Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хохирлыг нөхөн барагдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоор ахлуулахаар болсон байна.
Сануулахад, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар өөрсдийгөө хэлмэгдэж, шоронд суусан, хөдөлмөр эрхлэх ажил мэргэжлийн боломжоо алдсан, нэр хүндээ алдсан хэмээн хохирлоо нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч тэдний хүсэлтийг хүлээн аваагүй буцаасан байдаг.
Сэтгэгдэл ( 3 )
Нотлох баримтаараа гэм буруутай гэдэг чинь батлагдаад байгаа гэсэн ш дээ, та нар харин хэний захиалга сэдлээр хүн алснаа үнэнээр нь хэлж хэргээ хүлээх хэрэгтэй.
odoo aluurchid gegdej baisan humuusiig buruu shiidver gargaj shuusen humuusiig tsagdah boloh hereg garah ni de
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00