“Playboy Mongolia” сэтгүүлийн таван жилийн ойн баярт зориулсан томоохон арга хэмжээнээс “Оны шилдэг Playmate” шагнал гардсан Н.Энхмаа гэх шавилхан бүсгүй нүцгэн зургийнхаа ачаар хормын зуурт л “од” болсон.1992 онд төрсөн тэрбээр "Playboy Mongolia" сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулсан бүсгүйчүүдээс хамгийн үзэсгэлэнтэй нь хэмээн үнэлдэг бөгөөд ийнхүү гоо зүйн өндөр шалгуурыг давж сайн үнэлгээ авсан Н.Энхмаагийн зургийг нэгэн уран бүтээлч бийр будгаар амилуулсан удаатай.
Сайхан бие, үзэсгэлэнт төрхтэй бүсгүй Н.Энхмаа хувийн амьдралдаа ихээхэн анхаарал хандуулж, нэг хүү төрүүлэн нам гүм амьдрах болсон. Амаржаад нилээд жин нэмсэн ч хүүхэд төрүүлсэн гэхээрээ гүзээгээ унжуулах ёсгүй хэмээх тэрээр хэвийн жиндээ орохын тулд чамгүй хичээсэн байна.. 8 сарын хугацаанд 22кг жин хассан тэрээр төрснийхөө дараахи болон одоо байгаа үеийхээ зургийг харьцуулан олон нийтийн сүлжээнд байршуулан гайхуулаад амжсан. Жиндээ хэсэг анхаарч, ар гэрээ төвхнүүлээд авсан Playboy хочит Н.Энхмаа "Гоо" брэндийн алчуурны рекламанд тоглож эргэн ирж байгаагаа тунхаглав бололтой.
Сэтгэгдэл ( 0 )