Х.Нямбаатар: Ц.Элбэгдорж одоо ч шүүхэд нөлөөлсөөр байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Нийслэлийн МАН-ын хорооны Дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй Нийслэлийн намын удирдах албан тушаалтнууд /2019.02.12/ хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Учир нь өнгөрөгч 2016 оны Орон нутгийн сонгуулиас хойш Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь маргааны улмаас бүрдээгүй, Засаг дарга нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн бөгөөд үүнээс үүдэн төсөв хөрөнгө батлах, бүтээн байгуулалт болон бусад ажил гацаанд байгааг тэд юуны өмнө онцолсон.


Тодотговол, 2016 оны Орон нутгийн сонгуулиар Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт АН-аас нэр дэвшигчид мөнгө, эд зүйлс тараасан нь нотлогдож, улмаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайг нь тогтоосон байдаг. Ийнхүү гурван шатны шүүхээр уг асуудал явсаар өнөөдөртэй золгоход тодорхой шийдэлд хүрээгүйгээр барахгүй тус дүүргийн 10, 19 дүгээр хороо үндсэндээ төлөөлөлгүй гурван жил гаруйн хугацаанд явж иржээ. Эцэст нь Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэг шийдвэрээ удаа дараа гаргаж эрх зүйн орчин зөрчсөн. Тиймээс Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороо буюу хоёр тойрогт дахин сонгууль явуулж маргаан таслах шийдвэр гаргажээ. Гэтэл дахин сонгуульд оролцох ёстой АН-ын нэр дэвшигчид материалаа бүрдүүлж өгөхгүй дахин дахин шүүхээр заргалдсаар ийнхүү урт хугацааг өнгөрөөсөн байна.

 

Тэгэхээр чухам яагаад ийнхүү шүүхийн шийдвэрийг үл хүндлэн дахин дахин зарга үүсгэж, сонгууль явуулах нөхцөл бүрдүүлж өгөхгүй байгаа юм гэх асуулт өөрийн эрхгүй дагалдаж таарна. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэхдээ "Тус тойрогт  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ өрсөлдөж, ингэхдээ мөнгө эд зүйлс тараасан. Тиймээс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа удаа дараа шүүхийн шийдвэрт нөлөөлж, одоо ч нөлөөлсөөр байна" хэмээсэн юм.


Дашрамд дурдахад, уг маргааныг шийдвэрлэх хурал Улсын Дээд шүүхэд маргааш /2019.02.13/ болох юм байна. Тиймээс ахиад шүүхийн шийдвэрт бүү нөлөөлөөсэй. Баянзүрх дүүргийн дээрх хорооны 250 мянга гаруй иргэн төлөөлөлгүй, дүүргийн ажил бүхэлдээ гацаатай байгааг бодолцох хэрэгтэйг дуулгасан юм.  

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayrmaa(66.181.160.40) 2019 оны 02 сарын 14

БЗД-н иргэн биш бол дуугүй л бай. Үнэн шдээ манай дүүрэгт болж бүтэж байгаа юм нэг ч алга. Энэ хүн өөрөө СХД ээс сонгогдсон ч манай дүүргийн ажилд санаа тавьж байгаа нь талархамаар байна

1  |  0
зочин (64.119.19.200) 2019 оны 02 сарын 14

хэхэ шүдгүй арслан шиг байна. энэ нөхрийг зайлуул гэж байгаад зайлуулсан. Одоо та нарт яг ямар албан түшаал хэрэгтэй вэ. Төрийн 3 суудал бүгд та нарт байна хийх зүйлээ хийгээч юу гэж худлаа гонгиноод байгаан. Нэг бол тархи чинь хүрэхгүй байна .

2  |  2
erka(182.160.2.147) 2019 оны 02 сарын 13

hedii boltol ingej heruul hiih um be bolohgui baigaa mongol ulsad gai bolood baigaa nobshnuudiig buudaachee elbegee enhbold batuul nomtoibayr geh metiin malnuudiig buud busadad ni surgamj bolog busad orond dandaa hog shaarnuudaa ingejil tseberlej baisan bna

0  |  0
Huulich(192.82.64.25) 2019 оны 02 сарын 14

Энэ Нямбаатар шүүхэд яасан өшөөтэй хүн бэ. Шүүх түүний хүслийг нь биелүүлээгүй юм байх даа. Өөрт нь үйлчлээгүй, өөрийнх нь талд шийдээгүй л бол харлуулж муулдаг болж дээ.

2  |  2
Zochin (103.212.119.253) 2019 оны 02 сарын 12

Huu n tend ajildag ger bizdee tegeed hoishluulaad bgaa um bishuu kkk

0  |  0
Шүүгч(122.201.21.133) 2019 оны 02 сарын 13

Шүүгч шударгаар л ажлаа явуулж байна. МАН-ын дарга нар яагаад шүүх эрх мэдэлрүү улайран дайраад байгааг ойлгохгүй байна.

0  |  1
Бат(122.201.21.133) 2019 оны 02 сарын 12

Атармаа чинь аймар хулхи хүн байна лээ. хүнээр юм хийлгэчихээд мөнгө өгөхгүй. Тэгэхлээр Атармаад итгээд хэрэггүй. Наад хүн чинь яаж ч мэднэ. Юу ч хийж магадгүй хүн. Болгоомжлох хэрэгтэй.

