Х.Нямбаатар: С.Зоригийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгана

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2023.04.19/ боллоо. Хуралдаанаар хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийсэн Ерөнхий сайдын уулзалтын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийсэн байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт тус тус даалгажээ.

Мөн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг ХЭҮК-ын дарга Ж.Хунанд, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасан байна. Тус комиссын гишүүдээс гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Энэ удаагийн хуралдааны дараагаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Тэрбээр "3000 гаруй төрийн байгууллагаас мэдээлэл ирүүлэхээр байгаа. Өнөөдрийн байдлаар 1343 байгууллагаас мэдээллээ ирүүлсэн. Үүнээс 183 байгууллага ямар нэгэн зөрчилгүй, 1163 байгууллага тодорхой зөрчил, асуудалтай байгаа талаар тайлан ирүүлсэн.

Одоогоор “Шүүр” ажиллагаагаар чөлөөлсөн албан тушаалтан 187, сахилгын арга хэмжээ авсан 27, зөрчлийг арилгуулсан 172 байна.

Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардах учраас ЗГХЭГ-т мэдээллээ дахин ирүүлэхээр ажиллаж байна. “Шүүр” ажиллагаатай холбоотойгоор ард иргэд,  төрийн жинхэнэ албан хаагчдаас бодитой мэдээлэл өгч, хамтарч ажиллаж байгаа. “Шүүр” ажиллагаа хэн нэгнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлөх гэхээсээ илүүтэй Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин тогтоомж бүх төвшиндөө бодитой хэрэгжиж чадаж байгаа юу гэдгийг гаргаж ирж байгаа юм. Монгол Улсын төрийг төлөөлж бүх шатанд ажиллаж байгаа албан тушаалтнуудын хууль эрх зүйн орчны талаарх ойлголт,  хуулийг хэрэгжүүлэх хандлага нь ямар төвшинд байгаа вэ гэдгийг харуулж байгаагаараа онцлог. Мэдээллийг авч дуусаад хяналт хэрэгжүүлэх газрын зүгээс  иргэд, төрийн албанаас ирүүлж байгаа мэдээллийн дараа шалгалтын ажил зохион байгуулна. Энэ хүрээнд илрэх зөрчил, албан тушаалтан, албан байгууллагад хариуцлага тооцох ажил хийгдэнэ" гэв.

Мөн энэ үеэр ХЗДХ-ийн хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн. Тэрээр “С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаад 2021 оны долоодугаар сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэн, төвлөрүүлж ажилласан. Ингэхдээ хоёр байгууллагын мөрдөгч, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Өнгөрсөн оны тавдугаар сарын 16, зургаадугаар сарын 30, арваннэгдүгээр сарын 8, мөн энэ оны нэгдүгээр сарын 18-нд мөрдөгчөөс энэ хэрэгт яллагдагчаар татсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хамаарах тогтоолыг хэрэгсэхгүй болгох саналаа дөрвөн удаа Нийслэлийн прокурорын газарт явуулсан. Нийслэлийн прокурорын газраас тодорхой ажиллагаа хийгдэх талаар даалгаврууд бичигдэж ирж байсан. Хамгийн сүүлд буюу   гуравдугаар сарын 23-нд Нийслэлийн прокурорын газарт Цагдаагийн ерөнхий газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр /өчигдөр/ Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байна. Ингэснээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс удаан хугацаанд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг иргэний хувиар нэхэмжлэх эрх зүйн үндэс бүрдэж байгаа. Хоёрдугаарт, мөн энэ хэрэг дээр гүйцэтгэх хуулийн хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудал давхар шалгагдаж байгаа. Хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэх саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт тавихаар бэлтгэл ажил хангагдаж байна. Үлдсэн хэрэг нь хэрэг бүртгэлийн хэрэг хэвээр үлдсэн. Тодруулбал, 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажил ажиллагаанд үлдсэн гэсэн үг. Ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Сүхболд ахалж ажиллана. Энэ бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судалж, дахин ийм үйлдэл гаргахгүй байх маш том кейс болж байгаа. Хүнийг хэлмэгдүүлж, хүчээр эрүүдэн шүүж, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, мөрдөн шалгасан, ял оногдуулсан хэргийг үргэлжлүүлж шалгана. Улс төрийн зорилготой энэ хэргийг хэн үйлдэв гэдгийг цаашид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг хэлье” гэсэн тайлбар мэдээллийг өглөө.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.132) 2023 оны 04 сарын 23

Энэ хэргийг хааж, сүнс гэж байдаг бол түүнийг амраах сан! Орхих. Хэрэгтэй .сонгууль дөхөхөөр л гараад ирэх юм.Би илрүүлнэ гэж Их хуралд4 жил суусныг бид мартаагүй. Ар гэрийнхний сэтгэл санааг нь амраах хэрэгтэй.

