Мишель Обамагийн ”Becoming” ном монгол хэлнээ орчуулагджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

АНУ-ын анхны африк-америк гаралтай тэргүүн хатагтай Мишель Обамагийн намтар "Becoming: Миний түүх" ном маргаашнаас буюу гуравдугаар сарын 01-нээс эхлэн уншигчдад хүрэхээр болжээ. "Becoming: Миний түүх" номыг "Монсудар" хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр эх хэлнээ буулгажээ. 

Анх 2018 оны арванхоёрдугаар сард АНУ-д худалдаанд гарсан энэхүү ном сар хүрэхгүй хугацаанд 2 сая гаруй хувь борлогдон, олон дээд амжилт тогтоосон бөгөөд өдгөө дэлхийн 20 гаруй хэлээр орчуулагдан гараад байгаа юм.

Принстоны их сургууль, Харвардын хуулийн сургуулийг дүүргэж, ажил мэргэжлийнхээ гарааг хуулийн фирмээс эхлүүлэн бизнесийн болон олон нийтийн ажилд ч амжилт олж, улмаар АНУ-ын тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэх ховорхон хувь тавилангаа нэр төртэйгөөр үүрсэн Мишель Обамагийн амьдралын түүхийг "Becoming: Миний түүх" унших боломжтой боллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.16.208) 2019 оны 02 сарын 28

Монголын уншигч ялангуяа үр садад маань үүнээс илүү ач тустай баатар олдсонгүй юу Ээбийгийн хамсаатнууд\АНу-ыг дагалдан баясагчид аа?

0  |  0
Top