Энэтхэгт хортой архи хэрэглэсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 133 болж өсчээ. Тэд хууль бусаар үйлдвэрлэсэн архи уусан байна.
Энэтхэгт хоёрдугаар сарын 10-нд Уттар Прадеш, Уттараканд мужид мөн хуурамч архинд хордсон 100 орчим хүн амиа алдаж байсан билээ.
Иргэд хуурамч архинд хордсон хэрэг гарсны дараа Энэтхэгийн Засгийн газар хуурамч архи борлуулсан хэргээр 40 орчим хүнийг баривчилж, 400 гаруй литр хуурамч архи илрүүлэн, мөрдөн шалгаж байгаа аж. Дээрх хэрэгт буруутай гэж үзэн, цагдаагийн болон бусад албаны хүмүүсийг баривчилсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Manaikh yalgaagvi KHvvhed zaluus KHar us. KHar Tamhias amia ughud khezeed belhen odoogiin zaluus khar tamhi har usaar amysgalaj baina