1  |  0
Хов хов(172.56.153.244) 2023 оны 04 сарын 22

Гол нь шүүгч нар захиалга авч үг дуугүй боолын гэрээтэй ажилладагт учир байна. Тэр 3 н шатны шүүхийн шийдвэр гаргасан хулгайч нарын нэрийг ил болгож ял асуух хэрэгтэй.

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 04 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2023 оны 04 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
zocin(76.67.107.173) 2023 оны 04 сарын 21

ЗОРИГИЙН XЭРЭГЭЭ ??? Цааз маазаа сэргээгээд xурдxан шийдэxгүй бол энэ улс устлаа!!!!!!\nМордоxын xазгай гэж, xэн ч итгэxийн аргагүй эxлэл төгсгөлтэй, мянганы инээд тоxуу болxоор шүүx xурал болсон ... зүгээр л тэр шийдсэн улсыг нь шууд гавлаад 30 жил гянданд xийлээ үнэнээ хэл гэxэд л эзэн нь гараx xэрэг шүү дээ чааваас. \n... алсан улс гэж итгэxийн аргагүй улс явсаар байгаад итгэxийн аргагүй дуусан шүү дээ....шүүгчдийг баривчил !!!\n

0  |  0
Зочин(103.57.95.177) 2023 оны 04 сарын 22

Сонгуулийн шоу эхэллээ дээ

0  |  1
ард(103.242.47.142) 2023 оны 04 сарын 23

Нямбаатараа сонгуулийн шоугаа болиочээ

1  |  1
Шинэ Монгол(202.21.108.30) 2023 оны 04 сарын 22

өмгөөлөгч болон өөрсдийг нь үг хэлүүлэхгүй яллаад байсанд их учир байсан.

1  |  0
Алуурчин элбэгдорж А(31.164.60.105) 2023 оны 04 сарын 23

Hyyr yhdel seg zem idej Osson ugeerui yaduu ulaan guilgachin hunii mahan hunsten tsust Aluurchin elberdorj ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin Altan haraatsai S.Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireeduid hureh baisan buh bair suuriig allagaar bulaaj avsan Aluurchin bilee.\nAluurchin Yargachin Zandalchin elbegdorj tuunii Aluurchin zulbasguud alsan huniihee toogoor Tamd unaj tarchlah odor irlee.\nAluurchin Yargachin Zandalchin elbegdorj tuunii Aluurchin zulbasguudad alagdsan olon saihan zaluusiin oshoog Burhan Aluurchin elbegdorj tyynii Aluurchin zylbasgyydaas avah od

1  |  3
Зочин(66.181.182.63) 2023 оны 04 сарын 23

Нууцаас гаргавал манай шүгэл үлээгчид л алуурчийг захиалагчтай нь дор нь илэрүүлнэ дээ

3  |  0
Баяраа(103.57.94.87) 2023 оны 04 сарын 22

Сонгуулийн шоу болгож бүү ажиглаасай билээ дээ

1  |  1
7(66.181.160.11) 2023 оны 04 сарын 20

Зөвөө

1  |  0
НЯМБААТАРТ(192.82.71.214) 2023 оны 04 сарын 22

НЯМБААТАР АА ЧИ ЭНЭ ХЭРГИЙГ ҮНЭН МӨНӨӨР НЬ ИЛЧИЛЖ ШИЙДҮҮЛБЭЛ ТҮМЭНД БУЯХ, ТҮҮХЭНД АЛДАРТАН, МӨНХИЙН ДУРСАМЖ ҮЛДЭЭНЭ ЭЭ

3  |  0
Top