Шатахууны компаниуд ОЛОН ЖИЛ ХУЛХИДАЖ ирснийг баталгаажууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 11

ШАТАХУУН, ТҮЛШ БОРЛУУЛЖ БУЙ 20 КОМПАНИ БҮГД ХЭРЭГЛЭГЧДЭД МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦЭХГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЖ БАЙНА

 

Иргэдээс төрд хаягласан хуурамч шатахуун, түлшний талаарх гомдол, мэдээлэл олон жилийн турш хариултаа хайж ирсэн. Тэгвэл ШӨХТГ, МХЕГ тэргүүтэй байгууллагууд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлд шатахуун борлуулж буй станцуудад шалгалт хийж, өчигдөр нэгдсэн байдлаар 20 компани бүгд хэрэглэгчдэд Монгол Улсын стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн нийлүүлж буйг албан ёсоор зарлалаа. Шалгалтаар хэрэглэгчдийг хохироосон ноцтой зөрчлүүд илэрсэн байна. ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг Нийслэлд шатахуун борлуулдаг компаниудын станцуудад түүврийн аргаар дээж аван шинжлэхэд, "Магнай трейд", "МонСуль", "М-Ойл", "Сод Монгол", "Петровис", "Петро стар", "Нью энержи стар" зэрэг компанийн худалдаалж буй АИ92 төрлийн шатахуун 85.1-89.8 октантай гарчээ. Шилжилгээнд хамруулсан АИ92 төрлийн шатахуунууд дунджаар 88 октантай байсан аж. Тэгвэл "Синчи -Ойл", "Ай Си Ай Си",  "Петро стар", "Шинэ ундарга ойл", "Номин ойл", "Шунхлай трейдинг", "Хөрс авто сервис", "Жем ойл", "Шижир ойл", "Тод петролиум", "Петро жамп" зэрэг компаниудын АИ92 төрлийн шатахууны октан 99.3-116.9 буюу хэт өндөр гарчээ.

Энэ нь бүгд Монгол Улсад хэрэглэгдэж буй шатахуунд мөрдөгдөх  ёстой MNS0217-2017 стандартын шаардлагыг хангахгүй байгаа гэдгийг мэдээллээ. "Петро стар", “Шунхлай трейдинг”, “Петро жамп” зэрэг компани стандартын бус дизель түлш борлуулсан байна. Нийтдээ 20 компанийн 19 шатахуун түгээх станцаар борлуулагдаж байгаа болон дөрвөн агуулахад хадгалагдаж буй бензин, дизель Монгол Улсын стандартын шаардлагыг хангаагүй байна.  Улмаар өнгөрсөн долдугаар сарын 9-нд гааль дээрээс дээж авч, шинжилгээ хийлгэсэн ч  Ашигт малтмал, газрын тосны газраас хариуг нь ирүүлээгүй байгаа гэлээ. Энэ нь хяналт шалгалтын эцсийн дүгнэлт гарахад саад учруулаад байгаа аж.

 

"ТЭС ПЕТРОЛИУМ", “ПЕТРО ЖАМП”, “СИНЧИ ОЙЛ”, "ШУНХЛАЙ ТРЕЙДИНГ" КОМПАНИЙН ШАТАХУУНААС УС, ЛАГ ГАРСАН

 

ШӨХТГ-аас өнгөрсөн наймдугаар сард шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчид үнэ нэмсэн эсэхэд хийсэн шалгалттай холбоотойгоор ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Үнээ нэмж борлуулж байгаа зарим газрууд шатахууны үнээ ил тод мэдээлээгүй, ямар үнээр иргэд хэрэглэгчдэд худалдан борлуулж байгаа нь тодорхойгүй байсан зэрэг нийтлэг зөрчил хяналт шалгалтаар илэрсэн. Шатахууны худалдаа эрхлэгчдийн дунд картын хөнгөлөлт, урамшуулал зарлах явдал нь түгээмэл байна. Зарим тохиолдолд урамшууллыг ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байдлаар зохион байгуулсан тул хуулийн дагуу уг зөрчил дутагдлыг таслан зогсоох чиглэл өгсөн. Ийнхүү шалгалт хийх явцад "Тэс петролиум", “Петро жамп”, “Синчи ойл”  компанийн дизель түлш болон АИ92 шатахуун, "Шунхлай трейдинг" компанийн АИ95 шатахуунаас ус, лаг наалдаж гарч ирсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын лаборитари тогтоосон. Хөндлөнгийн лабораториор шинжлүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж ажиллаж байна" гэв.

