Малайзад шүүгдэж байгаа Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг суллахыг эх орноос нь хүссэн билээ. Тэгвэл Малайзын шүүх сэжигтэн эмэгтэйг суллахаас татгалзжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа вьетнам эмэгтэйн өмгөөлөгч “Associated Press” агентлагт энэ талаар яриад “Энэ бол шударга бус шийдвэр” гэж эсэргүүцсэн байна.
Доан Тхи Хыонгийн бие муу байгаа гэж өмгөөлөгч нь мэдэгджээ.
Малайзын шүүх өмнө Ким Жон Намыг хөнөөсөн хэргийн сэжигтэн, Индонезийн иргэн Сити Аисьяг буруугүй гэж үзэж, сулласан билээ.
Малайзын нийслэл Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд Ким Жон Нам руу химийн хорт бодис цацаж, аминд нь хүрсэн хэрэгт Индонез болон Вьетнамын иргэн хоёр эмэгтэйг сэжигтнээр татсан байдаг. 2017 оны хоёрдугаар сард болсон энэ хэргийн буруутан одоог хүртэл тогтоогдоогүй байгаа юм. Ким Жон Намын үхэлд түүний эцэг нэгт ах, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг буруутгах нь ч бий.
Сэтгэгдэл ( 0 )