Билгэдэж сонгосон уу яасан, Шинийн 8-ны билэгт сайн өдөр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэв гэнэт олны өмнө гарч ирэв. Түүний ил гарч ирсэн зорилго нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан дайралт байсан бөгөөд ямар нэг том зүйлээс өөрийгөө хамгаалах төлөвлөгөөт ажлынх нь эхний хэсэг байсан гэж харагдахаар байв.
Шалтгаан нь Ерөнхийлөгч Х.Баттулга /2019.01.16/ Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож, тэдний үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх үеэр “Ц.Элбэгдорж гадны компанитай хуйвалдан, стратегийн орд газар болох Тавантолгойг өгөх ажлыг зохион байгуулсан. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий прокурор танд Прокуроруудын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна, хэргийг шалгуулья” хэмээсэн.
Энэ л 178 хуудас материал түүнийг ийнхүү яаран сандран хэвлэл мэдээлэлд хандахад хүргэсэн хэрэг байх. Өөрийн сошл пэйж хуудсаар шууд дамжуулан цацсан хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр тэрбээр өөрийгөө “Энхийн цагаан тагтаа” болгон харагдуулах гэж ихэд хичээснийг бид харсан. Даанч түүний сүүлийн гучаад жилийн зузаан түүх нь “Энхийн” болгох ямар ч боломжгүй учраас арга мухардаж байсан ч “цагаан” болгохын төлөө илт улайрсан нь өөрийгөө улам ч харлуулав бололтой. Ингэлээ гээд Ерөнхийлөгч Х.Баттулгыг цагаан цайлган гэж өмгөөлөх гэсэнгүй. Тэртээ тэргүй түүнд хангалттай бараан намтар бий.
Тэгэхээр Ц.Элбэгдоржийг “нүх”-нээс нь гаргаж ирсэн тэр 178 хуудас материалд ихээхэн учир байна гэдгийг төвөггүйхэн ойлгож болохоор. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувиар хардах эрхийн хүрээнд Прокурорын байгууллагад хүсэлт гарган, материал хүргүүлж болох л байсан. Тэгэхдээ бүр олон нийтийн хэрэгслийн өмнө ил гардуулж байгаа нь цаанаа илт өөр зорилгыг агуулж байна. Түүнээс хүсэлтээ хэвлэл мэдээлэлгүйгээр Прокурорт хүргүүлж болох. Гэхдээ Ерөнхийлөгч бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байдаг хүн гэдгийг санах хэрэгтэй. Уг нь иш мухаргүй гудамжинд хашхирч зогсоо Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл биш л баймаар.
Хамгийн гол нь Монгол Улсын Төрийн тэргүүн нь урьд өмнө ажиллаж байсан Ерөнхийлөгч аснаа ийнхүү олон нийтийн хэрэгслээр дайрч давшлах нь зүйд нийцэх үү. Гэтэл эргүүлээд Ерөнхийлөгч асан нь өдгөө алба хашиж байгаагаа нийтийн хэрэгсэлд муучлах ч бүр ёс зүйгүй асуудал болж байна. Бүрэн улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан хоёр нөхөр ийнхүү сошл ертөнцөд нэгнээ "нүдэж" байгаа нь яавч сайн зүйл биш. Ямар багийн төв дээр цайны хэрүүл хийж суугаа чавганц нар биш дээ. Эцэстээ энэ хоёр нөхөр ямар нэг зүйл булаалдаж байгаа мэт харагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж асан Н.Багабанди, Н.Энхбаяр нар хоорондоо дээрх хоёр эрхмээс дутуугүй дайсагнаж байсан ч тэд хэзээ ч олны өмнө гарч нэг нэгнээ үгийн муугаар дайрч байсангүй. Үүнийг Төрийн тэргүүн хүмүүсийн хувиар өндөр ёс зүйг сахисан гэж хэлэхэд болно. Харин 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг үгийн муугаар дайрч байгаад "их айл"-д хүртэл суулгаад авсан. Үүнээс үүдсэн хоёр нөхрийн "зодоон" одоо ч дуусаагүй, хонзон өвөрлөсөн хэвээр байна. Гэтэл өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдорж руу дайрч, сөргүүлэн Ц.Элбэгдорж нь дайрч гээд нэгэн увайгүй үйлдэл улс төрд удамшин үлдэж байгаа нь харамсалтай. Үнэн хэрэгтээ "Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад" ч байгаа юм билүү хэн мэдлээ. Хэн хэнд нь асуудал байдаг бол дундаа, дотооддоо шийдээд явчихаж болно. Заавал улс орон даяар "харыг гайхуулцгаах" ямар хэрэг байна.
