УИХ дахь МАН-ын бүлгээр томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Энэ хүрээнд тус бүлгээс томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг сайжруулахын тулд 2019-2020 оны төсөвт томуугийн вакцинд шаардлагатай 10 орчим тэрбум төгрөгийг тусгах хэрэгтэй гэж үзсэн байна. Мөн томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд хэвтэн эмчлүүлэх орны хүртээмжийг сайжруулах үүднээс 700-1000 ортой хүүхдийн эмнэлгийг нэн даруй барих асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид тухайн хүн амынхаа 40-45 хувийг вакцинд хамруулсан байхад томуу, томуу төст өвчин дэгдсэн үед харьцангуй хөнгөн тусдаг гэжээ. Харин манай улсын хувьд иргэдийн 0.3-0.6 хувийг вакцинжуулсан байдаг ба 1.4 сая хүн тун вакцинтай байхад хүн амынхаа 45 хувийг вакцинжуулах боломж бүрдэх юм байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс тодрууллаа.
-Томуу, томуу төст өвчний сүүлийн үеийн мэдээллийг өгөхгүй юу?
-Өнөөдрийн байдлаар томуугийн өвчлөл амбулаторийн үзлэгт орон нутагт 8.8 хувь, Улаанбаатарт 8 хувьтай байна. Энэ үзүүлэлт нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй буурч байгаа үзүүлэлт юм. Гэхдээ тайвширч болохгүй, сар шинийн өдрүүдэд халдвар тархах магадлал өндөр байна. Шинэ жилийн дараа нийслэлд 977 ортой байхад ачаалал 76 хувьд хүрсэн. Өчигдөр /2019.01.20/ дүүргийн эмнэлгүүдээр явахад орны ачаалал 3.8 хувиар нэмэгдсэн байдалтай байна.
Орны хүртээмж бага ч яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүүхдүүдийг эмнэлгийн хонгилд ор тавьж хүлээж авч байсан. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтарч ажилласны үр дүнд бусад эмнэлгүүдэд нэмэлтээр ор гаргуулсан. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг, Цэргийн нэгдсэн госпиталь зэрэг эмнэлэгт нэмэлт ор гарган, хүүхэд хүлээж авч байгаа. Ингэж ажилласны дүнд өнөөдөр эмнэлгийн хонгилд хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд байхгүй болсон.
Цаашид уг асуудалд гал унтраах байдлаар хандах биш хүүхдийн эмнэлэг нэмж барих асуудлыг хөндөж, Улсын онцгой комиссын хурал болон бүлгийн хуралд санал орууллаа. Бүлгийн хурлаар "700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барих, хүн амыг вакцинаар хангах санхүүжилтийг шийдвэрлэх хэрэгтэй" гэсэн шийдвэр гаргалаа.
-Вакцинд шаардлагатай санхүүжилтийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэх үү?
-Төсөвт тодотгол хийх замаар шийднэ гэж ойгохгүй байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгийн хүрээнд шийдвэрлээд явах боломж бий. Энэ шийдвэрийг би гаргахгүй. Бүтцийн хүрээнд ярилцаад шийдвэрлэх боломжтой.
Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа гэх ташаа мэдээлэл гарч байна.
Н1N1 вирусээр бага насны хүүхэд хүндэрч, амь нас эндсэн тохиолдол гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан. Томуу бол эдгэрдэг өвчин. Олон хүчин зүйлийн улмаас дахих, хүндрэх тохиолдол бий.
-УИХ-ын гишүүн М.Билэгтийн эмнэлгийг улсад авах асуудал юу болсон юм бол. Ямар зориулалтаар ашиглах вэ?
-ХӨСҮТ-ийн хашаанд баригдаж байгаа эмнэлгийг яах вэ гэж их асууж байна. Улсын хэмжээнд ганц ХӨСҮТ байдаг . Хавдартай өвчтөн олон байгаа учраас үйлчилгээг сайжруулахын тулд УИХ-ын гишүүн М.Билэгтийн компанийн барьсан уг эмнэлгийг төрийн өмчид худалдан авах саналыг ХӨСҮТ-ийн хамт олон бидэнд асуудал болгон тавьж байгаа. Энэ хүсэлтийн дагуу бид судалгаа хийсэн. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудал дээр ажиллаж байна.
