ХӨВСГӨЛ: Мал сүргийн тоогоор Хөвсгөл аймаг улсдаа тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 29

  Хөвсгөл аймгийн малчид мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлж 5 жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүллээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 5709892 тоо толгой мал тоолуулсан байна. Аймагтаа мал сүргийнхээ тоогоор Цагаан-Уул сум 456977 толгой мал тоолуулж тэргүүлсэн бол Бүрэнтогтох сум 420683 толгой мал тоолуулж хоёрт, Арбулаг сум 379068 толгой мал тоолуулж гуравт оржээ.

Мал сүргээ таван төрөл дээр нь 13 сум өсгөсөн бөгөөд Мөрөн, Цагааннуур сумын мал хамгийн их өссөн гэдгийг Хөвсгөл аймгийн Статисикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу, ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг нар мэдээллээ. Тус аймаг 2012 он хүртэл мал сүргийн тоо толгойгоор улсад олон жил тэргүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top