У.Хүрэлсүх: Сайн цагийн салхи сэвэлзсэн гэдэгт итгэл төгс байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/-ны удирдлагууд болон МҮЭХ-ны орон нутгийн салбар холбоодын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр МҮЭХ-ны зүгээс нийгмийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн зарим саналыг хэлж байсан юм. Тухайлбал, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монгол Улсын Засгийн газар 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж чадлаа. МҮЭХ-ны зүгээс жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх түүхэн шийдвэрийг Засгийн газартай хамтран гаргаж чадсандаа баяртай байна. 2020 он гэхэд цалингийн доод хэмжээг 75 хувиар нэмэгдүүлэх болсонд баяртай байна. Мөн 200 гаруй мянган төрийн албан хаагчдын цалинг нэмж чадсанд баяртай байна. 2019 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, тус байгууллагад Монгол Улс элсэн орсны 50 жилийн ой тохиож байгаа” хэмээгээд “Иргэд хөдөлмөрчдийн цалин тэтгэврийг нэмэх бодит шаардлага байна. Мөн нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудлыг онцгой анхаарах шаардлага байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд МҮЭХ-ны саналын зөрүүтэй асуудлыг анхаарч ажиллахыг хүсье” хэмээн Ерөнхий сайдад уламжилж байлаа.

 

Хариуд нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭХ-ны удирдлагуудад мэндчилгээ дэвшүүлээд улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголд нэг дайсан байгаа энэ бол ажилгүйдэл. Тиймээс бид ард иргэдээ ажилтай байлгахын төлөө анхаарч ажиллах ёстой. Төр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр бий болгогчдоо дэмжих учиртай. Ажилгүй байна гэдэг ядуу байна гэсэн үг. Ядуу байснаараа сэтгэлээр унаж, архи ууна. Ингээд гэмт хэрэг гарна. Тиймээс ажилгүйдлээс ард иргэдээ гаргах нь чухал.

 

Жил ирэх тусам Монголын хүн ам өсч байна. Гэхдээ хүн ард маань ажилтай байх ёстой. Дээр нь манай залуучууд залхуу байна. Өдрийн 30 мянган төгрөгөөр ажиллах хүн олдохгүй байна. Тиймээс сэтгэлгээний өөрчлөлт хийхэд Засгийн газраас Үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтарч ажиллах болно.

 

Улсынхаа эдийн засгийг дан ганц уул уурхайг шүтсэн тогтолцооноос гаргах хэрэгтэй. Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж, ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Монгол Улсыг үеийн үед хөдөө аж ахуйн салбар тэжээж ирсэн. Манай улс хүн далайд гарцтай, хоёр том гарцтай. Эдийн засгийн хямралд ордоггүй болгохын төлөө Засгийн газар ажиллана.

 

Байгалийн баялагтаа эзэн байх асуудал чухал. Хууль бусаар хулгай хийж авсан өмч хөрөнгийг Монголын төр буцааж авна. Үүнийг би шударга ёс гэж үзэж байгаа. Баялгийн сангаа байгуулна. Үүнийг гуйвуулж хувийн өмч рүү халдаж байна гэж байгаа явдалтай Засгийн газар хатуу тэмцэнэ.

 

Ингэж нийгэмд шударга ёсыг тогтооно. Амьдрал хүнд байгааг иргэд ойлгож байгаа. Харин шударга нийгэмд амьдрахыг хүсч байгаа. Шударга ёс тогтсон нийгэмд хөдөлмөрчин иргэн хүн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. Монголын ард түмэн бүгдээрээ шударга ёсны төлөө тэмцдэг байх ёстой.

 

Зохион байгуулалттай нэгдсэн МАНАН дэглэмийг эвдэхгүйгээр цаашид сайн сайханд хүрэхэд хүндрэлтэй. Үүнийг эвдэж байгаа. Монголд хууль хэрэгждэг л байх ёстой. Энэ чиглэлд хамтарч ажиллахыг уриалж байна.

