Ардчилсан хувьсгалын анхны 13 тэмцэгчийн нэг, дипломатч Д.Нинжтэй ярилцлаа.
-Ардчилсан намаас Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн арга хэмжээнүүдэд та оролцов уу?
-Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой гэж нэрлэж байгаа арга хэмжээний оройн хүлээн авалтад очсон. Сайндаа ч биш, тэнд ардчиллын анхны тэмцэгчид болох 2000 хүн байсан учраас би очсон. МоАХ-ноос намайг урьсан. Ардчилсан холбооны ерөнхий менежер, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн. Намайг үг хэлүүлнэ гэж бодоогүй байтал, МоАХ-ны анхны 13-н нэг гэж урьж, нөхдөө төлөөлүүлж үг хэлүүлсэн. Түүнд нь харин их цочирдсон, сэтгэл хөдөлсөн.
Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүн болгон тэмдэглэх ёстой. Гэхдээ цаашид Ардчилсан хувьсгал гэдэг нэрээрээ явж болохгүй. Яагаад гэхээр ардчилал гэдэг нэрийн дор 1990 оны тавдугаар сарын 6-наас хойш өөр зүйл рүү явсан. Шинэ цагийн коммунизм, социализмыг манайхаас урвасан хүмүүс МАН-тай нийлээд хэрэгжүүлсэн. Бидний тавьж байсан зорилтоос одоо өөр зүйл байгуулчихаад байна. Би ийм зүйлийн төлөө яваагүй. Тэгэхээр “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой” гэдэг зүйлийг хүлээж авахгүй. Улс төрийн шинжлэх ухааны талаасаа ингэж нэрлэх нь тохирохгүй. Яагаад гэхээр Монголд ардчилсан хувьсгал явагдаагүй. Хоёрдугаарт биеэ даасан ардчилсан хувьсгал гэж байхгүй.
-Та Монгол Улсаас Унгар Улсад суух Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Хоёр улсын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
-Монгол Улсаас Унгар Улсад суух Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн даргаар 2013 оны наймдугаар сард очиж ажилласан. Би мэргэжлийн удам дамжсан дипломатч хүн. ЗХУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн. Дэлхийн шилдэг дипломатуудыг бэлддэг сургууль. Тэнд надтай хамт найман Унгар суралцаж байсан. Оюутан байхдаа сайн найзууд байлаа. Түүнээс хойш уулзаагүй байв. Намайг Унгарт ажиллахаар очиход тэд маань том алба хашиж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Их хурлын даргын Гадаад бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орлогч дарга, Эксим банкны дэд ерөнхийлөгч, Гадаад харилцааны яамны улс төр, эдийн засгийн бодлого хариуцсан дарга, Төрийн холбооны газрын дарга болсон байсан.
Намайг очиход Монгол, Унгарын харилцаа унтаа байсан. Эндээс намайг явахад Ц.Элбэгдорж “Унгарт суух Элчин сайдын яаманд мэргэжлийн бус хүмүүс очсон байгаа. Унгар чухал улс. Бидний мах, цусны минь тасархай. Унгар, Монгол хоёр орны харилцааг зохих ёсонд нь миний хөгшин зохицуулж, сайжруулах хэрэгтэй байна. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргатай очиж уулз” гэж хэлсэн. Гадаад харилцааны яаман дээр очиход намайг томилох тушаал гарчихсан байсан. Ингээд Унгарт очиж ажилласан. Намайг очиход хоёр улсын эдийн засгийн харилцааны таваар эргэлт нэг сая долларын хэмжээтэй л байсан. Монголын таван оюутныг Засгийн газрын тэтгэлгээр сургадаг байв. Гурван оюутныг нь Унгарын Засгийн газрын тэтгэлгээр, хоёр оюутнаа Монголын Засгийн газар тэтгэлгээр сургадаг байлаа.
