Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулдаг.
Энэ журам ирэх сарын 1-нээс мөрдөгдөнө. "УБЦТС" ТӨХК-аас мэдээлснээр цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын айл өрхүүдийг хамруулах юм байна.
Оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэлх хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилнэ.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тоолууртай айл өрхүүд хамрагдана хэмээн журамд заажээ.
НЗДТГ-аас мэдээлснээр Улаанбаатар хотын гэр хорооллын бүс 171 мянга гаруй айл өрхтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )