ХӨВСГӨЛ: Онцгой байдлын газар Ковш-50 машинтай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 04

  Хөвсгөл аймгийн Засаг дарга,  Онцгой комиссын дарга Л.Ганболд аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнд  Ковш-50 машиныг өчигдөр гардуулан өглөө. Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд санал тавьсны дагуу гамшиг ослын үед нэн шаардлагатай Ковш-50 машиныг шийдвэрлэн өгчээ.

  Тус техникийг үер усны аюул зам даваа хаагдах зэрэг гамшиг ослын үед болон гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах юм байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч ажилласны үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд ажлаараа тэргүүлсэн бөгөөд энэхүү амжилтаа бататган ажиллана гэдгийг энэ үеэр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэн онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top