Би очсон даруйдаа боловсрол, шинжлэх ухаан, хоёр орны нийслэл хотын харилцааны асуудалд анхаарал хандуулсан. Боловсролын салбарт гэхэд манай улсаас таван оюутан сургадаг байсныг өөрчилсөн. Унгарын Засгийн газраас 2013 онд шинээр “Stipendium Hungaricum” гэж хөтөлбөр баталсан юм. Хоёрдугаарт Ази руу чиглэсэн шинэ гадаад бодлого, үзэл баримтлал хэрэгжүүлж эхэлсэн. Би хамгийн түрүүнд хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээний дагуу оюутан сургадаг байсныг болиулаад Унгарын Засгийн газрын “Stipendium Hungaricum” хөтөлбөрт оюутнуудаа хамруулах хүсэлт өгсөн. Тэгээд Засгийн газрын хөтөлбөрт орох гэрээ хэлэлцээрийг бэлтгэж, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог 20 болгосон. Дараа жил нь 100 болсон. Хоёр жилийн дараа 200 оюутан Унгарын Засгийн газрын тэтгэлгээр сургадаг боллоо. Одоо энэ тэтгэлэг энэ хэвээрээ хэрэгжиж байгаа. Таван оюутан сургадаг байсныг 200 болгож чадсан.
-Таны бүрэн эрхийн хугацаа дуусаад ажлаа өгөв үү?
-Би Монгол Улсаас Унгар Улсад суух Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажилласан. Бүрэн эрхийн хугацаа дууссан ч намайг сайн ажилласан гэж үзээд гуравдугаар нарийн бичгийн даргаас дэвшүүлээд Элчин зөвлөхөөр томилон нэг жил ажиллууллаа. Унгарын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Монголыг хариуцсан хорооноос манай Гадаад харилцааны сайдын нэр дээр албан тоот ирүүлсэн байсан. Тус албан тоотдоо намайг хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргалаа гэж үнэлсэн. “Шинжлэх ухааны академиуд хооронд 1957 онд байгуулсан гэрээ нэг ч өөрчлөгдөөгүй. Тиймээс Монголоос магистр, доктор, профессорын түвшинд хүн бэлдэх ажил зогссон байсан. Энэ хүн ирж байж гэрээг шинэчилж өглөө. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж байгаа юм байна. Гэхдээ эргүүлж томилуулж, ажиллуулна уу” гэсэн хүсэлтийн дагуу Элчин зөвлөхөөр нэг жил томилогдон ажилласан.
-Танаас С.Зориг агсны хэргийн талаар асуулгүй өнгөрч болохгүй нь. Та С.Зориг агсантай найз байсан. Түүнийг хөнөөсөн хэргийг шалгаж, гурван хүнийг шүүхээс гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Та шүүх үнэн зөв шийдсэн гэж үздэг үү?
-Би С.Зоригийн аллагатай холбоотой асуудлаар 1998 оны аравдугаар сараас эхлүүлээд бүх зүйлийн талаар дуугарчихсан шүү дээ. Олон юм бодолгүй төрийн байгууллага нь шударга ажиллах ёстой.
С.Зоригийн үхэл хэнд хэрэгтэй байсныг хөөх хэрэгтэй. С.Зориг амьд байсан бол Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёрын нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь улсын баатар, хотын дарга болохгүй байх байсан. Өөрөөр С.Зоригийн үхэл хэнд ч хэрэггүй.
-Энэ хэрэгт Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж холбоотой гэж та яриад, таныг хуулийн байгууллага шалгаж, баривчлах ял оноож байсан?
-Би “С.Зоригийг хэн алсан, Оюутолгой, Тавантолгойг гадныханд өгөхдөө УИХ-ын гишүүд, хоёр намын удирдлага хахууль авах гэж байна. Нэг хүн гэхэд 1-2 сая ам.доллар хахуульд авч байна. Монголд хахуулийн хэмжээ улсын төсвөөс даваад явчихлаа” гэж хэлснийхээ төлөө шийтгэл хүртэж, шоронд суусан хүн. Гэтэл гарч ирсний дараа намайг цагаатгасан.
