Шатахуун импортлогчид 2018 онд шатахуун түлшний үнийг таван удаа дараалан нэмснээр литр тутамд 350-380 төгрөгөөр өссөн байдаг. Харин өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш буурсан нь, манай импортлогчдын хувьд шатахууны үнийг буулгах гол үндэслэл болсон. Ийм үндэслэл байгаа тул үнээ буулга гэсэн шаардлагыг Засгийн газраас тавьж, импортлогчид 150-200 төгрөгийн хооронд шатахуун түлшний үнийг бууруулсан. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрөөр зарим ШТС-ууд шатахуун түлшний үнийг нэмлээ гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарсан. Түлшний үнийг даган бусад бараа үйлчилгээний үнэ өсдөг тул энэ таатай мэдээ биш. Тиймээс шатахуун түлшний үнэ ШТС-уудад ямар үнээр борлуулагдаж буйг тодрууллаа. Зарим ШТС-ууд гаалийн татвар нэмэгдсэнтэй холбогдуулан үнээ нэмсэн гэх тайлбарыг өгч байсан юм. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим ШТС-аар орон, үнийн мэдээлэлтэй танилцлаа.
“ПЕТРОВИС” ЛИТР ТУТАМД 40-50 ТӨГРӨГӨӨР НЭМЭВ
“СИНЧИ ОЙЛ” ҮНЭЭ НЭМЭХГҮЙ
“М-OIL” ХАМГИЙН СҮҮЛД ҮНЭЭ НЭМНЭ
“ШУНХЛАЙ” -ГИЙН ШАТАХУУНЫ ҮНЭ 50 ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН БАЙНА
“МАГНАЙ ТРЕЙД” ГААЛИЙН ТАТВАРЫН УЛМААС ҮНЭЭ НЭМЖЭЭ
“СОД МОНГОЛ” ХХК 50 ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ШАТАХУУНЫ ҮНЭЭ НЭМЭВ
ШТС-уудын үнийг судалж үзэхэд, шатахууны үнэ дээд тал нь 50 төгрөгөөр нэмсэн байна. Энэ талаар иргэдээс тодруулахад “Ямар нэгэн мэдээлэл байхгүй байна, шатахууны үнэ нэмэгдсэнийг мэдээгүй” гэх хариултыг олонх нь өгч байлаа. Харин энэ тухай “Ашигт малтмал, газрын тосны газар”-аас тодруулахад “Энэ тухай тодорхой мэдээлэл өгөх хүн байхгүй байна” хэмээсэн бөгөөд холбогдох албан байгууллагууд одоогоор албан ёсны ямар нэг тайлбар хийгээгүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Худлаа ,байна. Дөнгөж ,сая 92-ыг 1700 ,гаар ,авлаа.