Ө.Энхтүвшин: "ЭКО АЛТАН ЗААМАР" энэ осолд буруутай

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ. Засгийн газрын өнөөдрийн /2019.03.06/ хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн байна. Тэрбээр мөн хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

2019 оны хоёрдугаар сарын 27-ны 22 цаг 40 минутад уурхай орчимд дөрвөн магнитудын газар хөдлөлт болсон байна. Гэхдээ осол энэ өдрийн маргааш буюу 28 цагийн дараа болж, хоёр хүн бэртэж, дөрвөн хүн амь эрсдээд байна. Өнөөдрийн байдлаар гурван цогцсыг олсон, үлдсэн нэг цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэлээ.

Завь ашиглан карьерийн зайрмагтсан талбайн мөсийг хагалж зөөвөрлөн, нурангид дарагдсан эксэковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухаж, зөөвөрлөхийн зэрэгцээ аврагчид 1-2,5 м-ийн гүнд шумбалт хийж эрэн хайж байна. 

ШАДАР САЙД: Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаж байгаа учир эрэн хайх ажиллагаа явуулах хүндрэлтэй. Аврагчид хүнд нөхцөлд, 80 метрийн гүнд, хүйтэн ус, мөсөн дор бүхий л боломжоороо тасралтгүй ажиллаж байна. Иймд дахин хүний амь нас эрсдэх, аврагчид амь насаа алдахаас урьдчилан сэргийлж ажиллахыг албаны хүмүүст даалгасан. Эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Аврагчдын хувцас шаардлага бүрэн хангахгүй байгаа учраас цаашид үүнд анхаарч ажиллахыг анхааруулсан. Амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзсан. Тэдний сэтгэл санаа маш хүнд байгаа ч аврагчид сайн ажиллаж байгааг хэлж байна" гэлээ.

Урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой осол байна, ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүй гэсэн дүгнэлт гараад байна. Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдах юм байна.

Заамарт алтны 100 гаруй компани ажиллаж байна. Эдгээрт бүгдэд нь хяналт тавьж, сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгож, шаардлага хангахгүй бол хаах хүртэл арга хэмжээ авахыг Шадар сайд Ө.Энхтүвшин даалгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Igpiу уу(203.91.115.40) 2019 оны 03 сарын 07

ТӨРӨӨС ОНЦГОЙ БАЙДЛААС ТӨРСӨН ТТЭРБУМТАН БАДРАЛ ЗАЙСАН ЖАРГАЛАНТАТ ХАУСТАЙ ЭРДЭНЭТЭД 16 ДАРХАР БАРИЛГАТАЙ ОНЦГОЙД ХАМГИЙН МУУ ЧАНАРГҮЙ ТЁХНИК ХЭРЭГСЭЛ ХУВЦАС ШАХДАГ ХҮН ЧАНАРГҮЙ ШУНАЛТАЙ ЭЛБЭГДОРЖИЙН БУУННЫ НОХОЙ ХҮҮХЭН БАДРАЛ

0  |  0
Top