ФОТО МЭДЭЭ : Нууцаас гаргасан материалууд ил боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалтай холбоотой Засгийн газрын 2016 оны 32 дугаар тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Нууцаас гаргасан материалуудыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр /2019.03.04/ дэлгэж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийн мэдээллийг 2017.02.10-ны өдрийн УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдрийн мэдээллийг хийж байна” хэмээгээд, "Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас авсан эх үүсвэрийг судалж, хэлцэл хийхийг Засгийн газарт даалгасан. Хэлцэл хийхийн тулд нэн тэргүүнд санхүүгийн эх үүсвэр тогтоох, уг санхүүжилт мөнгө угаахтай холбоотой эрүүгийн харилцаа үүссэн эсэхийг нягтлах нөхцөл байдал үүсч байгаа” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top