О.Хангай, Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглож байна

59 минутын өмнө

 

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Улсын аварга Оргихын Хангай, Улсын арслан Энхтөгсийн Оюунболд, Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон нарын тэргүүтэй улс, аймгийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан эхэллээ.

Тус барилдаан 11:00 цагт эхэлсэн бөгөөд улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг бөхчүүд хүч сорин барилдаж буйгаараа онцлог юм.

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлалт барилдааныг анх 1994 оноос зохион байгуулж, дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top