Ямартай ч 178 хуудас материалаар даллуулаад ил гарч байгаа Ц.Элбэгдоржийн цаашдын төлөвлөгөө юу вэ гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татахын зэрэгцээ Х.Баттулга нь Элбэгийгээ сөрсөн ямар нэг зүйл хийх нь гарцаагүй харагдана. Аль аль нь өөрийгөө хамгаалж үлдэхийн тулд нэгнийгээ харлуулах гэсэн шигээ өөр хэн нэгнийг харлуулах оролдлого хийнэ, тэд. Тэдний сүүлийн гучаад жил хийж ирсэн улс төр бол энэ гэдэгт эргэлзэх хэрэг юун. Магадгүй, тэд арьсаа хамгаалж үлдэхийн тулд МАНАН-гаа нурааж олон хүний зовлонгоор өөрсдийгөө “Энхийн цагаан тагтаа“ болгож харуулахыг ч зорих нь дамжиггүй. Энэ нь нэг талаараа сайн. Яагаад гэхээр МАНАН дэглэмийг нураах өчигдөр эхлүүлсэн өнөөдрийн тэмцэлд нэмж буй томоохон цучил юм. “Аливаа муу зүйлд ч сайн тал байдаг” гэдэг шиг "адгийн" гэх тодотгол зүүгээд удаж байгаа Ц.Элбэгдоржид ч сайн тал байгаа, "хулгайч" гэх нэр зүүсэн өдгөөгийн тэргүүнд ч байгааг эндээс харж болно.
Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорт, Ц.Элбэгдорж хэвлэл мэдээлэлд хандаж, нэг нэгнийхээ уурхайг ухаж байгаагийн нэгэн гол яриа бол Тавантолгой байгаа нь ч сонирхол татна. Аль аль нь Тавантолгойд холбогдох асуудал дэгдээж байсан нь өнөөдөр хэвлэлийн архивт дүүрэн байгаа. Ингэсний учир нь хоёр нөхөр нэг нэгнийхээ тогоо руу өнгийсөн юм биш биз гэсэн бодол төрж байгааг нуух юун. Эрхэм хоёрын хувьд идэр залуугаасаа нэгэн намын буулган дор зүтгэж нэг нэгнийхээ муу сайныг мэдэхийн дээдээр мэдэх болсон гэдэгт эргэлзэх хэрэггүй биз ээ.
Сэтгэгдэл ( 29 )
Тэртээ хэдэн жилийн өмнө Элбэгдорж албанаасаа буугаад байсан Энхбаярыг шоронд илгээж байлаа , энэ үйл явдал Монгол хүний жудаг хүний мөснөөс гадуур муухай харагдаж байлаа , Энхбаяр ямар нэг буруутай байсан байж болох ч үнэхээр Элбэгдоржийг хувь хүн би Их Муу хүн байна даа гэж дүгнэсэн , одоо Баттулга бас тийм алхам хийж байна ,Элбэгдорж энэ өнгөрсөн 8 жилд Энхбаяраас хэд дахин гэм хийсэн Монгол төрийг , Монголын хуулийг , Монголын том том ордыг хулгай хий эн хулгайч гэж харагдаад байна Баттулга бол бас чүгүй хар намтартай нэгэн Монголын толгой нар нэг иймэрхүү
Elbegdorjiin amnaas garch baugaa ug xellegextoi aimaar yumaa yaj bid 8 jil ....
Elbegdorj mongoliig I’m emegneltei bolgohod gallon togloson hun gedgiig zahiin hun helped ugnu
Хоёулаа хөтлөлцөөд хууль шүүхийн өмнө очих нь зүйд нийцэнэ. Байсан,байгаа ерөнхийлөгчид нь бие биенээ хулгайчаараа дуудалцаад. .., Ард олон үүнээс илүүг мэдэх, мэдэрсэн байгаа гэдэгт би эргэлздэггүй. Харин....... Ард олноо доромжлохын дээдээр доромжилж байна даа. Одоо энэ хулгайч. Ерөнхийлөгчөө огцоруулж байх газар нь тавивал яасан юм бэ. Монголчуудаа. ?!
zugeer Zorig
erh tushaaliin ondorlogt tashuurch yavahdaa Elbegdorj iu hiisen be? Hurziig shorongoos sullaj avch,alban tushaald tavij baigaad -iig ilruuluulsen baidgiin, ene heregeer zaaziin yal sonsoh bolson hun de
Ed nar odoo l bulaigaa delgetsgeeh no Dee!!!
ЭНЭ БОЛ МОНГОЛЫН ТОМЧУУЛ ПИЗДЕЦ ГЭСЭН УГ.
ИЧИГ ИЧИГ... ЭЕЭЭ ИЧИГ.
