Олон Улсын Парламентын холбоо /ОУПХ/-ноос С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн шийдвэрлэлтэд хөндлөнгөөс явуулсан шинжээчдийн дүгнэлтээ УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Түр хороонд ирүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор эрүүдэн шүүсэн хэргийн хохирогч Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай ярилцлаа.
-Олон Улсын Парламентын холбооноос С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг хилсээр шүүж, ял оноосон байна гэж дүгнэлт гаргасан тухай УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Түр хорооноос мэдээлэл хийлээ. Та дүгнэлттэй нь танилцсан уу?
-ОУПХ-ныхон энэ хэрэг дээр дүгнэлтээ гаргаад УИХ-аас байгуулагдсан Түр хорооныхонд өгсөн юм байна. Би дүгнэлттэй танилцсан. Эрүүдэн шүүсэн гэдгийг дүгнэлтдээ тодорхой дурджээ. УИХ-ын цөөн хэдэн гишүүн С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүлээ гэдэг асуудлыг тавьж ирсний үр дүнд энэ асуудал олон улсын анхааралд орсон. Эрүүдэн шүүсэн гэдэг нь ОУПХ-ны Хүний эрхийн хороогоор батлагдаад гараад ирсэн байна л даа. ОУПХ-ныхон манай гишүүдийн нөлөөнд ороод үндэслэлгүй шийдвэр гаргаад сууж байхгүй. Тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн хэргээр хүмүүсийг эрүүдэн шүүж ялласан нь тодорхой болсон. Иймд ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос эрх баригч албан тушаалтнуудад хандан, эрүүдэн шүүсэн хэргийн явц, үр дүнгээс үл хамаарч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй суллахыг шаардсан шийдвэрээ ОУПХ ирүүлсэн байна. Мөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллаж, тамлуулан зовоосныхоо төлөө нөхөн олговор олгох ёстой гэдэг шийдвэрийг ОУПХ-ноос гаргасан байна.
-Тантай ОУПХ-ныхон уулзаж байсан биз дээ?
-ОУПХ-ныхон хоёр удаа уулзсан. Эхлээд ирэхэд нь манай дүү уулзсан. Сая наймдугаар сард ирэхэд нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч болон Б.Булган бид нар уулзаж байсан. ОУПХ-ныхон биднээс тухайн үед тагнуулынхан мөрдөн байцаалтыг хэрхэн явуулж байсан талаар асуудаг. Би болсон явдлын талаар л ярьсан. Ер нь бол аль эрт ОУПХ-ныхон энэ хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүж, хилсээр ялласан гэж үздэг шүү дээ.
Эрүүдэн шүүнэ гэдгийг хүмүүс барьж аваад зодож, нүдэхийг хэлнэ гэж ойлгоод байх шиг байна. Эрүүдэн шүүнэ гэдэг чинь залхаан цээрлүүлэлтээс эхэлдэг юм байна. Анхан шатны шүүх хурал ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид болсон. Тэгэхэд манай дүүд шүүх хурал нь болох гэж байна гэж хэлэлгүй камерт нь ороод толгойд нь хар уут углаад аваад явсан байдаг. Шүүх хурлын өмнө өмгөөлөгч болон ар гэрийнхэнтэй нь ч уулзуулаагүй. Өвлийн дүн хүйтнээр таавчигтай авч явж шүүх хуралд оруулсан байдаг. Шүүх хуралд орохоос өмнө сувилагч даралтыг нь үзэхдээ “Та нар хүнийг ингэж болохгүй шүү дээ. Дулаан гутал өмсгөчихье” гэхэд нь зөвшөөрөөгүй гэсэн.
Шүүх хуралд хүн яллахад, тэр хүн таавчигтай байна уу, дулаан гуталтай байна уу ямар ялгаа байна. Дулаан хувцас өмсөөд ороход шүүх хуралд нөлөөлөх үү. Энэ чинь өөрөө эрүүдэн шүүсний том жишээ шүү дээ. Тэр үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хүний тооноос хассан байсан. Т.Чимгээг шүүх хурлаас аваад явахдаа нөгөө хар уутаа толгойд нь углаад, өрөөнд нь оруулахдаа уутыг нь ч авалгүй түлхээд оруулсан гэсэн. Шүүхээс 25 жил сонссон хүн чинь асар их бухимдана биз дээ. Толгойд нь хар уут углаад орхичихсон. Т.Чимгээ “Би ийм хэрэг хийгээгүй” гээд орилсон байдаг. Тэр үед нь хянагч орж ирээд уутыг нь аваад гарсан гэсэн. Энэ мэт эрүүдэн шүүсэн зүйл их бий. Нөхрийг нь хүртэл 14 хоног хорьж, тамлаж байв. “Цементэд хийгээд алж чадна” гэх зэргээр дарамталсан байдаг. Та бүхэн камерт болсон бичлэгийг үзсэн. Энэ бүхнийг шүүгдэгч нарын өмгөөлөгчид эвлүүлэг гэж ярьсан байна лээ. Тэгж эвлүүлэг хийх боломж байхгүй. Г.Батбаяр гэж өмгөөлөгч үнэмшилгүй зүйл яриад байгаа. Өмгөөлөгчдийн холбоо энэ хүний ёс зүйгүй байгаа асуудлыг авч үзэх хэрэгтэй.
-Б.Булгантай уулзаж, эрүүдэн шүүсэн хэргийн талаар асууж байв уу?
-ОУПХ-ныхонтой уулзах үед таарсан. Б.Булгантай уулзаад асууя гэж байсан нэг зүйл байсан. Анх алуурчдын талаар та ам зураг гэдэг зүйлийг зуруулсан юм уу гэж. Хамгийн анх хар цагаан зураг байдаг даа. Эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан зураг. Гэтэл эсрэгээрээ Б.Содномдаржаа хамаагүй өндөр, Т.Чимгээ хамаагүй намхан шүү дээ. “Цензургүй яриа” нэвтрүүлгээр Г.Эрдэнэбат прокурор орохдоо манай дүүгийн зургийг хараад зурсан юм шиг өнгөтэй зураг харуулсан. Энэ зургийг Б.Булганы өгсөн мэдүүлгээр зурсан гэж ярьж байсан. Харин Б.Булганаас тэр үед асуухад “Би та нарын өмнөөс маш их санаа зовдог шүү. Яагаад гэвэл би тэр үед энэ хүмүүсийг харж байгаагүй. Энэ тухай тагнуулынханд хэлээд нэмэргүй. Эд нартай Монголоор ярихад хэцүү хүмүүс. Таарсан хэмжээгээр нь салаавч хүртэл гаргаж ярихаас өөр арга байдаггүй. Би чадах чинээгээрээ энэ хүмүүсийг хараагүй гэдгээ хэлдэг. Би өндөр, нам хоёр хүн байсан гэснээс өөр юу ч хэлж зураг зуруулаагүй” гэж хэлсэн.
Тэгэхээр ам зураг нийлсэн гэдэг худлаа. Нөгөөтэйгүүр Б.Булгантай тагнуулынхан яаж муухай харьцаж байсан гэдэг нь ойлгогддог. Анх С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахдаа Б.Булган гэрч байсан. Гэтэл сүүлдээ шүүх хуралд Б.Булганыг оролцуулаагүй. Б.Булганыг оролцуулаагүй нь учиртай. Б.Булган шүүх хуралд ороод би энэ хүмүүсийг харж байгаагүй гээд үнэнээр нь хэлчих юм бол хилсээр үүсгэсэн хэрэг нь нурна биз дээ. Тийм учраас Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй байх гэж боддог. Уг нь энэ хэрэг чинь хүн амины хэрэг шүү дээ. Гэтэл нууц байлгахын тулд л тагнуулын байгууллага энэ хэргийг шалгасан. Тагнуулын байгууллага энэ хэргийг шалгах шаардлага байгаагүй.
-Ц.Амгаланбаатар эрүүдэн шүүсэн хэрэгт гэрчээр оролцсон. Шүүх хурал дээр юу ярьсан юм бол. Эрүүдэн шүүсэн асуудлыг хүлээн зөвшөөрсөн юм болов уу. Т.Чимгээгийн өмгөөлөгч танд энэ талаар ярьсан уу?
-С.Оюунцэцэг өмгөөлөгч надад юм хэлэхгүй шүү дээ. Ц.Амгаланбаатар захиа бичсэн дээ. “Чи энэ хэргийг зохицуулбал чамд 500 сая төгрөг өгье. Гадагшаа гаргачихна” гэж хэлсэн тухай захиандаа бичсэн байсан. Тэгэхээр шүүх хурал дээр бол Ц.Амгаланбаатар манай эсрэг юм яриагүй. Өөрөөр хэлбэл, эрүүдэн шүүсэн асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Энэ хэргийг эрүүдэн шүүсэн хүмүүс бүгд цол нэмсэн. Ж.Мөнхгал гэхэд хурандаа болсон гэсэн. Ер нь бүгд хурандаа болсон гэж сонссон. Эрүүдэн шүүсэн н.Бямбажав гэж нэг хүн нь гадагшаа гараад зугтчихсан байгаа.
-Т.Чимгээгийн өмгөөлөгч тухайн үед хууль зүйн туслалцаа хэр үзүүлж ажилласан бэ. Дүүг тань хоригдож байхад өмгөөлөгч нь очиж уулзахад эрх нь зөрчигдөж байгаа талаар хэлсэн байж таараа?
-Өмгөөлөгчийг энэ хэргийн талаар ярихыг таг хорьчихсон байсан. Тэгэхээр өмгөөлөгч байр сууриа илэрхийлж чаддаггүй байсан. Хэрэв С.Оюунцэцэг өмгөөлөгч Т.Чимгээг эрүүдэн шүүж байна гээд ярьсан бол өөрөө шоронд орох байсан байх. Өмгөөлөгч нар боломжийн хэмжээнд ажилласан гэж боддог. Тав хоног манай өмгөөлөгч байр сууриа илэрхийлж тэмцсэн. Өмгөөлөгчийн маань хүүг хүртэл хар тамхины хэрэгт холбогдуулан шалгах гэж оролдсон. Энэ мэтээр өмгөөлөгчид маань хүртэл дарамт ирж байсан. Тэгэхээр өмгөөлөгч муу ажилласан гэж хэлэхгүй.
-ОУПХ С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага шалгахдаа эрүүдэн шүүсэн байна гээд дүгнэлтээ гаргачихлаа. Прокурорын байгууллага ч энэ хэрэгт холбогдсон есөн хүнд яллах дүгнэлт үйлдээд байна. Тэгэхээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж энэ хүмүүс эрүүдэн шүүсэн нь ямар нэгэн ашиг сонирхол байж таарна. Эрүүдэн шүүсэн нь захиалагчтай байж болох уу?
-С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг хаалгах гэж захиалсан хүмүүс нь эрүүдэн шүүх ажиллагааг захиалж байгаа гэж би ойлгодог. Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа “Хятадын эрлийз” гэж хэлүүлээд уйлаад ээж дээрээ очиж байсан. Түүнээс хойш Ерөнхийлөгч болоод найман жил шударга байя гэж залхтал ярьсан даа. Би дүүгээ анх хоригдоход нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржид хандаж байлаа. Шүүх хурлыг нээлттэй хийлгэх тал дээр дэмжлэг үзүүлээд өгөөч гэж хүсэлт гаргаж байв. Гэтэл Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржоос “Шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй” гэдэг хариу өгсөн. Энэ хүн өөрөө хүнд гүтгүүлж, доромжлуулахыг мэддэг гэж ойлгож байсан. Би эрүүдэн шүүсэн асуудлыг Ц.Элбэгдоржтой холбоотой гэж боддог. Ц.Элбэгдорж сонгуульд нэр дэвшихдээ “С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлнэ” гэж хэлж байв. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн хүн амины хэргийг илрүүлдэггүй юм. Тэгэхээр тэр хүн энэ хэргийг хаах зорилго өвөрлөж дээ. Хоёрдугаарт, Дамрангийн Энхбат гэдэг хүнийг Францаас хулгайлсан хэргээр хоригдож байсан Б.Хурцыг Ц.Элбэгдорж суллаж авчирсан. Ямар тохироогоор авчирсныг мэдэхгүй. Гуравдугаарт, Ц.Элбэгдорж Б.Хурцыг генерал болгоод Тагнуулын ерөнхий газрын даргаар тавьсан. Тэгээд ТЕГ-ын дарга болсон Б.Хурц С.Зоригийн хэргээр энэ хүмүүсийг шалгасан. Тэгэхээр яаж ч бодсон Ц.Элбэгдорж захиалагч нь байгаа биз дээ. “Ухаангүй ноёнд, урагшгүй алба” гэгчээр хэдэн бүтэлгүй юмыг Б.Хурц нь олоод ирчихгүй юу. Тэгээд нөгөөдүүл нь бүтэлгүйтээд л шившгээ хутгачихлаа. Би бол тэгж л харж байна. Энэ хэргийг эрүүдэн шүүсэн хүмүүс бүгд цол нэмсэн шүү дээ. Ж.Мөнхгал гэхэд хурандаа болсон гэсэн. Ер нь бүгд хурандаа болсон гэж сонссон шүү. Эрүүдэн шүүсэн н.Бямбажав гэж нэг хүн нь гадагшаа гараад зугтчихсан байгаа.
-Т.Чимгээгийн биеийн байдал нь ямар байгаа вэ?
-Хориход байхдаа маш хэцүү байсан. Одоо бие нь гайгүй байгаа. Хориход өрөөнд нь ганцаар нь хорьдог. Сандал дээр ямар ч хөдөлгөөнгүй суулгадаг байсан. Өдөржингөө сандал дээр хөдөлгөөнгүй сууна гэдэг чинь залхаан цээрлүүлэлт биз дээ. Тэгээд Т.Чимгээг сандал дээрээ жаахан хөдлөх гэхээр хянагч нь “Хулгайч аа, зүгээр суугаарай” гээд орилдог гэсэн. Сандал дээр хөдөлгөөнгүй суусаар байгаад Т.Чимгээ нуруу нь бөгтөр болсон. Коридороор Т.Чимгээг авч гарахдаа бүх хоригдлуудыг цааш нь харуулдаг гэж байгаа юм. Т.Чимгээг хоригдлууд харахаараа ч яах юм. Одоо харин эмнэлэгт хэвтээд биеийн байдал нь гайгүй байгаа. Би энэ хэргийг үнэн зөв шийдэхийн төлөө ажиллаж байгаа Ц.Нямдорж сайд болон УИХ-ын цөөн хэдэн гишүүнд маш их баярлаж байна.
-Т.Чимгээгийн гэр бүлийнхэн нь сайн байгаа юу?
-Ээжийгээ хоригдсоны дараа охин нь “Сэлэнгэд үзэж хардаг нэг сайн хүн байна” гээд очих гээд явж байгаад ослоор нас барсан. Нэг найзтайгаа хамт явж байгаад машинтайгаа осолдсон. Найз нь зүгээр гарсан. Манай дүү газар дээрээ нас барсан. Автомашин нь онхолдсон байдаг. Ослын шалтгааныг нэг их тоймтой юм хэлээгүй. “Жолоочийн буруугаас болсон” гэсэн ч ямар нэгэн хариуцлага тооцоогүй өнгөрсөн. Энэ ослыг ч тагнуулынхан хийсэн байхыг үгүйсгэхгүй. Гэр бүлийн амьдрал нь маш хэцүү болсон шүү дээ.
-Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох эрүүдэн шүүсэн хэрэг шүүхийн шатанд очсон ч удааширчихлаа?
-Анхан шатны шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг прокурор эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, хэргийг байгаа материалынхаа хүрээнд шийдвэрлэ гэж анхан шатны шүүхэд буцаасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хувьд энэ шийдвэртэй санал нийлэхгүй гэж Улсын дээд шүүхэд хандаж байгаа гэж ойлгож байна. Уг нь бүх зүйл тодорхой, эрүүдэн шүүсэн нь баримтаар нотлогдож байгаа хэргийг шүүхээр цаг алдалгүй шийдэх ёстой.
