Пёньян пуужин хөөргөх талбайгаа сэргээсэн үү?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвийн хиймэл дагуулаас авсан гэрэл зураг Ханойд болсон дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний дараа Пёньян хол зайн пуужин туршилтын талбайгаа дахин сэргээж буй магадлалтайг харуулжээ. AFP агентлагийн мэдээлснээр, 2012 болон 2016 Пёньяны хиймэл дагуул хөөргөж байсан Сохэ хиймэл дагуул хөөргөх станц дээр үйл ажиллагаа эрчимжсэн нь тодорхой байна гэж тус төв мэдэгджээ.

Сохэ станцыг пуужингийн туршилтын талбар болгон мөн ашигладаг байна. Олон улсын нийгэмлэг баллистик пуужин туршилтаа халхавчилсан хэмээн Пёньяны хиймэл дагуул хөөргөсөн үйлдлийг буруушааж байсан. Тус станц дээрх үйл ажиллагаа Ханой хотноо болсон дээд хэмжээний уулзалтаас хоёр хоногийн дараа сэргэсэн бөгөөд АНУ Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахаас татгалзсанд барьж буй хариу үйлдлээ харуулах зорилготой байж болзошгүй хэмээн тус төвийн шинжээчид үзэж байна.

Сохэ байгууламж 2018 оны наймдугаар сараас үйл ажиллагаагаа зогсоожээ. Гэхдээ энэ нь тив хоорондын баллистик пуужингийн туршилттай холбоотой гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Учир нь Хойд Солонгос тив хоорондын баллистик пуужин хэзээ ч туршиж байгаагүйн дээр хиймэл дагуул, пуужин хөөргөх ажиллагаа ихээхэн хэмжээний бэлтгэл ажил шаарддаг хэмээн шинжээчид онцолж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top