Ерөнхийлөгч баттулга ху удас материал прокурорт элбэгдорж урвагчийг өгч шалгуулахад юүн буруу бгаа юм бэ монгол улсын үндэсний аюлгүй байдалд хийсэн нүглүүд нь сөргөөр нөлөөлж бна шүү дээ элдвийн шашинд очиж бялдуучлана улс дамнаж төрөөс хулгайлан албан тушаалаа урвуулан ашигласан мөнгөөр казино тоглоно гадаад дотоодод хэрэгт хэрэггүй өөрийгаа монголын хаан гэж бодсон юм уу худлаа чалчиж тэнэнэ боловсрол нимгэн ямартайл албан тушаалд байхдаа өөрийгөө бүх шатны салбарт дан ховдынхноор хүрээлүүлнэ хорон муу санаатай аймхай хульчгар яаж их баяжав ард түмнээс сонгогдчиход эргээд тэднийгээ
Монгол улсын төр тэр чигээрээ хошин жүжигийн тайз болж шунал хорслын тулааныг дэлхийн тавцанд үзүүлж байна Элбэгдоржийг нэн даруй баривчлан олон чигпэлээр нь шалгах цаг болжээ
Elbegeeg barij horio ene Mongol ulsiig samraad duusjaga yum bishvv tsergvvd n Mongoliin bvh bulhai luiwartai holbogdoj bain.
Энэ хоёрт хэн хэнд сайн тал бий Элбэгээ хурдан ярина сайн тал бий Харин Баттулгат зураг сайн зурна уран хүн бурхан ухаатай гэх тал бий дээ
2 uulaa adilhan hulgaich yum baij ichij uhmeer yum
ПРОКУРОРТ ӨГСӨН МАТЕРИАЛАА ИЛ БОЛГООЧ АТГ ДУУДВАЛ БИ ШУУД ОЧНО ГЭЭД БАЙСАН.БАТТУЛГА ЧАДАХ УУ?
элбэгээ бол эх орон ард түмнээсээ урвасан урвагч ...харин баттулга бол байдаг л нэг луйварчин ....урвагч луйварчин хоёрын аль нь илүү монголд аюултай вэ.... мэдээж эх орноосоо урвагч ..
Монгол төрийн түүхэнд асар их хар толбо үлдээсэн энэ нөхрийг барьж хориоч ээ.
хоёр хэрээ нэг нэгнийхээ харыг гайхав
Энэ хоёр нөхөрийн аль альных нь булхайг дэлгээд үнэн мөнөөр нь шүүгээд зөв гольдролд нь оруулчих хүч монголд байна уу. Монголд улс төр ард түмнийхээ төлөө зүтгэх нэр цэвэр эрдэм ухаантан олдоогүй гэжүү.Энэ бол сонгуульд нэр дэвшигдэж байгаа журам үйл ажиллагааны доголдолын үр дүн.Сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулъя.Хүн бүр өөр өөрийн итгэл хүлээлгэсэн хүндээ санал өгөх бололцоогоор хангагдсан сонгуулийн хуультай болъё.Олон намын тогтолцоог халъя. Монгол ухаанаараа хөгжиж болно.
Баттулга нохой нь нохой гэхдээ манай нохой гэдэг үг санаанл орж байна
Zov hoo ene bol zinehen ardchilal
NEELTEI METGELTSUULVEL ZOHILTOI
ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ Нь ХЭН НЭГНИЙ ӨМНӨ ХУДЛАА ЦАРАЙЛАХААС ДЭЭР, ТЭР ТУСМАА МОНГОЛЫГ ХУЛГАЙ, ХАХУУЛ АЛь ЭРТНЭЭС МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙХАД ЦЭВЭРЛЭХЭЭР ДАЙТАЖ БАЙГАА Нь ХАРИН МОНГОЛЫН САЙН ДҮР ТӨРХ. ТАХАЛТАЙ ТАРВАГАНААС ЭХЛЭЭД ЭВЛЭРЭХГҮЙ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ,
Энэ их хэрэгтэй зүйл болж байна.Иргэд,сонгогчид бид хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж авахад их чухал шүү.Хулгайч гэдэг үгийг мөн ч олон хэллээ дээ.Тэгэхээр нэг юм бодогдож эхэлж байна.Намайг л лав хүн хулгайч гээд хэвлэлээр дайрвал би шүүхээр тогтоогдоогүй байхад намайг хулгайч гэлээ гээд шүүхэд хандана .Харин ерөнхийлөгч маань яах болдоо.
хаха одоо их гоё сонирхолтой кино сериал, лекц, нэвтрүүлэг контент үзэх юм их гарах байхдаа.
энэ хоёрын халз мэтгэлцээнийг олон нийтийн өмнө явуулбал хэн нь хэн бэ гэдэг нь ил тод болно