М.Оюундарь: Үтрээ хүчиллэг шүүрлийн нөлөөгөөр өөрийгөө цэвэрлэдэг учир элдэв угаагч бодис шаардлагагүй

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

ZINDAA.MN мэдээллийн сайт "Сорхун" эмэгтэйчүүдийн эмнэлэгтэй хамтран долоо хоног бүрийн лхагва гарагт ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗӨВЛӨГӨӨ хүргэдэг. Өнөөдөр "Сорхун" Эмэгтэйчүүдийн эмнэлэг & Эхчүүдийн сувилалын эмэгтэйчүүдийн эмч М.Оюундарь эмэгтэй хүн бүрийн сахих ёстой бэлгийн ариун цэврийн талаарх зөвлөгөөг хүргэх гэж байна. Бэлгийн ариун цэврийг зөв сахихын тулд бүсгүйчүүд бид юуг анхаарах ёстой тухайд энэхүү мэдээлэл танд хэрэг болно.


 

-Үтрээний хэвийн шүүрэл ямар байх ёстой вэ?

 

-Үтрээ нь булчирхайгүй бөгөөд умайн сувгийн булчирхайнаас ялгарах шүүрэл салстын шингэний нөлөөгөөр чийгшиж байдаг. Хэвийн үед үтрээний шүүрэл цайвар тунгалаг өнгөтэй, үнэргүй, бага хэмжээтэй  ялгарч байдаг. Эмэгтэйчүүд бидний бэлэг эрхтэн тэнцвэртэй үйл ажиллагаа явуулдаг хэдий ч бид ариун цэврээ сахиж байгаа нь энэ гээд буруу үйлдлүүдийг өдөр тутамдаа хийж орхидог.

 

-Эмэгтэй хүний бэлэг эрхтэн байгалиасаа өөрийгөө зохицуулж  байдаг гэсэн үг үү?

 

-Тийм ээ, үтрээнд хэвийн бичил биетүүд болох ДЕДЕРЛЕИНИ савханцар байдаг. Эдгээрээс сүүний хүчил ялгарч хүчиллэг орчинг бий болгож, гаднаас орж ирсэн бичил биетүүдийн өсөлтийг саатуулан хамгаалж байдаг. Энэ үйл ажиллагаа алдагдсаны улмаас үтрээний үрэвсэл үүсдэг. Хэвийн үед үтрээний 1 грамм шүүрэлд 100000 орчим бактер байдаг ба эдгээрийн ихэнх нь ашигтай нян буюу лактобактери байдаг. Үтрээ бол хоол боловсруулах эрхтний дараа орох хүний биеийн хамгийн их ашигтай бичил биетэн агуулдаг эрхтэн юм.



 

-Үтрээний ашигтай бичил биетэн ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?


-Үтрээний хүчиллэг орчныг бүрдүүлнэ.Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг  устгах буюу тоог нь цөөрүүлдэг. Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг. Энэ мэтчилэн үтрээ өөрийгөө хамгаалах маш хүчтэй тогтолцоотой.

 

-Үтрээний бичил орчин алдагдахад юу нөлөөлдөг вэ?

 

-Маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тэдгээрээс дурдъя.


  • Сарын тэмдэг ирэх үе
  • Ажлын ачаалал, стресст өртөх
  • Халдвар авсан тохиолдолд
  • Антибиотикийн зохисгүй хэрэглээ
  • Тампоны хэрэглээ
  • Үтрээ болон бэлэг эрхтэн орчмыг хэт их угаах
  • Мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүдийг давтан хэрэглэх
  • Архаг өвчлөл
  • Дархлаа дарангуйлагдах
  • Дааврын өөрчлөлт гэх мэт олон зүйлс нөлөөлж байдаг.


 

-Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд ямар өөрчлөлт илрэх вэ?

 

-Үтрээ нь чийглэг, дулаан байдаг учир эмгэг төрөгчид үржих нөхцөл өндөр. Ариун цэврээ сайн сахихгүйгээс өвчин үүсэх нь элбэг.