 

Сайн цагийн салхи сэвэлзсэн гэдэгт итгэл төгс байна. Нефтийн үйлдвэр барих ажил эхэллээ. Үйлдвэртэй болчихвол бид тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэнэ. Бензин хямдрана. Ам.долларын ханш бууна.

 

3.2 сая хүнээ бид эрүүл хүнсээр хангах ёстой. Энэ бүхэнд бид онцгойлон анхаарч байна. Ард түмнээ амин чухал хэрэгцээгээр нь хангах болно.

 

Үйлдвэрчний эвлэлээс ирүүлсэн саналуудад анхаарч ажиллана. Улаанбаатар хотоо утаанаас салгамаар байна. Сайжруулсан түлшний үйлдвэрүүдээ түшиглэж ирэх жил утаагаа бууруулна. Саарал усыг түүхэндээ анх удаа ашиглахаар болоод байна. Тавантолгой компани бүх өрөө дарж дуусгалаа. Энэ жил 720 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. “Эрдэнэт”-ийн өмнө ашгаараа орж байна. Энэ бүхэн ард түмний амьдрал, улсын эдийн засагт үр шимээ өгөх учиртай.

 

Ингээд аятайхан суурь тавигдаад эхэллээ. Хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье. Цаг зав гаргаж Улсынхаа Ерөнхий сайдтай уулзсан явдалд талархаж байна. Та бүхнийг уулзая гэхэд Ерөнхий сайд хүлээж авахад бэлэн байгаа шүү” хэмээлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hun(202.9.43.143) 2019 оны 02 сарын 15

Ok.amjilt husiye,tumnii ugee sonsoj ajlaa hiih ni chuhal

0  |  0
8% өгч эхлээ(202.126.89.162) 2019 оны 02 сарын 15

Байрны 8% өгч эхлээчжж. 5% болгох тал дээр анхаарч ажиллаарай

1  |  0
8% өгч эхлээ(202.126.89.162) 2019 оны 02 сарын 14

Байрны 8% өгч эхлээчжж. 5% болгох тал дээр анхаарч ажиллаарай

0  |  1
zochin(202.55.188.46) 2019 оны 02 сарын 15

Ерөнхий сайд болон түүний багийнханд амжилт хүсье, бусад нь худлаа гарууд.

1  |  0
лхам...........(139.5.217.180) 2019 оны 02 сарын 14

чинзоригийн үг илүүдэв үү?

0  |  0
лхам...........(139.5.217.180) 2019 оны 02 сарын 14

баялаг бүтээгчдийг дэмжие гэх уриан дор баялгийг цөөнх хувааж авсан.одоо.хөдөлмөрч хүн бүрийг дэмжие гэдэг уриагаар солия,

0  |  0
Иргэн(66.181.160.97) 2019 оны 02 сарын 14

Бор-Ѳндѳрийн УБҮ-ийн ҮЭвлэл ажилчдын тѳлѳѳ биш дарга нартаа хѳл алдаж гүйсэн хүмүүс бна одоо бас баяраа тэмдэглэнэ гээд ажилчидаас мѳнгѳ татаас авна

0  |  0
Иргэн(66.181.160.97) 2019 оны 02 сарын 14

Монголросцветмэт болон Бор-Ѳндѳрийн УБҮ-ийн удирдлага гэж ажилчиддаа дорд үзсэн цэвэрлэгчийн цалингаар хүнд нѳхцѳлд ажиллуулж бна цалин бага бна гэхээр захирлын нарийн бичиг нь ѳѳр газар ажиллаж бно манайх гуйгаагүй гэнэ энэ одоо ариун явдал уу ерѳнхий сайдаа

0  |  0
z(202.126.89.167) 2019 оны 02 сарын 14

odriin 30000 togrog bitgii hel 2 tsag ajillaad 30000 togrog av geheer hiideg zaluu hun alga bn daa ene Mongol ulsad. tegsen hernee tansaglahiig moroodogchid denduu olon bna.

0  |  0
ЭРХЭМ(103.111.68.3) 2019 оны 02 сарын 14

ЕРӨНХИЙ САЙД САЙН ХЭЛСЭН БАЙНА,

2  |  0
Top