгүүлсэн байна.

Э.Болор

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.180.207) 2018 оны 11 сарын 15

Deer suugaa hulgaichid tsadah boloogui yu ard tumnee ydaj hooltoi bolgochood ideech heleh muu ug oldohgui novshnuud yumdaa

0  |  0
zochin(64.119.16.225) 2018 оны 11 сарын 14

MUNKHNARAN EEJ ZALBIRAL UB PALAS BOLDOG

0  |  0
Наран(103.229.121.181) 2018 оны 11 сарын 14

Энэ хэний гай вэ социализмыг үзэн ядагч элбэгдорж батүүл нарын гай өөрсдөө тэрбум тэрбумаар нь хичнээн сайхан үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр ардчиллынхан аваад ард түмэнд юу үлээсэн юм бэ одоо дахиад л лйварсан мөнгөөхсс цуглаан зохион байгуулаад та нарт ичих нүүр гэж байна уу

0  |  0
Top