  • Үтрээнээс эвгүй үнэр гарах
  • Үтрээний шүүрэл ихсэх
  • Үтрээ хуурайших
  • Загатнах, хорсох гэх мэт ямар нэг байдлаар тааламжгүй мэдрэмж төрөх нь үтрээ хэвийн бус байгааг шууд илтгэнэ.

 

-Ихэнхи эмэгтэйчүүд бэлэг эрхтнээ өдөр болгон  угааж байх ёстой гэж ярьдаг. Энэ үйлдэл хэр зөв вэ?

 

-Үтрээ хүчиллэг шүүрлийнхээ нөлөөгөөр өөрийгөө цэвэрлэдэг учраас элдэв угаагч бодис шаардлагагүй. Эдгээр угаагч бодисууд нь үтрээний орчинг өөрчлөх , өвчлүүлэх гол хүчин зүйл болдог. Дотуур хувцсанд үтрээний зунгаг наалдах нь ямарваа нэгэн өвчний шинж тэмдэг биш бөгөөд харин ч таны үтрээний үйл ажиллагааг хэвийн байгааг харуулж буй хэрэг гэж ойлгож болно.

 

-Үтрээ өөрийгөө цэвэрлэж чаддаг ч гадна бэлэг эрхтэн болон бэлгийн уруулыг заавал ч үгүй угаах шаардлагатай.

 

-Гадна бэлэг эрхтний хуниасанд төрөл бүрийн бактери, тослог бодис байдаг учраас бага зэргийн савангаар угааж болно. Хэтэрхий анхилам үнэртэй саван загатнаа үүсгэдэг учраас зөөлөн бүтэцтэй саванг сонгож усанд орсны дараа зөөлөн алчуураар бэлэг эрхтэнийхээ гадна талыг л арчихад хангалттай. 



 

-Үтрээгээ эмэгтэйчүүд бид өөрсдийн буруутай үйлдлээс болж өвчлүүлдэг байх нь. Тэгвэл бэлгийн ариун цэврийг зөв сахихын тулд бүсгүйчүүддээ өгөх таны зөвөлгөө?

  • Хувийн ариун цэврийг сайн сахих: Бие зассаны дараагаар урдаас хойш чиглэлээр арчих хэрэгтэй. Учир нь өтгөний бактер, нянгууд үтрээнд орж үрэвсэл үүсгэдэг.
  • Өдөр болгон гадна бэлэг эрхтэнээ бүлээн усаар угаах. (урдаасхойшчиглэлтэй)
  • Ванн буюу онгоцонд орохоос илүү шүршүүр хэрэглэх нь зүйтэй.
  • Дотоожийг өдөр тутам солихын сацуу ариун цэврийн хэрэгслийг ойр ойрхон солих.
    • Антибиотикийг эмчийн зааврын дагуу хэрэглэ.
    • Тохиолдлын бэлгийн харьцааг тэвч
    • Бэлгийн нэг хавьтагчтай байх. 
    • БЗХӨ-с хамгаалан бэлгэвч хэрэглэж занших.
    • Ямар үүсгэгчээр үүсгэгдсэн үтрээний үрэвсэл байна гэдгээс шалтгаалан эмчилгээг эмчийн зааврын  дагуу бүрэн гүйцэд хийлгэх.
    • Биеийн эсэргүүцлийг сайжруулах,  ажил амралтыг зохицуулах хэрэгтэй
    • Цэвэр даавуун, агаар нэвтрүүлдэг дотуур хувцас сонгож байх
    • Хоол хүнсэндээ амин дэм, микроэлементийг арвин хэрэглэ. Энэ нь бие организмын хамгаалах чадварыг бэхжүүлж өгдөг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.154) 2023 оны 01 сарын 24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Moogii(202.126.89.106) 2019 оны 01 сарын 09

Yaaaj emchileh we hamgiin engiin arga n

0  |  0
Top