Хоёр улсын Засгийн газрын тэргүүн утсаар ярив

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-нд утсаар ярив.

ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгаа нь ач холбогдолтой болохыг онцлолоо.

Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд шуурхай ажиллах талаар санал нэгдэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.176.107) 2025 оны 03 сарын 13

Sanhuu avna kk

1  |  0
Зочин(66.181.181.182) 2025 оны 03 сарын 13

Маш зөв алхам байна. Хөрш улстайгаа эвтэй байх нь зөв шүү.

1  |  0
Зочин(49.229.42.26) 2025 оны 03 сарын 13

Ийм юм бичдэг хүмүүсийг хатуухан шийтгэж байх хэрэгтэй. Ардчилал ийм байдаггүй юм шүү. Монгол орон хог новшоор дүүрвэл ойрдоо хөгжихгүй. Сингапурын Ли Куан Юу шиг хүнийг тавьж байж цэгцрэх замруугаа орно

2  |  1
S(70.108.16.162) 2025 оны 03 сарын 13

F Russia

1  |  1
Close menu