Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ дэлхийн зах зээлд шатахууны үнэ хэд ч болж байсан дотооддоо 1830 төгрөгөөр авах зохицуулалт хийсэн гэж мэдээллээ.
“Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 09-нд Сингапурын биржийн тухайн өдрийн ханш болох 64 ам.доллароор худалдаж авах зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл олон улсын хэджинг буюу биржийн нөхцөлөөр нийлүүлэх зохицуулалт Монгол Улсад анх удаагаа хийлээ. Өмнө нь шатахууны үнийг барих тал дээр яг ийм зохицуулалт хийж байгаагүй. Цаашдаа үргэлжилнэ. Долоон сарын хугацаанд шатахууны үнийг зохицуулах гэрээ хийсэн. Өнөөдөр Засгийн газраас тогтоол гарч, компаниудтай давхар гэрээ хийх эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт өглөө” гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярилаа.
Ингэснээр шатахууны үнэ дэлхийн зах зээлд хэд ч болж байсан дотооддоо жижиглэнгээр 1830 төгрөгөөр авах боломж бүрдсэн гэж үзэж болох юм. Энэ зохицуулалтаар шатахууны үнэ буурвал дагаад буурч байхаар зохицуулжээ.
Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд брент маркийн газрын тосны ханш баррель тутамдаа 63 ам.доллар байгаа бол түүхий газрын тосны ханш баррель тутамдаа 62.7 ам.доллар байна. АНУ болон Ираны хооронд үүссэн хурцадмал байдлаас шалтгаалан газрын тосны ханш өссөн бөгөөд цаашдаа ч өсөх хандлагатай байгааг олон улсын шинжээчид онцолж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Эхлээд шатахууныхаа стандартыг бариулаач. Үнийг нь хязгаарлачихаар ус холиод байвал ямар хэрэг байна.
Наад зохицуулалтаа 2016 оны сүүлээр хийж байхгүй үхсэнээ хийж байсан юм. 4 жил ард түмнийг мөлжиж хаячихаад сонгууль болохоор нэг их хайртай болж попордогоо болимоор юм. Ард түмэн танай МАНгаруудыг тоглоом биш шүү. Ард түмэн тэнэг биш шүү лалруудаа