Менингококкийн вакцин хийлгэснээс хойш 10-14 хоногийн дотор ДАРХЛАА тогтоно

2019 оны 02 сарын 14

Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны хүүхэд өвчилсөн гурван тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байсан. Гэхдээ өвчний тохиолдол нэмэгдэж, 7 болсон гэх мэдээлэл бас байна. Ер нь жил бүрийн 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад эл өвчний тохиолдлууд бүртгэгдэж, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байдаг аж.

 

Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал НАС БАРАЛТ ӨНДӨРТЭЙ өвчин гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. 

 

Тэгэхээр энэ өвчнийг тусахгүй байхын тулд иргэд өөрсдийн зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй юм. Аливаа өвчнийг тусахгүй байх, хөнгөн тусч өнгөрөхөд хамгийн чухал нь дархлаа. Тиймээс өвчин эсэргүүцэх дархлаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд чанартай хоол хүнс хэрэглэх, цэвэр агаарт гарах, амин дэмүүд хэрэглэх гэхчлэн үндсэн арга хэмжээг авахаас гадна Менингококкт халдварын эсрэг ВАКЦИН тариулах хэрэгтэй болж байна.

 

Менингококкийн вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ Сайн дурын дархлаажуулалтын кабинетад ажлын 5 өдөр 8:30-14:30 цагийн хооронд хийж байна. Вакцины үнэ 13 мянган төгрөг.

 

Менингококкийн вакцин нь Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд 1 тун нь 3 жилийн хугацаанд өвчний эсрэг дархлааг тогтоох аж. Вакцин хийснээс хойш 10-14 хоногийн дотор дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтэн хэлж байна.


Өмнөх жилүүдэд Менингококкийн вакциныг долоо хоногийн ажлын хоёр өдөрт хийдэг байсан. Тэгвэл одоо ажлын өдөр бүр хийж байгаа аж. Тиймээс ч вакцин хийлгэхээр очсон хүмүүсийн хувьд удаан хугацаанд урт дараалалд зогсох байдал харьцангуй гайгүй байна.

 

Менингококкийн эсрэг вакцин хийлгэхэд тавигдах шаардлага

 

-Нэг сарын дотор өөр төрлийн вакцин хийлгээгүй байх!

 

-Биед элдэв зовиур илрээгүй байх ёстой!

 

Менингококкт өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлж байгааг мэдэгдэж буй.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 21 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, нярайн эмч нарт менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгоод байна.

 

Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шатлал харгалзахгүйгээр хүүхдийг тусгаарлан эмчилгээг яаралтай эхлүүлэн халдвартын эмч нараас зөвлөгөө авч ажиллахыг анхааруулжээ.

 

Мөн  менингококкт халдвар гарсан тохиолдолд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдваруудаас ялган оношлох, эмчлэх талаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар цахимаар хичээл зааж, асуултанд хариулсан байна.

 

Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг аж.

 

Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.

 

Тиймээс уг өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дэгдэлт болохоос урьдчилан сэргийлэхэд иргэд өөрсдийн зүгээс авч болох арга хэмжээнүүдийг авч, хүүхдээ дархлаажуулахад анхаарах хэрэгтэй юм.

 

Холбоотой мэдээг ЭНД ДАРЖ уншина уу!

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(66.181.161.9) 2019 оны 02 сарын 15

Haldvart dr hj bga vaktsin ni 2017 ond uildwerlegdse 2019.03 sard hugatsaa ni duusah vaktsin bnle shdee

0  |  0
Зочин(202.126.89.58) 2019 оны 02 сарын 15

Medreluude.eruul huuhdiig haldvartluu avaachij.vaktsin hiih neriidler uvchin tugeeh gee yu.biznesee arai uhaalgaar hiildee

0  |  0
Sarangerel said aa(66.181.161.83) 2019 оны 02 сарын 15

Tegeed amraltiin udur bas ajilaa chee...humuus amar ch bhad dagaj amraad bhiin...uilchilgeenii baiguullagiin standartaar ajilaa chee.........sarangerel said aa......ene salbartaa ankhaaraa ch ee... hudlaa tseejilsen uguulver unshaad suuhiin........

0  |  0
Irgen(202.9.42.254) 2019 оны 02 сарын 15

Huuhdiin vaktsin ym bol une tolborgui hiigeech

0  |  0
Tuul(103.229.121.127) 2019 оны 02 сарын 15

Hedees heden nasnii huuhed hiilgej boloh vaktsin be? Medeelelee guitsed bichihgui dee!

0  |  0
Zochin(150.129.142.44) 2019 оны 02 сарын 15

Эрүүлмэндмйн сайд нь гэж тэр ЭКС САЙД ЦОЛМОНГИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ!!!!! ОХИДУУДАД ВАКЦИН ХИЙЖ БИЗНЕС ХИЙСЭН НОВШ тухайн үед!!???! Одооо энэ нэг юм энэ ВАКЦИНААР МӨНГӨ ОЛОХНЭЭЭ!!!!!! СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭЭЭ КАРИНТИЛААЧЭЭЭЭЭЭЭЭ!!!!!!

3  |  1
Eej(150.129.142.44) 2019 оны 02 сарын 15

Uneheer ami nasand ayultai bol vactsin hiilge gej baikhaaarSURGUULI TSETSERLEGEEEE KARINTIILAACHEEEEE!!!!!!!!!!!!!!

4  |  0
Zochin(202.9.42.7) 2019 оны 02 сарын 15

Neg vaktsin oruulj ireel ter virusee taraagal unetei vaktdin hiiged bgam shig l setgegdel torj bn

5  |  0
цэцэгсүрэн(112.72.11.102) 2019 оны 02 сарын 15

аймаг сумуудад хэзээ хийгдэх вэ?

1  |  1
KFC Зайсан салбараар(202.9.42.217) 2019 оны 02 сарын 15

-үйлчлүүлсэн иргэд хоолонд хордсон байна. Энэ сарын 7-11 ны хооронд 118 хүн үйлчлүүлснээс 55 хүнд хордлогын шинж илэрсний 28 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаарӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад, “Хүмүүст суулгах, бөөлжих, халуурах, ядрах, сулрах, толгой өвдөх зэрэг хордлогын шинж тэмдэг илэрсэн. Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Эмнэлзүйн байдлаас үзэхэд нууц хугацаа урттай, ар араасаа хүмүүс нэмэгдэж ирж болзошгүй. KFC-ийн “Найзууд”, “Гэр бүлийн багц” гэхчлэн өөрсдийнх нь үйлдвэрлэдэг хоолноос дээж авч МХГ шинжилж байгаа” гэв.

2  |  0
Top