Өнөөдөр Японд Шинэ эриний нэрийг зарлана

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Өнөөдөр Японы Засгийн газраас ирэх тавдугаар сарын 1-нд эхлэх Шинэ Эриний нэрийг албан ёсоор зарлана. 1989 онд хөшгөө нээсэн Хэйсэй эрин 2019 оны 4-р сарын 30-нд өндөрлөж, 5-р сарын 1-нээс нь шинэ эрин эхлэнэ.
 


Нэрийг албан ёсоор зарласны дараа Засгийн газраас дипломат харилцаатай 195 орон болон НҮБ, Европын холбоонд факсаар мэдэгдэх гэнэ. 1989 онд Шёова эрийн дуусахад гадаад орнуудад англиар “The new Japanese Era be called Heisei” гэж мэдэгдэж байлаа.
 

Өнөөдөр (2019 оны 4-р сарын 1) Токиогийн цагаар 11.30 цагт Японы Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга хэвлэлийн бага хурал хийлгэж, Шинэ Эриний нэрийг олон нийтэд зарлана. Дараа нь 12.00 цагт Ерөнхий сайд Шинзо Абэ хэвлэлийн бага хурлаар шинэ нэрний утга учрыг тайлбарлах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hend hamaatai iym be(98.253.30.34) 2019 оны 03 сарын 31

Who the *** cares!?

0  |  0
Top