Шүүх хурал дээр МАН, АН-ын удирдлагууд оролцсон. Өөрөөр хэлбэл Засгийн газар, шүүх засаглалтайгаа тэр зааланд сууж байсан. Хамгийн сонин нь шүүх “Энэ олон эрх мэдэлтэй хүнийг гомдоосон нь хэн бэ” гэсэн чинь иргэн Д.Нинж. Шүүхээс “Д.Нинжээс хэдэн төгрөг нэхэмжлэх вэ” гэхэд хэдэн ч төгрөг авахгүй гэсэн. Хохиролтой гэсэн мөртөө мөнгө авахгүй гэдэг нь сонин байгаа биз дээ. Тийм л юм болсон. Хуулийнхан улс төрийн хүрээнийхэнтэй хэт хутгалдаад саарал ордноос өгсөн үүрэг даалгаврын дагуу намайг яллах гэж оролдсон нь үнэн. Тэр шүүхийн тогтоолыг нийтлэхэд бид онигоо болно. Удахгүй тэр тогтоол баруунд нийтлэгдэх гэж байна.
-С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг ялласан нь хэлмэгдүүлэлт гэж үзэх хүн олон байдаг?
-Хоорондоо авцалдаагүй юм их бий л дээ. Би эргэлздэг. Хэргийг шалгахдаа хэт яарсан юм уу гэж бодогддог. Энэ гурван хүн гэмт хэрэгтэн байлаа гэж бодоход хэн тэр гуравт захиалга өгсөн байх уу. Эргэлзээ төрүүлэх нэг зүйл бий. Шагдарын Отгонбилэг агсныг энэ хэрэгтэй холбогдуулж ярьдаг. Шо /Ш.Отгонбилэг/ бид хоёр хожуу дотны найзууд байсан. Ш.Отгонбилэг агсан амьддаа “Би ардчилал гэж хашхираад байгаа нөхдүүд дотор С.Зориг та хоёрыг үнэлдэг. Та хоёртой гайгүй харьцаатай. Би та хоёрын толгой, чадварыг үнэлдэг” гэж байсан. Тэгж хүндэлж байсан хүнээ алах уу. Тэгэхээр би эргэлзээ төрөөд явчихдаг.
-Энэ хэрэгт Б.Булганыг холбогдуулан удаан хугацаанд шалгасан ч сүүлдээ гэрч болсон. Гэхдээ шүүх хуралд ч оруулаагүй болохоор сонин санагддаг л даа?
-Болсон явдлыг мэдэх хүн нь Б.Булган. Э.Бат-Үүл мөн. Тэр орой юу болсныг тэр эмэгтэй хэлэх цаг нь болсон.
-Б.Бат-Үүлийг хэргийн газар байсан гэж үзэж байна уу?
-Малгай яагаад гэрт нь байсан юм бэ. Малгай бүх зүйлийг хэлээд өгчихөөд байгаа шүү дээ. Ер нь С.Зориг, Б.Булган хоёрыг танилцуулсан хүн нь Э.Бат-Үүл өөрөө шүү дээ. Хуулийн байгууллага нь хийдэг ажлаа хийх ёстой.
Сэтгэгдэл ( 38 )
За за ойлгомжтой юм байна. Аллагын эзэн Бат-ҮҮл мөн л байна ш дээ.
Нинж та өөрөө Элбэгдорж Бат Үүлтэнгүүд алсан гэж Монголоор нэг хашгараад түүндээ МУ-н Ерөнхийлөгчийг онц хүнд хэрэгт гүтгэсэн ял аваад явсан бусуу ? Журамын анд С.Зоригийн аймшигт захиалгат аллагийг Ц.Элбэгдоржтой Унгарын элчингийн 3-р нарийн бичгийн албан тушаалаар наймаалаад өнгөрнө гэвэл ард түмэн таниас түүхэн хонзонт өшөөгөө авах. Л болно ! Элбэгдорж Бат Үүл нартай С.Зоригийг алсан хэргийг БҮҮ НАЙМААЛЦ ! Шоронгийн ялтнаас Диполмат болдог Бялдууч зусар минь
Ungart ninj gedeg huniig bsniig medne. 1 d, 200 oyutand ninj ogt hamaagui, harin said nataigaa taarahgui tednii ajliig hiilgehgui bsaar bj suuldee joogdoj shahuu mongol butssaniig medne. Yu soliorood bgaa yum be?, yun ungar mongoliin hariltsaag saijruulah, yun diplomat tenegteerei, ochnoon ungaruudiig hulhidaj hogjmiin surguulid huuheduud shahaj ochnoon mongo tsusalsaniig chin ungart bgaa hun bolgon medne, bitgii erguu yum hutsaarai
АН ы нэр хүнд ингэж алга болж байгаагаа ойлгож байна уу гөлөгнүүдээ.Алуурчин Батүүл Элбэгдорж 2оо.76 солигдохоор нууцын матeриалыг чинь ил болгоно,Шүүх ч бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэгт итгэж байна.
