Унтаж байгаа хүний байдал төрхийг судалсан эрдэмтэд сүүлийн үед олон сонирхолтой баримтыг олж тогтоожээ. Тэд нойрыг хоёр ангилав. Гүн нойр, хөнгөн нойр гэж байдаг аж. Насанд хүрэгчдийн унтах хугацааны дөрөвний нэг нь хөнгөн нойр, үлдсэн нь гүн нойр байдаг. Хөнгөн нойр эхлэхтэй зэрэг хүнийг сэрээгээд ямар зүүд зүүдлэв гэж асуухад тэр хүн зүүдээ эргэн санаад, ярьж чаддаг байна.
Хөнгөн нойрынхоо үед хүний зүрхний цохилт нь түргэсэж, хөл гараа хөдөлгөн, нүд нь хурдан, хурдан гүйж, нүүрний булчин нь хөдлөн, яг л энэ үедээ хүн зүүдэлдэг байна. Гүн нойрны үед нь нөгөө хүнээ сэрээхэд ямар ч зүүд зүүдлээгүй гэдэг. Үүний шалтгаан нь гүн нойрныхоо үед урьд зүүдэлсэн зүүдээ мартчихсанд л байгаа юм. 6-8 минут үргэлжлэн, 10-20 минутын хөнгөн нойроор хэд хэдэн удаа солигддог. Ийнхүү нэг шөнийн туршид бидний тархи зүүдний ертөнцөөр аялж бас 15-20 минутын "зугаалга" 4-5 удаа тохиолдоно. Зүүд гэдэг хоол боловсруулалт, амьсгалын адилаар хүмүүст хэрэгтэй ажээ. Шуудхан хэлэхэд нойрон дунд амьдрал үргэлжилж, бүр өвөрмөц төрх байдлаар үргэлжилж буй хэрэг юм. Зүүдлэн унтана гэдэг сэрүүн байх үеийн адилаар тархи эрчимтэй ажилладаг организмын нэг онцгой байдал бөгөөд энэхүү ажлыг байгаль өөрөө зохион байгуулсан гэж хэлж болох бус уу. Унтаж байх үед тархи идэвхгүй байдаг гэж хэлж болохгүй нь. Унтаж байхад тархины нейроны бараг тал хувь нь өдрийнхөөсөө ч илүү идэвхтэй байдаг. Энэ зүй тогтол бас адгуус амьтанд ч ажиглагдана.
Эрдэмтэд мууран дээр туршилт хийжээ. Хөнгөн нойр эхлэхтэй зэрэг сэрээгээд байхад энэ нойрны хоорондын зай 10-30 минут байдаг байснаа нэг минут хүртэл хорогдож байв. Хичнээн л их саатуулах тутам муур төчнөөн ихээр зүүдлэхийг хичээн байх мэт байжээ. Зарим хүн хүч чадлаа сэргээхэд 8-9 цагийн нойр хэрэгтэй байхад заримд нь 6 цаг хангалттай. Их Гёте, Шиллер нар хоногт 5 цаг унтдаг байж. Эдиссон 2-3 цаг унтдаг байв. Арван зүүдний зургаа нь дуу чимээтэй холбоотой, дөнгөж таван хувь нь үнэр амттай холбоотой байдаг гэдгийг эрдэмтэд судлан тогтоожээ. Зүүд гэдэг амьдрал юм гэвэл нэг их буруудахгүй бололтой. Нойр бол дээд зэргийн амралт гэдэг нь тодорхой. Сайхан нойр, сайхан зүүд хоёр нийлэхээрээ их л тааламжтай, амттай амралт болдог шүү дээ. За сайхан зүүд зүүдлээрэй гэж бие биедээ ерөөдөг нь муу ч юм биш байгаа биз. Бие муу зовиуртай үеийн зүүд бол ямар олиг байхав. Эрүүл хүн л сайн нойр, сайхан зүүдэнд жаргал эдэлдэг буй заа. Нойр нь зарим үед санаа дагах мэт, түүнийг албаар зохицуулж болдог аж. Монголчууд "нойрноос морио", "нойрыг сэрж бардаг юм шүү" гэж сургадаг нь их учиртай, ухаантай үг юмаа. Зүүд, нойрны ертөнцийн нууцад эрдэмтэн мэргэд удам гүн нэвтэрсээр байна.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 2 )
sorryy
Монгол хэлний алдаа жохон их байна шүү тэхдээ гоё болжээ