С.Зоригийн хэрэгт шалгагдаж байсан хүмүүсийн ДНХ мэдээлэл тохироогүй

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 17

Цагдаагийн байгууллагаас С.Зориг бусдад алагдсан хэргийн мөрдөн шалгах явц, шинжилгээний талаар мэдээлэл өгөв.

Мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Энхтөр: Эрүүгийн 830 142 дугаартай С.Зориг бусдад хутгалагдаж нас барсан хэрэгт Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Өнгөрсөн 26 жилийн турш мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч анх удаа энэхүү ДНХ мэдээлэл шинээр тогтоогдсоныг ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд нь энэ хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүмүүсийн ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Энэхүү ДНХ мэдээлэл нь хэний мэдээлэл болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэв.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 05 сарын 18

30 jil Ulanii bolson.Mongolchuud bid alaltsaj 2 tiishee boloh bolson.

0  |  0
сонгогч (202.9.47.62) 2024 оны 05 сарын 18

Ардчилсан Монгол улсын, ардчилсан ерөнхийлөгч асан Ц.элбэгдоржийн маф ард иргэдийнхээ амь, амьдралыг сүйтгэсэн аймшигтай хэрэг үйлдсэн байхад тэр хүнийг өмөөрөөд ,хамгаалаад байгаа АН, түүний удирдлагыг гайхаж байна...энэ хэргийн оролцогчид нь одоо УИХ-д нэр дэвшиж байна гэнэ... элбэгдорж 7-р сарын 1- нд үймээн самуун гаргана гэдгээ элчин асан хүнээрээ ил цагаан зарлаад байгаа....юу болоод байна аа??? !!!

1  |  0
АРД(202.9.41.4) 2024 оны 05 сарын 18

ирэх биш Ээбийгийн эзнүүдийн хийсэн шинжилгээ болохоор өөдөөс нь том дугарч чадахгүй болов уу??? хэзээ хэлмэгдүүлсэн иргэдээс уучлал гуй вэ тарвага ээбий ??? Эсвэл дахиад л үгний алдаа байлаа гэх үү ???

1  |  0
ххх(71.36.120.102) 2024 оны 05 сарын 18

гэнэт днк энэ тэр гарч ирээд л гөлөг төөрүүлэх ажиллагаа ч эхэллээ дээ. эрлэгдорж ч хүзүү богино той ч урт гартай юм.

1  |  0
Kk(76.138.253.21) 2024 оны 05 сарын 18

ene baasnuudad itgeh itgel alga erlegdorj iin zaavraar tuuruuleh ajil hiij baina

0  |  0
Kk(76.138.253.21) 2024 оны 05 сарын 18

ehleed hurtsiin dhk g shalga

0  |  0
зочин(66.181.160.23) 2024 оны 05 сарын 17

энэ олон жилд гэрчийг үлдээгүй гээд бас л цааш нь харуулсан биз...\n

0  |  0
ZOCHIN(101.189.22.137) 2024 оны 05 сарын 17

EHLEED BAT UUL IINHIIG SHALGA...

0  |  0
Баяр(202.126.94.27) 2024 оны 05 сарын 17

Бурхан минь дахайдл битгий хүн хэлмэгдүүлээрэй ядрсан хэн нэгны амьдрлаар битгий тоглож болохгүй шүү

1  |  0
Top