Шатахууны үнэ арванхоёрдугаар сарын 7-ноос 100 төгрөгөөр буурсан. Энэ сарын сүүлийн өдөр гэхэд дахин 100 төгрөгөөр буурна гэсэн хүлээлт хэрэглэгчдэд бий. Тэгвэл 25-ны өдрөөс эхлэн шатахууны үнэ 50 төгрөгөөр буурлаа. УУХҮЯ-наас өгч буй мэдээллээр арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурчээ. Аи-92 шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буураад байна.
Цаашид 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдлээ гэж мэдэгдлээ. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болоод байна.
Шатахууны үнэ 7-ны өдөр 100 төгрөгөөр буухаас өмнө буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаарх түлшний үнийн мэдээллийг энд хавсаргав.
Мөн сүүлийн байдлаар 50 төгрөгөөр үнэ буухаас өмнө буюу арванхоёрдугаар сарын 19-ний байдлаар шатахууны үнэ ямар байсныг танилцуулъя.
Тэгвэл энэ үнээс 50 төгрөгөөр тус тус буураад байна.
УУХҮЯ-наас Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах” заалтыг хэрэгжүүлэх, мөн шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх чиглэл хүргүүлсний дагуу шатахууны үнэ буурч байгаа гэж мэдээлсэн.
ОХУ, ОПЕК-ийн орнуудын бодлого болон олон улсын геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ энэ оны эхнээс эхлэн өсч байсан боловч, аравдугаар сарын дунд үеэс газрын тосны үнэ огцом буурсан. Тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 60,22 ам.долларт хүрсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 352.77-438,71 ам.доллар/тн буюу баррель нь 45,21-57,74 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна. Олон улсын зах зээлийн шинжээч “Genscape”агентлагийн судалгаагаар АНУ-ын Оклахома мужийн Кушинг /Cushing/ байрлах газрын тосны агуулахад 2018 оны арваннэгдүгээр сарын 1-14-ний өдрийн хооронд түүхий тосны нөөцийн хэмжээ 1 сая баррелиар нэмэгдсэн нь олон улсын зах зээл дээрх түүхий тосны нийлүүлэлт өндөр байна гэжг дүгнэсэн бөгөөд энэ нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ буухад хүргэсэн гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн арилжаагаар “Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 408,47 ам.долл /баррель нь 53,76 ($)/, “WTI” төрлийнх 355,74 ам.долл /баррель нь 45,59($)/ ханштайгаар хаагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Brent” түүхий тос 10,89 хувь, “WTI” төрлийн түүхий тос 10.96 хувиар тус тус буурлаа.
Шатахууны 29 хоногийн нөөцтэй байна
Арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 88, Аи-92 автобензин 28, дизелийн түлш 23, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөц бий аж.
Засгийн газрын 2017 оны шийдвэрийн дагуу шатахуун импортлогч 21 аж ахуйн нэгжүүд 94.7 мянган тонн-оос багагүй хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна. Улсын хэмжээнд шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 120 гаруй компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 18 орноос газрын тосны бүтээгдэхүүн импортлож, 101 агуулах, 1289 шатахуун түгээх станцаар дамжуулан монголын хэрэглэгчдийг шатахуунаар хангаж байна.
Э.Болор
Сэтгэгдэл ( 8 )
худлаа шоудаад байна. тэгвэл ЧАНАРЫГ НЬ ЯАХ ВЭ, ТА НАРЫН БОРЛУУЛЖ БАЙГАА А-92 БЕНЗИН МАШ ЧАНАРГҮЙ , АГААРЫГ ТҮҮХИЙ НҮҮРСНЭЭС ДУТАХГҮЙ БОХИРДУУЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ
Бүү шоуд !!! Энэ асуултанд хариулаатах !!!! 1 -р сард орж ирэх дизелийн түлшний хил үнэ 1кг нь 0,599 ам.долл буюу өнөөдрийн долларын ханшаар 1 литр нь1313 төгрөгөөр хил дээр ирж байгаам байна. Тэгээд татвар тэглэчихсэн гээд байгаа ! Тээврийн болон элдэв хөлс хураамж нийлээд 1500 гаас хол давахааргүй байна шүү дээ ! Хэдээр зарах гээд байгаам бэ, нефтийнхээн ??? Асуудал шийддэг Уул уурхайн яамныхаан ???
Үнэ буулгаж байна гэж шоудах хэрэггүй ээ ! Дараахь асуултанд хариулаатах !!! 1 -р сард орж ирэх дизелийн түлшний хил үнэ 1кг нь 0,599 ам.долл буюу өнөөдрийн долларын ханшаар 1 литр нь1313 төгрөгөөр хил дээр ирж байгаам байна. Тэгээд татвар тэглэчихсэн гээд байгаа ! Тээврийн болон элдэв хөлс хураамж нийлээд 1500 гаас хол давахааргүй байна шүү дээ ! Хэдээр зарах гээд байгаам бэ, нефтийнхээн ??? Асуудал шийддэг Уул уурхайн яамныхаан ???
50Төг -өөр буусан гэжээ.буусанд тооцох уу!? Ядахдаа 500төг-өөр өбуулгаасай!? Энэ засгийн газрын өмнөөс ичэж үхэх хүн олон болж баыгаа даа
АРД ТҮМНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛ НЭМДЭЭ 500,,600 гаар НЭМЖИХЭЭД 150 ТӨГРАГ БУУЛГАСАН ГЭДЭГ НЬ ХЭР ШУДРАГА ВЭ??? ЭНЭГ ХЭДЭН КАМПАНИ СӨНӨЖ БГАА ШҮҮ ??? ИХ ХУЦВАЛ БУЦААЖ АВНАДАА????
олигтой буулгасан ч юм шиг хуцваа
Нэмэхдээ цагын дотор буулгахдаа сар хүлээдэг шатахуун импорлогч хуурамч чанар муу шатахуун худалдаалагч нарын үйл ажилгааг зогсоо
АРД ТҮМНИЙГ БҮҮ ДОРОМЖИЛ. 12 САРЫН СҮҮЛЧ ГЭХЭД 200 ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА ГЭЖ АМЛАА БИЗ ДЭЭ