С.Зоригийн хэргийн хамжигч, зохион байгуулагчдын хэргийг нотолж чадалгүй ХЭРЭГСЭХГҮЙ болгосон нь НУУЦ байсан уу!

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 30

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт 20 жилийн ял авч хоригдож байгаа дүүдээ хилс хэрэг үүрүүлэн эрүүдэн шүүж ялласныг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд  тав хоног өлсгөлөн зарлаж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өнөөдөр ноцтой мэдээлэл хийлээ.

Тэрбээр Зоригийн хэрэгт дүүгийнх нь хамт  зохион байгуулагч, хамтрагч, хамжигчаар шалгагдаж байсан хүмүүсийн хэргийг хүчингүй болгосон Нийслэлийн прокурортой холбоотой нууц мэдээллийг ил болголоо.

Т.Чимгээгийн ярьж байснаар,  Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт А.Ганхуяг гэх хүнийг  хамтрагчаар шалган 8 сар хорьж байсан бол 10 сар хоригдсон Б.Булганыг тагнуудын Ерөнхий газрынхан  хамжигчаар  шалгаж байжээ. Харин гэмт хэргийг бүлэглэн зохион байгуулсан гэх үндэслэлээр Э.Бат-Үүлийг шалгаж гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон хэмээн хавтаст хэрэгт нь бичсэн байдаг аж.   Гэвч энэхүү хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг 20 жилээр яллан бусдынх нь хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ нь С.Зоригийн гэх энэ хэргийг нууцлалаас гаргахгүй байх шалтгаан байсан байх хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тухайн үед “Э.Бат-үүл бусадтай бүлэглэн С.Зоригийг алах гэмт хэргийг зохион байгуулсан” хэмээн үзэж 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл буюу улс төрийн зорилгоор аллага хийх гэсэн гэмт хэрэгт 2016 оны есдүгээр сард яллагдагчаар татсан байдаг аж.          

   Э.БАТ-ҮҮЛ НАРЫН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН ПРОКУРОР БАТЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?                                      

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Батжаргал  хэдхэн хоногийн дараа Э.Бат-Үүлийг “.... гэмт хэрэг үйлдсэн болох нь ХАНГАЛТТАЙ нотлогдохгүй байна” гэсэн тэмдэглэгээтэйгээр яллагдагчаар татсан тогтоолыг нь хүчингүй болгожээ.

Ийнхүү С.Зоригийн гэх хэргийн хамтрагч,  хамжигч, зохион байгуулагчдын хэргийг нотолж чадалгүй хэрэгсэхгүй болгосон  атлаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, ялласан нь хилс хэрэг хэмээн үзэж буйгаа хэллээ. Хамтрагч, хамжигч, зохион байгуулагч нарынх нь хэргийг нотолж чадаагүй. Тэгсэн атлаа  сэжигтэн Т.Чимгээ Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүж ялласан нь шударга уу хэмээн Т.Чимгээгийн ах Хүрэлбат хариулт нэхлээ.   

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн хаана байна(66.181.161.62) 2021 оны 10 сарын 02

Энэ хэрэгт зөвхөн захиалагчийн асуудал тодроогүй бусад нь баримт нотолгоотой гээд байна шүүдээ харж л байя

3  |  0
Баатах(202.9.46.118) 2021 оны 04 сарын 03

Больж үз

0  |  0
Зочин(202.9.40.142) 2021 оны 10 сарын 02

Зоригийг алсан хэргийн зохион байгуулсан хэсгийг тусгаарлаад одоо үргэлжлүүлээд шалгаж байгаа юм биш үү? Уг нь Эрдэнэбат прокуророор нь үргэлжлүүлэн шалгуулах байсан юм. Ажлын хэсгийн ахлагчаас өөрчлөхгүй байлгаж байгаад захиалагчийг нь үргэлжлүүлэн шалгуулсан бол өнөөдөр олчихсон байх байсан.

3  |  0
bi heliy(192.82.86.238) 2021 оны 10 сарын 02

Eebee uul bulgan gurav alsan shuu

2  |  1
Бааа(69.141.158.235) 2021 оны 10 сарын 02

Зохион байгуулсан хшн нь Бат-Үүл юм бол алуурчин нь хэн юм бэ?

2  |  0
зочин(64.119.19.30) 2021 оны 10 сарын 02

зоригийн хэрэг аль хэдийний илэрсэн харин үнэнээр нь шийдэх сонирхол байхгүй байна амьд гэрч булганыг яагаад шалгахгүй байгаагаас л харж болно бүхнийг үнэнээр нь хэлэх амьд гэрч бол Булган шүү дээ бүхнийг Булган л сайн мэдэж байгаа шүү дээ Булган хуулийнхантай хуйвалдаад нийгмийг бүхэлд нь ийм байдалд хүргэж байгаа нь тийм их хэцүү ойлголт юм гэжүү Булган бол гол гэмт хэрэгтэн байж болох юм

2  |  0
зочин (202.9.46.217) 2021 оны 03 сарын 31

ялзарсан шүүх прокурор......

0  |  0
Иргэн(66.181.191.31) 2021 оны 03 сарын 31

Энгийн нэг иргэний сэтгэлгээнээс ч дор хууль зүй ,ёс суртахуунтай улс байх гэж. Хууль зүйг ард иргэдээсээ асууж суралцах хэрэгтэй.

0  |  0
3(202.21.109.42) 2021 оны 03 сарын 31

adilhan shalguulaa boon bamtan zuurtsan huurnuud

0  |  0
nemo(104.13.208.219) 2021 оны 10 сарын 02

ene neg hogiin erliiz aluulsanaas bolg mohgol chuud 30 gil MAN ba NYAMDORGIIN togloom boloh shivdee

1  |  0
Ggg(103.229.123.136) 2021 оны 10 сарын 02

Hvvee tegeed Chimgee chin alsanaa hvleegeed bgaa gesen vg vv. Hamjigch, hamtragchid, zahialagchid ni multraad bhad yagaad alsaniig ni sullahgvi bgaa yum geed bgaa yumuu. Medeelel neg sonin yumaa. Ahiinh ni yariag gaihlaa.

3  |  0
Зочин(66.181.181.143) 2021 оны 03 сарын 30

Элбэгдорж ”Одоо Бат-Үүл баярлах хэрэгтэй” гээд байсны цаад учир нь тэр байжээ.

0  |  0
Зочин(66.181.181.143) 2021 оны 10 сарын 02

Хүмүүс санаж байгаа болов уу, тэр хоёр хүнийг шийтгэх шүүхийн тогтоол гарсны дараа Элбэгдорж телевизээр ярьсан даа. Тэгэхдээ Элбэгдорж нэг хачин гэмээр үг хэлсэн нь: ”Одоо Бат-Үүл баярлах хэрэгтэй” гэсэн шүү дээ. Яагаад Бат-Үүл баярлах ёстой байсан нь одоо тодорч байна уу даа.

1  |  2
Z(103.26.195.76) 2021 оны 10 сарын 02

JINHENE EZDIIG N YALLAACHEE HEDEN JIL HUDLAA SHAAH GESIIN BEEEEE

1  |  0
Top