Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хүнсний захад худалдаалагдаж буй махны үнэ ханш өссөөр байна. Хүнсний захад үхрийн мах килограмм нь 9000 төгрөг, адуу, хонины мах 7500, ямааны мах 7000 төгрөгийн үнээр зарагдаж байна. Шинэ жилийн баяртай холбоотойгоор махны үнэ ханш өссөн байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
Сүүлийн үед адууны махыг БНХАУ-ын иргэд худалдан авч байгаа учраас мах ховордож, үнэ ханш өсөхөд нөлөөлж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, Хөвсгөл аймаг нь энэ жил 5 сая 709 мянган мал тоолуулж улсдаа тэргүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )