Видео: Анжелина Жоли НҮБ-ын чуулганд үг хэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 31

Америкийн алдарт жүжигчин Анжелина Жоли энэ сарын 29-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр НҮБ-ын хүмүүнлэгийн элчийн хувиар үг хэллээ.

Жоли “Би энд хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар ярих гэж байна. Энхийг сахиулагчдаас энгийн иргэд айж эмээнэ гэдэг санаанд багтахгүй байна. Энхийг сахиулагч цэрэгт охиноо хүчиндүүлэхээс айж байна гэдэг үнэндээ тэр хүмүүсийн хувьд аюулгүй байдал биш. Дайн, мөргөлдөөнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энхийг сахиулах үйл ажиллагаанд аль болох олон эмэгтэйг оролцуулах ёстой. Дүрвэгч олон эмэгтэй хүчирхийллийн золиос болж байна. Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хүн бүхэн шүүхийн өмнө очиж, ялаа эдлэх ёстой” гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top