Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаагаас шалтгаалан ирэх онд шатахууны үнэ буурах магадлалтай байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Энэ сард ОХУ-аас нийлүүлсэн АИ-92 бензин 766 ам.доллар байснаа 765 ам.доллар болж буурсан байна. Энэ сард импортолсон шатахуун ирэх арванхоёрдугаар сараас борлуулалтад гардаг учир ирэх саруудад шатахууны үнэ буурах магадлалтай юм байна.
АНУ болон Хятадын худалдааны дайн, Иран болон Пакистан улсуудад тавьсан АНУ-ын хориг зэргээс шалтгаалан дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефьт” компани аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллар болгож нэмсэн билээ. Гэвч энэ сар гарснаас хойш шатахууны үнэ харьцангуй буурах магадлалтай байгаа нь шинжээчдийн таамгийг эвдсэн хэрэг болсон юм.
Өнгөрсөн долоо хоногт олон улсын зах зээл дээр нэг баррель түүхий газрын тосны үнэ 92.9 ам.долларт хүрч, 0.2 хувиар унаад байна. Харин брент маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 72.8 ам.долларт хүрч, 0.4 хувиар унажээ. Энэ нь сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт юм.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
shaagaarai ...massiig mangartuulahgui shuu
Tuluvtei .... hahahaha
zongoor bailga tegvel sain amarch baigaad unee buulgana
Хүрэлсүх хошгоруулаад хулхидах гэж байна. Энэ бол шинэ арга биш.