С.Зориг агсны амь насцыг хохироосон хэргээр гурван шатны шүүхээс ял авсан ялтан Т.Чимгээ өчигдөр хэвлэлд ярилцлага өглөө.
Тэрбээр одоогоор батлан даалтад гарсан сул чөлөөтэй байгаа бөгөөд эрүүл мэнд эдийн засгийн байдал нь хүнд байгаа гэдгийг хэлж байв.
Мөн тэрбээр болж өнгөрсөн явдлын талаар ярихдаа “Бидэнд хэрэг тулгах гэж 2013 оноос эхлэн тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж ирсэн гэдгийг хавтаст хэрэгтэй танилцахдаа мэдэж авсан. Ц.Амгаланбаатар гэдэг хүн над руу маш их дарамталсан зурвас бичдэг байсан.
Ц.Амгаланбаатар бол манай нөхрийн эгчийнх нь өргөмөл хүүхэд. Багаасаа миний хүүхэдтэй хамт боорцгоо хувааж идээд, ,тоглоод өссөн. Тэгээд л санаанд нь ойр дотныхон нь буусан. Би бэр нь, харин Б.Содномдаржаатай мөн л багаасаа ахаа гээд хөрш хашаанд хамт тоглож өссөн. Тэгээд л бид хоёрын нэрийг хэлээд хэрэг үйлдсэн гэж хэлсэн гэдэг.
Цогцос шидсэн гэдэг хэргийг талийгаач охин маань харсан. 60 гаруй насны өвчнөөр нас барсан хүний цогцосыг хашаа руу давуулж шидсэн байсан. Охин маань цагдаад өгч, шалгуулж их хөөцөлдсөн. Энэ мэт олон олон дарамтаас болоод миний охин нас барсан гэж би бодож байгаа.
Одоо л гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан байна гэдгийг хавтаст хэргээс хараад мэдэж байна. Хавтаст хэргээс харахад Э.Бат-Үүл гэдэг хүний тухай Ц.Амгаланбаатар, буудлын жижүүр гээд байгаа н.Марууш гэдэг хүмүүсийн яриагаар нотлох баримт болгосон байдаг. Ц.Амгаланбаатар хэлэхдээ Э.Бат-Үүл гэдэг хүн үндсэндээ захиалагч нь, бид нарт мөнгө өгсөн гэж хэлсэн байдаг. Гэтэл Э.Бат-Үүлийг сэжигтнээр татаад шалгасан боловч захиалагч нь биш гээд гаргасан байдаг. Тэгсэн мөртлөө Б.Содномдаржаа бид хоёрыг хүн алсан үнээн гээд байгаа. Энэ хоёр ялгаагүй шүү дээ. Ц.Амгаланбаатарын хэлснээр бид хоёрыг хүн алсан болгоод, захиалагч нь Э.Бат-Үүл гэж хэлээд байхад, алуурчин нь мөн, захиалагч нь биш гээд Э.Бат-Үүлийг дундаас нь сугалаад авчихсан” гэлээ.
Сэтгэгдэл ( 11 )
Mongoliin uls tur, denduu muuhai!\nHairan saihan eh hun, emegtei hunii amidralaar ingej togloh jeg!
Салга өвгөн тарваган хүн 2 ыг барьж дүүжлэх хэрэгтэй. Зориг агсанаас хойш ардчилал бхгүй болсон
Анхнаасаа л тодорхой байсныг бүдгэрүүлэх гээд хүлээж байгаа шүү дээ, матаагүйн төлөө боломжоо ашиглаж баатар өгсөн, одоо үхэж далд орох л үлдлээ, тэгхээр нь үлдэгсэд үхсэнлүүгээ чихнэ. Даан ч хэн нэг нь одоог болтол үхэж өгөхгүй байгаа ийм л байна
tegeed l buh yum hyatadin bolson yumdag,udalgui dash bolbar bas hor uuj uhsen bugd hyatadin elchin oroltsool baigaa yum ,odoo dan hytad erliizuud tolgoi deer chini sandaalj baigaa buh mungutai kompaniud ni dan hyatdin gar hul erliiz huriluudinh,odoo tegeed yaah ve?hyatad uls boloh yum uu???
AN namiinhan aluurchidaaraa udahgui od bolnoo
Бат - Үүл Эрдэнэтээс алуурчид олох үндэслэл байхгүй нь тодорхой. Тийм болохоор шүүхийнхэн захиалагчийг нь нуугаад алуурчдыг нь шийтгэсэн байж болох. Эсвэл алуурчин, захиалагч хоёууланг нь нууцалсан байж болох.\n
Амгаланбаатарын үгээр барилчилгаа тамилгаа явагдсан нь үнэн байхаа яагаад Батүүлыг тамалсангүй вэ адилхан л байсан захиалагч гээд хэлсэн байсан шүү мэдүүлгэн гараад байсан даа
Зө зө. Нямдорж нөхөн сонгууль тэрчлэн намын нэр хүндийг өсгөхийн тулд эдгээр хүмүүсийг шоронгоос суллаж дуртай үедээ ашиглан өөрийгөө хүнд байдлаас мултлах зорилготой байсан юм шив дээ. Оюук аа, чи өөрийгөө ямар том нүхэнд унагаж байгаагаа гадарлаж байна уу?
Энэ Амгаланбаатар бүхнийг мэддэг мундаг гэрч шүү
Хуулийнхан үнэнийг олж чадахгүй Амгаланбаатар гэдэг ялтанд үг зааж өгөөд ажилладаг юм шив. Чимгээ Содномдаржааг энэ ялтны үгээр баривчилсан, одоо Бат үүлийг энэний үгээр баривчлах бол уу.
Batuul hogiin hamnigan buriad jinhen hogiin hulgaich