Засгийн газрын хурал өнөөдөр /2019.03.21/ 08:00 цагт эхэлсэн байна. Хуралдаанаар 32 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэцийг хэлэлцэж байгаа юм.
Түүнчлэн Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх санал дүгнэлт, Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
Мөн “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төсөл, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандарт, Боловсролын салбарт хэрэгжиж байгаа концессын зарим төсөл, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын салдаг хэсэг хүртэлх 20.9 км авто замын төслийн талаар мөн хэлэлцэхээр төвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )