С.Зоригийн хэргийн захиалагчаар улс төрийн хүрээнийхнийг холбогдуулан шалгажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлсэн. Өдгөө эдгээр ялтнууд хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Ялтнуудыг эрүүдэн шүүх үйл явцад тагнуулын байгууллагын ажилтнууд оролцсон гэх ба энэ хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан бол харьяаллыг өөрчилж өнгөрсөн баасан гариг буюу дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектын хэлтэст шилжүүлсэн байна.

Уг хэргийг яагаад Авлигатай тэмцэх газарт шалгаж байсан талаар эх сурвалжаас лавлахад “Энэ хэрэгт тагнуулын байгууллага болон цагдаагийн байгууллагын ажилтнууд холбогдсон учраас хэргийг дээрх байгууллагуудад шалгах нөхцөлгүй байсан. Хэрэгт хөндлөнгийн нөлөөлөл орж болзошгүй гэдэг үүднээс АТГ-т шалгаж байсан” гэлээ. Өнөөдрийн байдлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх ялтнуудыг эрүүдэн шүүсэн хэргээр тагнуулын байгууллагын хоёр ажилтныг саатуулан шалгаж байна. Тэднийг гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хорьж байгаа ажээ.

Харин уг хэргийн захиалагч нарын хэргийн тухайд, 3-4 хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байсан ба сэжигтнүүдийн дунд улс төрийн хүрээнийхэн байсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Гэхдээ хэргийн сэжүүр хараахан тодорхой болоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг нийтэд зарлах нөхцөл байдал, үр дүн байгаагүй аж.

Энэ хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярихдаа хэргийн материалд хавсаргасан нууцын зэрэглэлтэй асуудлыг хөндсөн учраас түүнд, Улсын нууц задалсан, Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр гурван хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэргийн шалгалтын явцад сайдыг нэг удаа дуудан тайлбар мэдүүлэг авчээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цэрэн(66.181.181.57) 2021 оны 03 сарын 30

нямдорж энэ хэргийг задлах гэж тэр хүмүүсийн ах, дүүгээр ганц тоголж, тохуурхаж, горидоож, зовлон дээр зовлон нэмж, жүжгэлж байна даа. хөөрхий энэ хүмүүс нь энэ мэнгэт хард итгээд, баахан жүжиглэж байна даа, хөөрхий өө.

0  |  0
Irgen.(202.126.89.207) 2019 оны 04 сарын 25

Shorongiin aluurchinii helsen ugiig Nimdorj shuurch awaad unen bolgoj yrih n ymar zorilgotoi ingeed b.na yu hiih geed b.na be.Mon busad humuusiin eruu shuultiig yagaad yrihgui b.na be. Nimdorjiig tudgelzuuleed shalgaachee.

0  |  0
zochin(103.57.95.52) 2019 оны 04 сарын 24

manangiin hulgaichiid booj vhehnee vheech

0  |  0
Үнэн шүү(59.153.112.105) 2019 оны 04 сарын 25

Ард түмний таамаглаж буй хүмүүс оролцсон нь мэдээж. Түмэн сохор биш зөв хараатай мэргэн шийдэлтэй. Харин яаж хүлээлгэх юм бүү мэд.

1  |  0
sain shalgah hun(66.181.191.152) 2019 оны 04 сарын 24

ene 30 jil said hiisen hun ih uchirtai gishuunees n tutgelzuuleed shalgah heregtei

1  |  0
зочин(202.9.43.47) 2019 оны 10 сарын 23

Нямдоржийг сайн шалгах хэрэгтэй яагаад энэ хүмүүс алаагүй гэж батлаад байгаа юм эд нарыг эрүүдэн шүүсэн гэж уйлах гээд байгаа юм бусад эрүүдэн шүүлгэсэн хүмүүсийн тухай яагаад яриагүй байж 3 шатны шүүхээр орж батлагдсан энэ 3 г хамгаалаад бна

10  |  4
иргэн(66.181.161.53) 2019 оны 04 сарын 24

захиалгчииг амгалагнбаатар гэгч алуурчин нэрлэсэн гэж нямдоржтон унгас алдаа биз дээ энэ алуурчин хэнийг ч нэрлэж мэдэх шүү мөрөөрөө явсан 2хүнийг гөрдөж орхисон юм чини захиалагч ч хажууд тани инээгээд л яваад бг юм бишүү малнд мини ээ

0  |  1
Зочин(202.9.42.191) 2019 оны 04 сарын 25

Zasss hun alagdsan baihad uhseniih n ulsiin nuuts bdgiin. Ter nuutsiig n il gargabal yamar hugiin yum bga boldoo

2  |  0
Зочин(202.9.42.185) 2019 оны 04 сарын 25

Улс торийнхон оролцсон гээд улсын нууцад оруулдаг нь сонин байнашдээ.Тэрийг нууцлаад байх юм байгаа юмуу.Хэрэгтэнгууд хийсэн хэргээ нууцалаад оорсдийгоо хамгаалжээ.Ард тумнээс нууцлаад байх юм байхгуйдээ.

2  |  0
ЗОЧИН(103.229.121.251) 2019 оны 04 сарын 24

ЦАГДАА , ТАГНУУЛЫНХАН ГОЛ ЗАХИАЛАГЧ НИСДЭГ ТЭРЭГНИЙ ОСЛООР ҮХСЭН УЧИР ЗАХИАЛАГЧДЫГ ИЛРҮҮЛЭХ АЖИЛЛАГААНД ГАЦАА ҮҮССЭН ГЭДГЭЭ ЗАРЛАЧИХ ХЭРЭГТЭЙ !!!

2  |  1
B.Muugii(122.201.22.200) 2019 оны 04 сарын 25

Зөв ш дээ. дурын пизда хууль хяналтынхан тогтоосон асуудлыг улс төржүүлээд хэргийг хэрэгсэхгүй болгочих гээд дайраад байдаг бол эрүүгийн хуулиаа бүүр ашиглахгүй басйан нь дээр ш дээ. Цагдаа тагнуулаар ч яах юм. Ингэхэд энэ хууль хяналтынхан дотоод улс төржсөн, хүний хөл гар болсон томилгооны новшнуудаасаа салахгүй бол энэ мэтээр хаа хамаагүй нэг хүний асуудлыг нийтэд нь нялзааж байгаад л дундаас нь ашиг хонжоо хийх улс төрчид олон гарна шүү.

7  |  2
WWW333(202.72.245.122) 2019 оны 04 сарын 29

khudlaa soliorood baikh yum setguulch nertei teneguud

1  |  0
Top