 

СТАНДАРТ БУС ШАТАХУУН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛДАГ

 

Шатахуун импортлогч компаниудаас илэрсэн зөрчил дутагдлын талаар МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадорж “Шатахууны чанар, шахалттай холбоотой гомдол мэдээлэл 2016, 2017 оноос хойш нийгэмд яригдаж байна. Тиймээс дээд байгууллага болон ард иргэдийн хүсэлтийн дагууу шатахууны чанарын шалгалтыг гурван удаа хийсэн. Шалгалтын дүнгээр Монгол Улсад хэрэглэж байгаа шатахуунд хүнд металл, хүхэр гэх мэт бодисууд илэрсэн. Үүнээс гадна Монгол Улсад импортлон орж ирж байгаа шатахуунд гааль дээр нь шалгалт хийж ажилласан. Хариу нь гараагүй байна. Монгол Улсад хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний бодисын агуулгын хэмжээг стандартаар тогтоож өгсөн байдаг. Өмнө нь хийсэн шалгалтуудаар шатахуунд агуулагдах бодис заасан хэмжээнээс их байгаа нь тогтоогдсон. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр гаднаас импортлож байгаа шатахуун Евро-5 стандартыг хангахгүй байгаатай холбоотой. Шатахуунд хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь байгаль орчин бохирдуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүр гэмтэх шалтгаан болдог. Цаашлаад шаардлага хангахгүй шатахууны шаталтын хий хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх хүчин зүйлс бий болоод байна. Тиймээс Евро-таван ангиллын шатахуун хэрэглэх бодлого үгүйлэгдэж байгаа. Мөн тус шалгалтаар нафта, керосин гэх мэт дагалдах бүтээгдэхүүн маш их хэмжээгээр оруулж ирсэн байгаа нь илэрсэн. Монгол Улсад  керосин, нафта ашиглан  шатахуун, дизель үйлдвэрлэхийг зохицуулсан дүрэм, журам байхгүй. Тэгэхээр төрийн бодлогон шийдвэрээ гаргах шаардлагатай үзэж байна” гэлээ.

 

УДАА ДАРАА ЗӨРЧИЛ ГАРГАСАН КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

 

Ийнхүү шатахууны компаниуд иргэдийг олон жилийн турш хулхидаж ирснийг ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, АМГТГ-уудын шалгалтаар албан ёсоор баталгаажууллаа. Тэгвэл зөрчил гаргасан компаниудад ямар арга хэмжээ авах боломжтой талаар Уул уурхайн яамны түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат тайлбар өгсөн. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 118 компани бүх төрлийн шатахууны импорт, бөөн болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу мэргэжлийн хяналтаас зөрчил гаргасан дүгнэлт ирвэл тусгай зөвшөөрлийг гурав хүртэл сараар түдгэлзүүлж болно. Удаа дараа зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг цуцална гэдгийг хэллээ.


Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(1.143.120.121) 2024 оны 06 сарын 06

Хаанаас шатахуунаа авахын бэ.

2  |  0
Bayar(64.119.17.15) 2020 оны 10 сарын 06

Deerh kolonkoos binzen avhaa baihchih tgl boloo shde

0  |  0
Жолооч (64.119.17.84) 2020 оны 10 сарын 06

Улс нефтийн бүтээгдэхүүний импорт, хуваарилалтыг гартаа ав, улсын байгууллага бий болго, эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан!!!

0  |  1
Цогт(150.129.140.214) 2020 оны 10 сарын 06

Газрыг тосны газар дан хахууль авагчид бна олон жил асар олон хүн хохирч байна

1  |  0
Анаа(122.201.21.161) 2020 оны 09 сарын 12

Олон жил ус хиигээд байна гэж хэлээд байхад шалгаж өгөхгүй байсан төр засгийн буруу нөхөн олговор өг

0  |  0
морьтон(103.212.116.114) 2020 оны 09 сарын 12

морио унацгаа. Хурдан түргэн дээ энэ хотын түгжрээнд

0  |  0
Чинбаатар (202.55.188.45) 2020 оны 10 сарын 18

Нефть импортлогч хэдхэн компани Монголын төрийг олон жил дарамталлаа.Би Хүрэлсүхийн оронд байсан бол эд нарыг журамлах байв.

