"Тэр гэхийн аргагүй уйт бодол буй биеийг минь бүхэлд нь эзэмдэхэд түүнийг би гуниг гэх сүржин үгээр гоёчлон нэрлэж эс түвдэв. Гуниг гээч намайг саяхныг хүртэл соронздон татдаг байлаа. Гэтэл одоо ганилант бодлын хүлээснээсээ хагацаж үл чадаад гэмших сэтгэлд автан суух амуй. Уйтгарлах, харамсах, гэмшихийг утгаа би сайн мэднэ, харин гуних гээчийг л үзсэнгүй явлаа. Өнөөдөр тэрхүү гуниг намайг торгон нэхээст тор адил тал талаас ороон бүчиж, алгуурхан тамирыг минь барж, амьд хүн бүрээс алсалган холдуулав..." Энэ бол Францын нэрт зохиолч Франсуаза Саганы "Сайн уу, гуниг минь" номын эхлэл хэсэг.
Зохиолын нэрийг Францын яруу найрагч Поль Элуарын "Зуурдын амьдрал" шүлгээс үүдэлтэй гэдэг. Амраг сэтгэл гэж яг таг тодорхойлж боломгүй мэдрэмжийг гуниг, ганцаардлаар зүйрлэн өгүүлснээрээ Поль Элуарын шүлгийн хүүрнэл хувилбар ч гэж хэлж болмоор гэжээ. "Сайн уу, гуниг минь" бэсрэг роман зохиолч Франсуаза Саганы 18 насандаа бичсэн анхны бүтээл юм. Эл романыг "Лө Мунд" сониноос 20-р зууны шилдэг 100 зохиолын нэгээр нэрлэж байв. Тус номоос онцлох 10 эшлэлийг хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )