МАРТ 8 | Виржиниа Вүүлфийн “Өөрийн гэсэн өрөө” номоос онцлох 5 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” болох ойртож байна. Энэ өдөрт зориулан Zindaa.mn "МАРТ-8" цуврал эхлүүлсэн. Энэ долоо хоногийн турш өдөр бүр эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой мэдээлэл бэлтгэн хүргэх болно. 

Уншигч та бүхэнд энэ удаагийн "МАРТ 8" цувралаараа зохиолч Виржиниа Вүүлфийн "Өөрийн гэсэн өрөө" номын хамгийн сүүлийн зургадугаар бүлгээс онцлох 5 эшлэлийг хүргэж байна.  Урлаг, утга зохиолд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг илүү тодотгож, ил болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Чухам яагаад эмэгтэйчүүдэд "Өөрийн гэсэн өрөө" хэрэгтэйг тус номоос олж уншаарай!


ВИРЖИНИА ВҮҮЛФ

Виржиниа Вүүлф нь 1882 онд   Лондонд төрж, 1941 онд Сассексын Уз голд живж амиа хорлосон. Тэр 20-р зууны эхний хагасын хамгийн чухал уран бүтээлчдийн нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй эмэгтэй зохиолчдын нэг юм. Тэрээр хүний ухамсрыг дүрслэх шинэ арга барилаа туршсан “Хатагтай Дэллоуэй” /1925/, “Гэрэлт цамхаг тийш” /1927/ хэмээх авангард бүтээлүүдээсээ гадна егөөдөлт намтар төрлийн “Орландо” /1928/ романаараа нэрд гарчээ. Гэхдээ өнөөдрийн өнцгөөс дүгнэж үзвэл “Өөрийн гэсэн өрөө” /1929/ эссэ ном нь эл гурван романаас дутахааргүй нөлөөтэй бүтээл гэж үзэж болно.

 

ӨӨРИЙН ГЭСЭН ӨРӨӨ

Монгол хэлнээ анх удаа “Монсудар” хэвлэлийн газар энэхүү эссэ номыг 2016 онд орчуулсан юм. “Өрөөний гэсэн өрөө” ном феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний тухай хамгийн чухал номд тооцогдсоор иржээ. “Өөрийн гэсэн өрөө” бүтээлийн санаа Виржиниа Вүүлфийн 1928 оны аравдугаар сард Кэмбрижийн их сургуулийн, зөвхөн эмэгтэйчүүд суралцдаг Гиртон, Ньюнхэм хэмээх хоёр сургуульд уншсан “Эмэгтэйчүүд ба утга зохиол” цуврал лекцээс урган гарсан байна. Вүүлф тус лекцийг уншсанаасаа хойших хэдэн сард бүтээлээ улам баяжуулж, 1929 онд бие даасан ном болгон гаргажээ.

Жирийн нэг тууж эсвэл романд өмнөх болон тухайн үеийн нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг энэ зохиолд гарах шиг тод томруун илчилж, шүүмжилж чадахгүй сэн. Эмэгтэйчүүд өмнө нь утга зохиолын дорвитой бүтээл туурвиж байгаагүйн учир шалтгааныг тэдний эдлэх ёстой эрхтэй холбон задлан тайлбарлаж чадсан нь “Өөрийн гэсэн өрөө” номын гүйцэтгэсэн хамгийн том гавьяа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top