4  |  0
zochin(49.97.100.171) 2020 оны 09 сарын 11

yagaad ard tumen uursdiin tuluu thenthdgui yum bol Mgl uls unench shudraga ajil hiideg uls bna uu durak delhiin uls oron hurtel dandaa doromjlono dandaa gadnii hog Mgl.d orj irj bdag yagaad geheer Mgl hun une thengui bolthon uursduu shaardlaga tavdgui delhiin muudthan on sar hugthaan duusthan yum eh oron doo oruulj irdeg yadarsan oron Mgl hun bur uurdiinhu tuluu hariuthlagatai boloosoi

0  |  0
zochin(202.179.27.161) 2020 оны 09 сарын 12

buh nasaaraa hulhiduuljee huurhii

3  |  0
zochin(49.97.100.171) 2020 оны 10 сарын 06

Mgl oron hudalch hulgai ch 9muun burdthen oron delhii uls oron teriig medeed Mgl uls iig tooj harthah aa bolson shu de uruvdultei uls ard uurdiinhu tuluu temthedgui fuck uls shudraga ajil hiideg buteedeg uls bdag yum danda ard tumnee huurch bdag Mgl hun delhiid une thenee aldthan

3  |  0
zochin(49.97.100.171) 2020 оны 09 сарын 11

Mgl oron hudalch hulgai ch 9muun burdthen oron delhii uls oron teriig medeed Mgl uls iig tooj harthah aa bolson shu de uruvdultei uls ard uurdiinhu tuluu temthedgui fuck uls shudraga ajil hiideg buteedeg uls bdag yum danda ard tumnee huurch bdag Mgl hun delhiid une thenee aldthan

0  |  0
Иргэн(59.153.115.21) 2020 оны 09 сарын 11

олон жил хохирлоо төр засаг нь мэдсээр байж явуулаад байдаг нь ямар учиртай юм бэ. Тэр Оросын компанийг нь оруулах хэрэгтэй бус уу

0  |  0
нэр(202.21.108.136) 2020 оны 10 сарын 06

петровис сайн гээд хэрэглээд байсан чинь шууд яндан мэдрэгчийн гэрэл асаад үзүүлсэн чинь муу шатахуун гээд бүх л юмаа солиулж байлаа

2  |  0
Зочин(103.9.90.98) 2020 оны 09 сарын 11

Тэр өдөр Хөвсгөлийн Мөрөнгөөс АИ-92 бензин авч надтай адил хохирсон хүн байна уу.\n

0  |  0
Зочин(103.9.90.98) 2020 оны 09 сарын 11

7 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгөөс хотруу гардаг Магнай Трейдийн колонкоос АИ-92 аваад гарсан чинь Булган ортол машин утаа хаяад ямар ч хүчгүй болсон. Булган дээрээс шатахуунаа нэмэх гээд Магнай Трейдын колонк дээр очиход түгээгч залуу нь таны өмнө 2 машин яг ийм юм хэлсэн. Мөрөнгөөс хольцтой бензин хийсэн юм шиг байналээ гэж хэлсэн. Үүнээс хойш машин утаа хаяад байхаар нь одоо зогсоосон. /Говьсүмбэрт/ МТ-ийн дарга нарт хэлэхэд тоохгүй юм. Яг ийм байдлаар хохирсон хүн байна уу. /Энэ өдөр Мөрөнгөөс шатахуун АИ-

0  |  0
kkk(202.131.246.180) 2020 оны 09 сарын 13

Тэгээд аль компаний шатахууныг хэрэглэх вэ?

0  |  1
Zochin(103.80.211.205) 2020 оны 10 сарын 06

Hamgiin ehnii eeljind ene standartiig ni shalgaad baigaa eersiinhee bagaj heregseliig stansartjuulah heregtei baina daa. Enee bagaj heregsel chini asuudal ihtei baigaa ni unen shuu. Octan hemjdeg neg ch bagaj baihgui baij yagaad ingej ard tumniig teeregduuldeg yum be. Men deejee zev avch chadaj baigaa yu. zoruilaltiin sav baigaa yu sain bodoj haa haanaa neg oilgolttoi asuudlaa yarih heregtei. Neg taldaa garaad shuud torgoh zevsheerel tsutslah ni amar teriin daranguilal bolovch , ene olon aj ahuin negjuud chini eneedriig hurtel naad tesviin chini ihenhiig burduuleed ard tumnee tejeegeed yavnaj

1  |  1
Top