Венесуэлийн эрчим хүчний систем дахин зохион байгуулалттай довтолгоонд өртлөө гэж тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдээлжээ. “Бид үндэсний эрчим хүчний системээ бүрэн сэргээн босгох болно” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
“TeleSUR”-т мэдээлснээр Венесуэлийн Миранда мужийн захирагч Хектор Родригез Кастро бүс нутагт нь эрчим хүчний доголдол гарч байгаатай холбоотойгоор цагдаагийн эргүүлийг нэмэгдүүлэхээ зарлажээ.
Венесуэл улсыг өнгөрсөн долоо хоногийн эхээр дахин харанхуй нөмөрсөн юм. Тус улсын газар нутгийн талаас илүү хэсэгт нь цахилгаан эрчим хүч тасалдаж, гуравдугаар сарын эхээр хэд хоног үргэлжилсэн харанхуй өдрүүд дахин тохиолдсон. Венесуэлийн эрх баригчид энэ явдлын гол буруутнаар АНУ-ыг нэрлэжээ. “Америкийн гар хөл болсон хүмүүс хорлон сүйтгэх ажиллагааны нэг хэсгийг гүйцэтгэж байна” гэж Венесуэлийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )