Монгол Улсын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр /2019.03.01/ тус намын удирдлагууд, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ.
Цэцэг өргөх ёслолд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын болон намын Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. Их жанжин Д.Сүхбаатар “Өөрийн тусгаар тогтносон улс орноо батлан хамгаалж ард түмнийхээ энх амгалан байдлыг үүрд мандуулахын тулд манай бүхий л ажил зориулагдах болно” хэмээн хэлж байсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )