О.Магнай: Л.Болд гишүүний АН-аас гарах хүсэлтийг сарын дотор шийднэ 

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

АН-аас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгөөд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Тэрбээр "Би намаасаа гарах өргөдлөө өгсөн ч шийдэж өгөхгүй байна" хэмээн хэвлэлийнхэнд хэд, хэдэн удаа байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр /2019.03.06/ АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай "УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарах өргөдлөө өгсөн. Түүний хүсэлтийг удахгүй шийднэ. Өөрөөр хэлбэл, Л.Болдыг нэг сарын дотор намын гишүүнчлэлээсээ хасна. Тэгэхээр  намаасаа гарч, амар сайхандаа жаргаарай" гэх тайлбарыг өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.101) 2025 оны 03 сарын 13

Энэ Магнай одоо ямар албан тушаалын хүн болчихоод Болдыг сүрдүүлээд байнаа.Магнай бол хэн ч биш

1  |  0
ЗОЧИН(202.21.117.58) 2025 оны 03 сарын 13

Ардчилсан Нам бол улс орныг утгаар нь СҮЙРҮҮЛСЭН

1  |  0
Гуцдаг халтар(112.72.12.10) 2025 оны 03 сарын 13

ННЭ ДАРВААНААР УДИРДУУЛЖ БАЙГАА БОЛ АН ШУВТАРСАН ЦАГААН БУМБА

1  |  0
Р(64.119.21.20) 2025 оны 03 сарын 13

Энэ дарвайсан урвагч юу вэ

1  |  0
Иргэн(150.129.141.119) 2025 оны 03 сарын 13

Бүдүүлэг нөхөр вэ? Магнай нэг иймэрхүү л хүн дээ. Оюунэрдэнэ гишүүнийг буруутгаж зөндөө ярилаа. Тэгвэл та бүхэн улс орноо цөлмөөд, арл иргэд туйлдсаар л байж байг үү.Та нарын үг явахаа больсон. Дахин дахин гарч ирээд байлнүй амар сайхандаа жаргаарай.

1  |  0
Close menu