Сэтгэгдэл ( 15 )
Захиалагч ойлгомжтой салга буриад хүзүүгүй захчин хоер. Яаж ч бодсон тэднээс гарцаагүй. \nЭнэ доор бичээд бгаа нь. Дээрхи 2 алуурчин захиалагч хоер өөрсдөө бичээд бнаа даа. Та хоер яаж ч үзээд үнэнд гүйцэгднэ
Er ni unen elbeg zahialgaar hurts guitsetggesen allaga ch ene humuus iin hereg mongol aluurchid iin mafia aar udirduulj ba
СУЛЛУУЛАХ ГЭЭЛ МАШ ИДЭВХИТЭЙ ЯВААД БАЙГАА ХЭДХЭН ХҮН Л БАЙГАА ЮМ ДАА. АР ГЭРИЙНХНИЙГ НЬ БОЛ ОЙЛГОЖ БНА. ХАРИН ХӨЛСӨӨР ЦУГЛАДАГ ХЭДХЭН ХӨГШЧҮҮЛ БАЙГААД БАЙГААМАА. ЭДНҮҮС НЭГ КОМПАНИ, ААН ШИГ Л АЖИЛЛАДАГ ЮМ ШИГ БАЙГААН. ДЭЭД ШҮҮХ, ПОРКУРОРЫН ҮҮДЭНД УТАСААР ЯРЬЖ БАЙГААЛ ЦУГЛАДАГ ЮМ БИЛЭЭ. ЗОРИГ АГСАНЫ ХЭРГИЙН ЭЗЭН ХОЛБОГДОГЧИД ГАНЦ БИШ МАШ ОЛОН НОТЛОХ БАРИМТУУДААР БАТЛАГДСАН ЮМ БАЙНА ЛЭЭ ШД. ГАНЦ Л ФАКТ БАЙСАН НЬ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ. ОНЦ НОЦТОЙ ХЭРЭГТНҮҮДИЙН ХЭРГИЙГ ТОЛГОЙГ НЬ ИЛЭЭД ИЛРҮҮЛНЭ ГЖ ХЭЗЭЭ Ч БХГҮЙГ БАС МЭДЭХ ХЭРЭГТЭЙ.
107.77.229.79 Чи ингэж худлаа юм бичиж бууны нохой болох ямар хэрэг байна аа. Үйл лай чинь үр үндэсийг чинь ниргэж, үнс нурам болоорой, чамайг ерөөчье.
Ах нь гэх энэ нөхөр Эрдэнэтийн үйлдвэрийн удирдлагуудаас захиалга авч их хэмжээний мөнгө аваад дүү Чимгээдээ дамжуулан захиалга өгсөн.Юм үнэнд гүйцэгддэг бол чи хэзээ нэгэн цагт шоронд орно. Ер Чимгээг шоронгоос гаргаад энэ нөхрийг хоривол жинхэнэ захиалагчийг хэлнэ дээ. Гэхдээ жинхэнэ захиалагчид энэ нөхрийг цааш нь харуулчихвал гол захиалагч олдохгүй болно шүү.
Aluurchid unen biz dee
Odoo shuugch omgoologch nariig bugdiig ni solij baij oorchlolt hiij bolno.
Shuugchid akhiuhan nuguun nekheed avchih sanaatai udaad baigaa biz...
Алуурчид өнгө орсон байна шүү. Нямдорж энэ хүмүүст хайртаа биш, хуулийг бол өөрийн ашиг сонирхолд нийцүүлэхийг туйлын зорилго болгодог хүн, Отгонбилэгийн хамсаатануудаас ихээхэн хэмжээний мөнгө авч хэргийг будлиулдаг хулгайч шүү...
Алуурчид өнгө орсон байна шүү. Нямдорж энэ хүмүүст хайртаа биш, хуулийг бол өөрийн ашиг сонирхолд нийцүүлэхийг туйлын зорилго болгодог хүн, Отгонбилэгийн хамсаатануудаас ихээхэн хэмжээний мөнгө авч хэргийг будлиулдаг хулгайч шүү...
ИСМЭЛ НЯМДОРЖ АЛИА САЛБАДАЙ БАТЗАНДАН , БОЛД НАР АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫГ ЗАРЛА !!!
allagiin zachialagchin Nymdorj !!!!, tegeedel chergiiin dunduur davchij orj budiluulj tsag chugaachaag udaaschruuldag, Nymdorjiin sain tanil ,esvel tun oiriin chun n ene cheregtei cholbootoi. , tegeedel chergiig er ilruuldeggui
Б.Хурц,Г.Эрдэнэбат нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг нь хүлээж суугаа биз дээ,хууль хүчнийхэн,тэр шүүхийнхэн
ЯМАР БУЗРЫН НИЙГЭМЛ БЭ. ИНГЭЖ ХҮНИЙГ ГҮТГЭЖ АМЬДРАЛЫГ НЬ СҮЙРҮҮЛЖ БОЛДОГ Л ЮМ БАЙХДАА.
АВЛИГАЧИН хуулийнхан, авлигачин шүүгч нар энэ хэргийг буруу замаар явуулсан. ШҮҮГЧ нарыг бүгдийг түдгэлзүүлж байгаад, шинээр шударга шүүгч сонгон аваач