Ясыг нь өндөлзүүлэхээ больж болдоггүй юм уу? Сонгууль дөхөхөөр л яс хавталзтал ярианы сэдэв болгодогоо больцгоо адгийн амьтад.\nМОНГОЛ ТҮМЭН ХҮҮГЭЭ МАРТАХГҮЙ...\n
гол захиалагч зохион байгуулагч нисдэг тэрэгний ослоор сэжигтэй өнгөрсөн! Увсын Малчин суманд сүйрсэн.
БУЛГАН ЯАХ ВЭ ! ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ОРЖ ЯЛ АВСАН АЛУУРЧИД АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫН ТАЛААР МЭДҮҮЛСЭН БАЙЖ ТААРНА !!! ХАВТАСТ ХЭРГИЙГ НУУЦААС ГАРГАХ ХЭРЭГТЭЙ !!! ТЭГЭХГҮЙ БОЛ ИСМЭЛДОРЖ , ПОПЗАНДАН , ДҮЛЗЭНБОЛД НАРТАНГУУДЫН УЛСТӨРИЙН ЭНТЕРТАЙМЕНТ ХӨЗӨР БОЛЖ ЭЛДЭВ ЗОРИЛГОДОО АШИГЛАХ СЭДЭВ БОЛГООД БАЙНА !!!
НИНЖЭЭ ОДОО БОЛЬЖ ҮЗ. ЭНГИЙН ЛОГИКООР БАТ-ҮҮЛ АЛЛАГА ХИЙСЭН БОЛ ЭНЭ УДААН ЖИЛ НУУН ДАРАГДУУЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ. ЧАДАЛ НЬ ХҮРЭХГҮЙ. ТЭР ҮЕИЙН НАХЯ, ХУУЛЬ ЦАГДААД Ч БАТ -ҮҮЛИЙН НӨЛӨӨ ГЭХ ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ БАЙСАН. БИТГИЙ АТАА ХОРСОЛ ЗАНГИДСАН ТЭНЭГ ЮМ ЯРЬЖ БАЙ. БОЛЬ МЭДЭВ ҮҮ! ТЭГЭЭД Ч МАХН ДУРТАЙЯА БАРЬЖ АВААД ЦААЗАЛЧИХ БАЙСАН БИЗ.
энэ ч заяагүй худалч новшдоо аллагийн хувьд бол тэр 3 алсан үнэн тэр Амгаланбаатар яг үнэнээ хэлсэн ш дээ алахаасаа өмнө Булганыг араас нь шаасан гээд бөгсөн дээрх мэнгийг нь хүриэл хэлээ биздээ Отгонбилэг энэ 3 г сонгох нь ойлгомжтой тэгээд та нарынхаар эрүүгийн хүнд элемент сонгочихоод өөрийгөө дарамтлуулаад сууж байх байсан уу
Нинж үнэнийг л хэлж байна ш дээ. Шүүх тогтоосон, тогтоогүй захиалагч нь хэн гэдгийг монголын врд түмэн бүгдээрээ мэдэж байгаа ш дээ
Энэ хүнийг цааш харуулах гол үндэслэл нь; Энэ их хэмжээшгүй хөрөнгөжиж баяжиж завшиж идэхтэй холбоотой аллга. Талийгаач бусармаг зүйлийн эсрэг бат зогсож зөрж байсан. Үүнд өшөрхөж дундаасаа зохион байгуулалтын өндөр түвшинд хийгдсэн том гэмт хэрэг гэж боддог. Одоо ч эдэн дунд захиалагч нь инээгээд л идээд л явж байгаа. Энэ хэргийг тухайн үе илэрүүлэх хүсэл байгаагүй нь тодорхой. Бусдаар бүх нотлох ул мөр маш тодорхой байсан шүү дээ. Яагаад хуулийн байгууллага ирэхээс өмнө нөхдүүд ирээд орж гарсан байхав. Булганыг гарыг нарийхан уяагаар уяад банны өрөөнд хийсэнгэх мэт. Цагдаагийн байгууллага ү\n
Энэ нэг балай тавориш дандаа ухаан мэдрэл муутай юм ярьж бхын.маа
Юун ардчилалын баяр энэ, тэр вэ? Юун МОАХ- нхан бэ? Нохойн гөоөгнүүд. Та нар дотор ганц хулгай, луйвараас хол, ядаж ханатай явдаг, шудрага хүн байхгүй.
ЯДАХДАА СҮНСГҮЙ ХУДАЛЧ НОВШ ЮМАА, ИЙМ БОЛОХООР НЬ МОАХ ИИН ХЭД НЬ ДУРГҮЙ БАЙДАГ БАЙХГҮ ЮУ, САЯ АРДЧИЛАЛЫН БАЯРААР ЭНИЙГ ХЭН Ч НОХОЙН ГӨЛӨГНИЙ ДАЙТАЙ АВЧ ҮЗЭЭГҮЙ БАЙХАД ҮГ ХЭЛСЭН ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ ШААЖЭЭН Ш ДЭ
ene gyrban landaramiin haraal idsen nobsnyyd baihad heregiig ileryylej chaddaggyi ni amia abch yldeh gesen bas syyh chagdaagiin prokuroriin abilgald idegdsenii gol tylgyyr baih aa!odoo ene salga batyyl,tarbagadorjiig barij horih chag ni bolson,tegeed Bylgan yneniig heleh heregtei tegbel zeb syyj boloh baih aa!bid heregtei sydraga hyneen aldsandaa baingiin byhimdald yabj haramsaj syyna daa!harin abilgagch alyyrchin sidel baramnyyd ni asig honjoo olood alhaj bna daa!!ynen ilreh baih gej sanaa amgalan yabj bolohgyi ee!!hyrdan syyh ajillagaand hyrdabchilah ni zeb syy!
Зоригийн аллагын амьд гэрч Булган байна. Бат уулийн малгай нь байна, салгыг баатар болгосон Илжигдорж нь байна, гол 3 хун нь амьд байхад ....
Яг үнэн. Ардчилсан намынхан биенээ хөнөөж дээшилдэг зэвүүн шүү. Батхүүгийн хэрэг ч сонин шүү. Байсан бол АНн даига өайх байсан гол хүн.
batuul bulgan suulerdg bsn ge bizdee yanh uudiin buzar orson
erni zuvl helsen b.ashdee...ter hvn vnenee helhgvi uchir b.adaa..
ТҮҮНЭЭС БИШ ЭНЭ ХҮНИЙ ЯРИАД БАЙГАА ХУДЛАА БИШ. МОНГОЛЧУУД ХАРАЛГАН БАЙНА. ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАРЫН ЯВУУЛГАД ШҮҮЛТ ХИЙЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ҮНЭНИЙГ ХЭЛЖ БАЙНА. ХЭЛСЭЭР ИРСЭН. НИНЖ гуай өөрөө ч сайн мэддэг хүн юм шиг байна билээ. Түүгээрээ Цахиагийн хүзүүгүй бандийг шантаачилж байгаад ЕВРОП руу атташе буюу НБД-аар явсан юм билээ. ОТ гэрээ ч үндэстэн дамнасан бүлэглэлүүдийн хөдөлгөөнөөр хахуулдсаар байгаад хийсэн. Төсөөлдөө Санжийн, Сангажавийн банди нараас авахуулаад Массончуудын нийгэмлэгийн гишүүд олон байна. Монголчуудын тархийг үнэндээ угааж, худалдаж авч дуусч байна.
ЭНЭ ХҮНИЙГ ЗӨВШӨӨРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ГЭЖ ХАРЖ БАЙНА. УГТАА ЗОРИГИЙГ ЭЛБЭГДОРЖ, БАТ-ҮҮЛ НАР ХӨНӨӨСӨН ҮНЭН ШДЭЭ. ЯМАР Ч ТЭНЭГ ЦАГ ЭРЭМБЭЭР ДҮГНЭЛТ ХИЙХЭД ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛГҮЙ. УЛС ТӨРИЙН ЗОЛИОНД ГУРВАН ХҮН ЗОЛИГТ ГАРСАН. ТЭР ГУРАВ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ. ХЭРЭГТЭН гэх ТЭДЭНД ЯЛ ТУЛГАЖ БАЙХДАА ТУХАЙН БАЙРАНД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТВ-ээр ЯРИУЛАХДАА ХҮНД ҮНЭМШМЭЭРГҮЙ ЯРЬЖ БАЙСАН. МАНАЙХАН ГЭМТ ХЭРГИЙН УЧГИЙГ ТАЙЛАХ ЛОКИК БАГА БАЙДАГ БОЛОЛТОЙ САНАГДСАН. Тэр ТВ-ээр ярьж байгаа хэрэгтэн урьдаас бэлтгэсэн тавилттай жүжгээ тавьж л үзүүлсэн. Талийгаачийн хэрэгт Цахиагийн бандийг шалгах ёстой.
Булганаар л манай нийгэм ямар худал хуурмаг хулгайчдаар дүүрснийг харж болно.нэгээхэн жишээ Зоригийг ээба батүүл устгасан нь захын хүнд ойлгомжтой.Хужаа ээба батүүл 2 Монголыг хужаад өгөхийг мэдэхтэй зэрэг устгасан.Энэ хүн мэдэж байгаа.Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэж.Өнөөдөр Монгол ядуурч ажилгүйдэлд живлээ.Эсрэгээр эба батүүл 2 баяжиж Монголын баялаг гадныханд шилжив.Авилгаар дэлхийд тэргүүлж эхэллээ ядуурлаар л ялгаагүй.гадагш гарч боолын хөдөлмөр хийх ч гамшиг боллоо.Худал хулгай нүүрлэлээ үнэнд дургүй сөнөсөн нийгэмтэй хамт Монгол.Дампуурсан а-лал зайл.
Хэрэг илэрлээ гэхэд Батүүл Элбэгдоржид баярлалаа гэсэн Тагнуулынхан хэргийн мөрдөн байцаагч нарт уг нь баярлалаа гэх байсан биз дээ тэхээр Элбөэгдорж зохион байгуулсан нь илт байгаа юм Хурцыг Германы шоронгоос муулталж хариуд нь Зоригийн хэргийг хаалгах арга хийсэн Тэхээр ззоригийн хэрэгтэй батүүл элбэгдорж 2холбоотой болж таараад байгаа юм
Сэтгэцийн өвчтэй хүнээс ярилцлага аваад хүмүүсийн толгойг эргүүлэх юм да.\n
Нинжа гээд сэтгэцийн өвчтэй хүн
Ene teneg nasaaraa xudlaa shaaj demjij itgel yzyylsen nuxduu ergej erxutgalsaar ybaad udiid ingej ybaam sh de oligtoi er xyn shig xyn baisan bol enyynees door amitad ajil amidrataii ybj bna
БУЛГАН ГЭДЭГ ЭМЭГТЭЙ ҮНЭНИЙГ ХЭЛЭХ ЦАГ АЛЬ ХЭДИЙН ӨНГӨРСӨН. ИХ Ч ОЛОН ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛ ЭНЭ ХЭРГЭЭС БОЛЖ ХОХИРСОН, ҮЙЛИЙН ЛАЙГИЙ НЬ ЭНЭ ЭМЭГТЭЙ ҮР УДМААРАА ҮҮРЭХ Л БАЙХ ДАА
Элчин зөвлөхөөр томилогдоогүй шүү, худлаа ярьж томилогдоход чинь дэмжсэн хүнээ хэрэгт оруулж болохгүй байх шүү мудак минь