0  |  0
Зочин(122.201.21.133) 2019 оны 02 сарын 14

Энэ Нямбаатар гуайг овоо хүн юмуу гэж бодсон чинь ямар ч үндэслэлгүй юм яриад хүүхэн чавганцын ажилд орооцолдоод явж байх гэж. МАН -д боловсролтой залуучууд зөндөө л байна. Гэтэл очиж очиж Нямбаатарыг сонгох гэж

1  |  1
Atarmaad(122.201.21.133) 2019 оны 02 сарын 12

Tuluulugchiin ajlaa sain hiine uu toirogtoo ogt ajillahgui ym Tegeed ene tend heruul hiichihsen yvj baih ymaa

0  |  0
Отгон(122.201.21.133) 2019 оны 02 сарын 12

Атармаа өөрөө төлөөлөгч хүн. Гэтэл Эрдэнэ төлөөлөгчийг тус тойрогт өрсөлдсөн хэмээн буруугаар мэдээлж буйд гайхаж байна. МАН-ын Нямбаатар УИХ-н гишүүн хүн байж шүүх эрх мэдлийг ингэж гүтгэж болж байгаа юм уу даа.

0  |  0
Тулгаа(139.5.219.182) 2019 оны 02 сарын 12

За ахан дүүс минь энэ түгжил хочит Х.Нямбаатар худлаа шүү хө. Өөрөө СХД-н 32 хорооны ИНХ-г самарсан нөхөр шүү бас ЖДҮ чин ш дээ. Түүнийй Өгөөдэй ХХК гэж бий.

0  |  0
Zochin(202.126.89.31) 2019 оны 02 сарын 12

Hunii amid erh zuluug hasdag uildel ni hereg hiigeed shuuheer Bugd hairamdahaa unshuu yum.Ueiin ued gemten yamar negen arga tanil talaaraa avah shiitgelee zulruulehiin tuldeg yum l daa.Hench erh zuluuguu hasuulaad naihgui shuu dee.

0  |  0
иргэн(202.179.25.88) 2019 оны 02 сарын 14

Элбэгдорж болон авилгачдыг өөгшүүлж өмөөрч, үнэний төлөө дуугарсан улсын эсрэг хөлсний бичээчдийн сайт бололтой хүзүүгүй хулгайчид хир халдаахгүй хамгаалж байх шив дээ

4  |  0
Зочин(64.119.17.156) 2019 оны 02 сарын 14

Эбигийн хүү мөнгө тараасан гэж худлаа юм билээ. Улайран гүтгэнэ гүтгэнэ гэхэд ингэж ярьж яаж чаддаг байнаа Нямбаатараа !!! МАНынхан өөрсдөө тийм ариухан хүмүүс үү

1  |  1
Буурал(202.131.228.114) 2019 оны 02 сарын 12

Одоо болноо ахын дүү энэ арай дэндлээ. Иргэний гаргасан гомдлыг шийдвэрлэх нь шүүхийн гол үүрэг. Энэ үүргээ биелүүлж гомдол хүлээж авч хэрэг үүсгэж байгаараа Эбэгийн захиалга болохымуу хуцна биз.

0  |  0
Буурал(202.131.228.114) 2019 оны 02 сарын 12

Одоо болноо ахын дүү энэ арай дэндлээ. Иргэний гаргасан гомдлыг шийдвэрлэх нь шүүхийн гол үүрэг. Энэ үүргээ биелүүлж гомдол хүлээж авч хэрэг үүсгэж байгаараа Эбэгийн захиалга болохымуу хуцна биз.

0  |  0
Ц(202.9.42.220) 2019 оны 02 сарын 12

Чааваас даа

0  |  0
Bol(66.181.179.85) 2019 оны 02 сарын 12

ASEM aas tursun terbumtnuudig shalga

1  |  0
Zochin(64.119.20.175) 2019 оны 02 сарын 14

Ээбээгийн хуулийн зөвлөх хийж байсан Өнөрбаяр гэгчийг шалгуул. Тэр нөхөр л өөрийнхөө багшийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар тавьж, өөрийнхөө найз болох Батсуурийг Дээд шүүхийн шүүгчээр толилуулж, өөрийн ангийн найз гээд дан өөрийн хүрээллийн болсон болоогүй нөхдүүдийг шүүгч болгосон шүү. Тийм байхаар яаж шүүх шударга байх юм бэ???? Өнөрбаяр гэгч гар хөл болох нөхөрт их учир бий шүү.

7  |  0
Н(39.7.28.166) 2019 оны 02 сарын 12

Хүзүүгүйг цааш нь харуулахгүй л бол гай нь дуусахгүй юм бн

3  |  0
Ариуна (66.181.180.79) 2019 оны 02 сарын 12

Будаач будаач гэхээр сахалаа будав гэгчээр.Дүүргийн засаг дарга хэн томилох билээ.НЗД а эхний ээлжинд томил

1  |  0
Иргэн(66.181.161.46) 2019 оны 02 сарын 12

Нийслэл Хот нь эзэнгүй байхад дүүрэг ярьж байдаг яачихсан дүүрсэн гарууд вэ. Хотын даргатай болж байж дүүргийн асуудал ярьдаг биш билүү.

1  |  1
зочин(103.87.255.66) 2019 оны 02 сарын 14

худлаа попроод яахав халтар банди минь.

2  |  3
ZOCHIN(202.179.31.79) 2019 оны 02 сарын 12

Batzandan hudlaa gardaa ard tumnii tarhiig ih ugaasan da teneg sda d tarhian ugaalgaj bdag hoorhiis

2  |  1
зочин(64.119.23.185) 2019 оны 02 сарын 12

нөгөө баянзүрх дүүргээс сонгогдсон Тэмцэгч нэртэй Батзандан хаачсан?

2  |  1
Top