-Нийслэлийн хэмжээнд олон хувийн эмнэлэг бий. Томуугийн дэгдэлт их байгаа энэ үед хамтарч ажиллах боломж бий юү?
-Бид хувийн эмнэлгүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн том хүний амбулаториор хэвтэн эмчлүүлэх иргэдийг “Ачтан” эмнэлэг рүү шилжүүлж, хүүхэд хүлээж авч байна. Гэхдээ хүүхдийн өвчлөл амархан хүндэрдэг учраас аль болох мэргэжлийн эмч нартай эмнэлгүүдэд хүлээж авах талд анхаарч ажиллана.
Сэтгэгдэл ( 8 )
Зоригтой мэргэжлийн эмчийн зэрэгтэй ярьдаг бөгс улаймаар. Манай Монгол улс өөрийн эрүүл мэндийн бодлого гэж байна уу. Бүх зүйлд ДЭМБ гэж худлаа яриад байхаар инээд хүрээд байхын нэг хүн л хөөрхийд заагаад өгчихсөн юм шиг байгаан. Тэр эмч нараараа эм, эмчилгээгээ яриулалдаа бүүр ичмээр мэргэжлийн хүмүүсээсээ ичдэггүй л юм байхдаа.
ХУДАЛЧ САЙД АА. БОЛИОЧ. ЯАГААД ХҮҮХДИЙН НАС БАРАЛТ НЭМЭГДЧИХСЭН ЮМ БЭ. ХАТГААНЫ ВАКЦИНААР ТОМУУ ЭМЧЛЭЭД БАЙГААРАЙ. СОЛИОТОЙ ЭМГЭН БЭ
Тэгвэл яагаад хvvхдийн нас баралт 25 хувиар нэмэгдчээд байгаам бэ, худалч хулгайч хэлгий авгай?
Эрээ цээргүй худалч гичий вэ?!
Энэ засгийн газрыг чинь унагахаар улаан цайм явж байгаа Билэгтийн эмнэлгийг авах гэж байгаа юмуу. Больдоо.
Эрүүл мэндийн салбарыг эмнэлэг гэж харж томуутай хүүхдүүдийг эмчлэхээр асар их хөрөнгө зарцуулан эмнэлэг худалдан авч байгаа нь үнэхээр мэргэжлийн бус шийдэл! Үүний оронд өрх сумын эмнэлгийнхээ санхүүжилтийг нэмэгдүүлж тусламж үйлчилгээг нь сайжруулж томуутай хүүхдүүдийг аль болох гэрээр нь эмчлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр гэхэд эмнэлэгт хэвтэх хүүхэд их цөөрчихсөн байна. Зун яах вэ? Ийм шахаа биш зөв бодлого хэрэгтэй. Сайддаа хэлж өгөх мэргэжлийн хүн энэ яаманд алга уу?
Эрүүл мэндийн салбарыг эмнэлэг гэж харж томуутай хүүхдүүдийг эмчлэхээр асар их хөрөнгө зарцуулан эмнэлэг худалдан авч байгаа нь үнэхээр мэргэжлийн бус шийдэл! Үүний оронд өрх сумын эмнэлгийнхээ санхүүжилтийг нэмэгдүүлж тусламж үйлчилгээг нь сайжруулж томуутай хүүхдүүдийг аль болох гэрээр нь эмчлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр гэхэд эмнэлэгт хэвтэх хүүхэд их цөөрчихсөн байна. Зун яах вэ? Ийм шахаа биш зөв бодлого хэрэгтэй. Сайддаа хэлж өгөх мэргэжлийн хүн энэ яаманд алга уу?
Өрх сумын бүх эмнэлгүүд гэрийн, өдрийн эмчилгээг хийж эмдаатгалаас санхүүжилт авах ёстой. Томуутай хүүхдийг гэрээр нь эмчлэхэд юун сонгон шалгаруулалт вэ?