С.Зориг агсны хэрэгт хэлмэгдсэн гэх Т.Чимгээ шүүхээс хохирлоо нэхэмжилжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 28

Төрийн нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдож, 5.8 жилийн ял эдэлсэн ч хилсээр хоригдсон хэмээн суллагдсан Т.Чимгээ Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тодруулбал, 5.8 жилийн амьдралаа торны цаана өнгөрүүлж, хөдөлмөр эрхлэх ажил мэргэжлийн боломжоос гадна нэр хүндээ алдсан хэмээн хохирлоо нэхэмжилж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гурав хоногийн өмнө гаргажээ. Энэ талаар түүний өмгөөлөгчөөр олон жил ажиллаж буй С.Оюунцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эхлээд харьяа дүүргийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч гурван удаа буцаасан. Тэгэхдээ тэмдэгтийн хураамж төлөөгүй, харьяалал биш гэх мэт үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан. Тиймээс харьяалал гэж үзээд Сүхбаатар дүүрэгт нэхэмжлэлээ гаргалаа. Монголын шүүх энэ асуудлыг шийдчих байх гэсэн итгэлтэй байна. Энэ хүмүүсийн хохирлыг асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Т.Чимгээгийн тухайд хоригдож байх хугацаанд охиноо алдсан бөгөөд сэтгэл санааны хувьд тун хүнд байгаа аж. Зургаан жил орчмын ажил амьдралын хугацаагаа алдсан учраас эрүүл мэндийн хувьд ч ажил хийх боломжгүй болжээ. Мөн суллагдсан хугацаанаас хойш байр түрээслэн амьдарч байгаа өдгөө Баянзүрх дүүрэгт охиныхоо гэрт амьдарч байгааг өмгөөлөгч нь дуулгалаа.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг цагаатгах тогтоол жилийн өмнө албажиж, өнгөрөгч оны тавдугаар сард Нийслэлийн прокуророос дуудаж, цагаатгах тогтоолыг танилцуулжээ. Б.Содномдаржаа мөн тун удахгүй өмгөөлөгчөөрөө дамжуулан хохирлоо нэхэмжлэх бөгөөд хүүхдийн хамт зах дээр ажиллан амьдралаа залгуулж яваа, эрүүл мэнд доройтсон хэмээжээ.

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.168) 2025 оны 03 сарын 13

Энэ сэтгэгдэл бичээд байгаа зарим нөхөд Элбэгдоржийн троллууд бололтой юм уншаач шинэ нөхцөл байдал тогтоогдож хүмүүс нь эхнээсээ хэргээ хүлээж захиалагчаа илчилж байгаа юм бишүү энэ 2 тэгээд л хөдөлж нөхөн төлбөр гээд байгаа юм бишүү

2  |  0
Эх оронч(103.168.34.107) 2025 оны 03 сарын 13

Эдгээр нь алуурчид мөн. Юун хохирол!!!!. Дахин баривчилж хорих хэрэгтэй

1  |  1
Зочин(66.181.183.222) 2025 оны 03 сарын 13

Мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй ядаж насан туршдаа ажлын чадамжгүй болсон гэсэн

2  |  0
Зочин(202.126.88.191) 2025 оны 03 сарын 13

Тэр цагаатгасан тогтоолоо олонд үзүүлээч ээ.Далдуур хулгайгаар юу хийж байгаа болдоо\n

2  |  1
Зочин(139.5.219.135) 2025 оны 03 сарын 13

Энэ 2 хүнийг эрүүдэн шүүсэн гэж шоронгоос гаргасан болгохоос дахиж шалгахгүй ЦАГААТГАСАН гэж огт хэлээгүй шүү дээ...Сонин юм болоод байна даа.

2  |  1
Зочин(139.5.216.182) 2025 оны 03 сарын 13

Алуурчин гэсэн ш дээ. Юун хохирол. Зүгээр мөрөөрөө амьдар.

2  |  2
Зочин(66.181.178.36) 2025 оны 03 сарын 13

Дор хаяж20 орчим тэр бумыг нэхэмжлэх бх.Хэдэн жилээр эрх нь зөрчигдсөн бна.

3  |  1
От(203.23.49.46) 2025 оны 03 сарын 13

ямар ичидгүй алуурчин бэ

2  |  3
Зочин(122.201.31.169) 2025 оны 03 сарын 13

Монгол улсын шүүх тогтолцоонд анхны кэйс болсон. Энэ нөхцөл байдлыг хэрхэн залруулахыг нөгөө мундаг хууьч Ц.Нямдорж л мэдэж байгаа байх даа. Өөрөө бас араас нь энэ хүмүүсийг түлхүүрдэж суугаа байлгүй дээ.

3  |  2
Иргэн(202.9.46.169) 2025 оны 03 сарын 13

ХудалБуруу шийдвэр гаргасан шүүгчид нь хохирлыг барагдуулах ёстой

5  |  1
Зочин(45.117.32.4) 2025 оны 03 сарын 13

Захиалагч олдохгүй байхад энэ хүн алсан гэж таамгаар шоронд хийнэ гэдэг бол ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл .

4  |  2
Zochin(66.181.184.129) 2025 оны 03 сарын 13

Ene xoyor xelmegdeegui gej uzej baina. Bux barimtiig ni il bolgo. Tsagdaagiinxan anx xevleleer taraasan zuragtai ene xoyor mash adilxan baigaa shuu. Odoo yanz buriin technology orj irsen. Shalgaval yag adil garna daa. Xarvaas xarts ni ix muuxai avgai baina lee.

1  |  2
Бодит байдал(66.181.181.171) 2025 оны 03 сарын 13

Хохирлыг нь хурц тэргүүтэй алуурчдын хөрөнгийг хурааж барагдуулж үз шүүх гуай

7  |  1
нарангэрэл(66.181.160.47) 2025 оны 03 сарын 13

монгол улс энэ 2 хүнийг хохирооч хэлмэгдүүлж чадсан юм чинь яагаад хохиролыг нь барагдуулж өгөхгүй байгаа юм бэ энэ тэгээд шударга ёс юм уу харъяалал биш гэх шиг харъяалал хамаарахгүй төр уучилалт гуйж өршөөсөн юм бол шууд хохиролыг нь барагдуулах ёстой шүү новш гэж

6  |  0
Х(66.181.191.94) 2025 оны 03 сарын 13

Хүний хамаг амьдралыг балласан байна шдээ

5  |  0
Зочин(66.181.178.159) 2025 оны 03 сарын 13

Эрх нь бна хууль нь бна энэ хүмүүст . Одоо тэгээд 21 р зууны ярагчин Элбэгшуналховдогдоржиноог барьж авч ирээчээ ЗГ аа

2  |  0
Зочин(49.0.138.250) 2025 оны 03 сарын 13

Хохиролоо Элбэгдоржоос л гаргуулаарай! Улсаас бишшүү!

6  |  0
7(103.10.23.120) 2025 оны 03 сарын 13

Алуурчин гэдэг нь батлагдаа биз дээ юун хохирол

3  |  7
иргэн(202.9.46.161) 2025 оны 03 сарын 13

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт тус бүр 6,0 тэрбум төгрөг өг

3  |  0
7(66.181.160.46) 2025 оны 03 сарын 13

зөвөө

5  |  0
Close menu