Нэр дэвшигчид болон Сонгуульчид

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

 

 Манай улсад сонгууль “чин” гэх мэргэжил бий болоод хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Өндөр зэрэгтэй мэргэжлийн сонгуульчин болохын тулд  хүнийг өргөх, магтах, доош нь хийх, өрсөлдөгчөө миалах, гутаах, хар пиар хийх гээд  зүсэн зүйлийн  сайн муу аргад гарших хэрэгтэй.  УИХ-ын, Ерөнхийлөгчийн, ИТХ-ын гээд том жижиг сонгуулийн үеэр тэдний сезон ордог. Сайн сонгуульчны мөнгө хийдэг үе. УИХ-ын 76 гишүүнийг  сонгохын тулд дээд тал нь  арваад намын мянга гаруй нэр дэвшигч гарч байсан бол орон нутагт хот, аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7500 орчим суудлын төлөө бие даагчтайгаа нийлээд 30 гаруй мянган хүн депутат болохоор өрсөлддөг. Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын сонгуульд 180 мянган сонгуульчин ажилладаг бол орон нутгийн сонгуульд 200 мянган хүн ажилладаг ажээ.  Сонгуульчид   дотроо хэд хэдэн бүлэгт хуваагддагаас Ху намын үзэл суртлаар насаараа хүмүүжсэн  хэнхэг өвгөн эмгэд хамгийн ханш багатай нь. Их сайндаа л хэдэн хуушуур , цаашилбал ганц шил архи.  Харин саналын луйварчид, саналын ченжүүд, урвагчдын ханш бол тоймгүй өндөр. Манай сонгуулийн түүхэнд 800 мянгаас нэг сая орчим сонгогч санал өгдөг. Харин нэр дэвшигч болон түүнийг тойрсон албан ёсны сонгуульчдын тоо 400 мянга хол даваад байна. Дээр нь намын гишүүдийг нэмбэл улс даяараа сонгуульчид. Нийгэм тэр чигээрээ  нэр дэвшигчид ба сонгуульчид  гэсэн хоёр төрөлд хуваагдчихаар нөгөө гол дүр болох санал өгөгчид маань хэд байна? хаана байна?

 Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top