Нинжээ улаан цагаан худлаа юм урьж нүүр битгий түлээд бай амьдралыг чинь харж үзээд МОАХ шийдээл гадаадад томилогдоход дэмжсэн, Элбэгдоржийн саналаар шүү, оуётан солилцооны хэлэлцээр чамайг очихоос өмнө үзэглэчихсэн байсан, ЕТГ т бичсэн удаа дараагийн өргөдлийг чинь үндэслэж Д, Цагаан даргын дэмжлэгээр хугацааг чинь сунгасан, Унгарын талаас ГАДНЫ дипломатуудын ажиллах хауацааг сунга сунгахгүйн тал дээр санал ируулж манай улсын бодлогод оролцох эрх байдаггүй тул ямар ч хүсэлт ирээгүй болно,
Аллагын уер хэвлэлээр гарсан зураг унэн гэж уздэг.Саяхан огт уур зурпг гаргаж бсан.Эрэгтэйн зургийг уурчлун Содномдаржаатай тустэй зурсан зураг байсан.Мун тэр уеийн зурагт эиэгтэй нь эрэгтэйгээсээ ундур байдаг.Одоо болохоор эмэгтэй нь намхан Чимшээг шийтгэж бгап.Хоорондоо зурууд.
Булган яаж айж ичихгүй унтдаг юм болоо гэж гайхдаг шдээ ... Одоо ч хэлэх цаг нь яалт ч үгүй болсон ... Өмнөөс нь мөн ч их хүн хохирч байна даа
Элбэгдорж алсан гэхээр яагаад бат үүлтэй нийлж алав гэх логик урган гарна бат үүлийн малгай олдсон гэхээр элбэгдорж булган бат үүл хоёр нууц амрагын холбоотой байсныг мэдээд
Bulgan dej buzriin awgaig Orchlon yaj daadgiin bol☹️
Хэргийг хаах хэрэгтэй гэж байгаа хүн хэн бэ?\nАллагыг захиалсан хүнийг олж, (олох ч гэж ард түмэн мэдээд байгаа) араас нь удаа дараа амь насаа хөнөөлгөсөн олон хүмүүсийн хэргийг ч хүлээлгэж шийтгэх хэрэгтэй!\nТэр байтугай АТГ-н анхны даогын үхэл ч тэр нөхөрт шууд хамааралтай гэж яригддаг!\nМанай улсад энэ нөхөр арай дэндүү эрх эдлээд байгаа шүү!
БАТ-ҮҮЛИЙН НЭР Л БАЙНГА ГАРАХ ЮМ ДАА. НӨГӨӨ ЭЛБЭГДОРЖ НЬ БАТ-ҮҮЛИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДЧИХААД БАЙХАД НЬ ОДОО Ч БИ БАТ-ҮҮЛДЭЭ ИТГЭЖ БАЙНА, ДЭМЖИНЭ ГЭЖ ХЭЛЭЭД Л ХАМАГ ХЭРГИЙГ ЗАЙЛУУЛЧИХСАН. ХАЧИН ЮМ ИХ БОЛСОН ДОО
Булган буруу зөрүү юм ярьснаас болж, Зоригийн хэрэгт холбоотой шалтгаанаар 18 хүн хорвоог орхисон гэдэг. Зоригийн хэргийг хаах нь зүйтэй. Олон хүн амь нас, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирч бна
БУлган Зоригийн хэргийн талаар маш хэлдэгээ хэлсэн шүү дээ. Олон нийтэд ил тодоор хэлсэн! Чимгээ Содономдаржаа 2 бол алуурчид биш гэж хэлсэн. Тэр зурсан зураг нь БУлганы хэлж зуруулсан зураг биш гэж хэлсэн шү дээ!!!
Булган гэж бузрын эмгэн байнаа.