Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийг шалгасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байна.
Улмаар уг ажлын хэсэгт багтан ажиллаж байсан нэр бүхий алба хаагчдыг саатуулан шалгах саналыг шүүхэд хүргүүлж, шүүхээс тэднийг 14 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Тодруулбал, ажлын хэсэгт байсан тагнуулын байгууллагын ажилтан Б, М нарыг мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй гэх үндэслэлээр шалгаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсний дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг цагдан хорих шийдвэр гаргажээ.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, дээрх алба хаагчдыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт зохиомол хэрэг хүлээлгэхийн тулд, мөрдөн шалгах явцад ноцтой зөрчил гаргаж, гэрч нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж байгаа ажээ. Дээрх гомдлыг ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч гаргасан гэх ба С.Зоригийг өөрийн гараар хөнөөсөн хэмээн анхлан мэдүүлсэн Ц.Амгаланбаатар гэгч нь мэдүүлгээсээ буцсантай холбоотой гэжээ.
С.Зоригийн хэргийг шалгасан ажлын хэсэгт Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Тагнуулын ерөнхий газар болон прокурорын байгууллагын төлөөлөл багтаж байсан юм. Түүнчлэн дээрх ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг үйл баримттайгаар нотолсон хэмээн хавтаст хэргийг шүүхэд шилжүүлж байв. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 онд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж, С.Зориг агсны амь насыг шунахайн сэдлээр, захиалгаар хөнөөсөн гэж үзэн, тус бүр 19-21 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү яллагдсан этгээдүүд өнөөдрийг хүртэл хорих ангид ял эдэлж байгаа ба өнгөрсөн хугацаанд мөрдөн байцаалтын үйл явц хэрхэн явагдсан талаар Тагнуулын ерөнхий газраас дотоод хяналт, шалгалт явуулсны дүнд ийнхүү шалгаж эхлээд байна.
Тусгай субъект буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий алба хаагчдыг өмнө нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгадаг байсан бол энэ албыг татан буулгаснаар чиг үүрэг нь Авлигатай тэмцэх газарт шилжсэн байдаг. Иймд С.Зоригийн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн эсэхийг АТГ нягтлан шалгаж байгаа гэх тайлбарыг албаныхан өгч байна.
Сэтгэгдэл ( 13 )
uneneep n xuleesen bol uah uu
uneneep n xuleesen bol uah uu
Тэгээд л боллоо юу.
Hereg tulgan ervvden shvvdeg bolson ym bizde huurhii.Tegwel mungutei,erh medeltei n daam amidarna gesen vgdee.Hvctei ni hvchgvigee barij iddeg zerleg baigaliin huuli vilchildeg bolj baigaan bn.
Энэ бол Элбэгдоржийн тавилттай жүжиг .Зоригийн хэргийг илрүүлсэн баатар болох гэсэн жүжиг нь Ард түмнийг дэндүү Тэнэг мэтээр басамжилсан хэрэг ш дээ.
Элбэгдоржийг буухаас урьдаж хэргийг яаралтай шиидсэн Энэ бол Хурцын Элбэгдоржид барьсан хариу бэлэг байлаа
Энэ хэргээр нэгийгээ намнаад , шоудаад сурсан хүмүүст хэцүү байгаа. 21 жил хоол залгуулаа
Амгаланбаатар гэгчийг дарамтлаж бгаад емнех мэдуулгээсээ буцсан байвал яах вэ?! Сайн нягтлах хэрэгтэй дээ?! Тэр Содномдорж гэгч чинь естой л ...Хэн нэгэний далбаа дор их аагьтай заналхийлагч нехер блаа шдээ ? Бичлэг бол яах аргагуй нэг юм хэлж бсан даа !
Эрүүдсэн ч яадгийн балиар алуурчдыг ингэж өөрсдийгөө өрөвдүүлэх эрх байхгүй малнууд
НОХОЙН БААС ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ. АТГ ЮУ Ч ИЛРҮҮЛЭХГҮЙ.
Nogoon malgaitnuud huniig eruuden shuuj, tamlan zovooj, hils hereg tohoj l chadna. Yaahaaraa, yugaa bodoj Humuus nogoon malgait boldog bnaa. Hunii zovlon, nulimsaar hooloo olj ideh Saihan l baidag yum baih daa. Nogoon malgaitnuudiin Ur huuhed n” ichij amidrah baih daa.