#BOOKTELLER: “Үл үзэгдэх хотууд” номоос онцлох 10 эшлэл

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Италийн зохиолч, постмодерн уран зохиолын хүчирхэг төлөөлөл Итало Кальвиногийн "Үл үзэгдэгч хотууд" бэсрэг романыг орчуулагч Б.Эгшиглэн эх хэлнээ орчуулан "Тагтаа" хэвлэлийн газар эрхлэн гаргаад хэдхэн хонож байна. Зохиолч Итало Кальвино 1923 онд Кубын Хаванад төржээ. Итало Кальвино амьд ахуйдаа хэд хэдэн алдартай бүтээл туурвиснаас "Үл үзэгдэгч хотууд" бэсрэг роман нь хамгийн их алдаршсан гэдэг.

"Үл үзэгдэгч хотууд" романд аялагч Марко Поло өөрийн үзсэн, орчлон хорвоогийн гайхамшигт сонин хотуудын тухай Хубилай хаанд сонирхуулан хүүрнэж буй тухай гарна. Дэлхийн алдартай зохиолчдоос өөрсдийнх нь хамгийн дуртай номуудыг асуухад ихэнхи нь Итало Кальвиногийн "Үл үзэгдэх хотууд"-ыг онцгойлон нэрлэсэн байдаг. Монголчуудын суу алдрыг номын хуудаснаа үгээр дархлаад зогсохгүй дуурь болон тайзнаа амилж, хөгжмийн цомнол болон дэлхийн олон зуун театрт цуурайлсан "Үл үзэгдэх хотууд" бол харахуй, сэтгэхүй, төсөөлөхүй, бичихүйн хамгийн яруу жишээ болсон гайхамшигт туурвил мөнөөс мөн билээ.

Ингээд "Үл үзэгдэгч хотууд" номоос зөвхөн хотуудын талаар өгүүлэх сонирхолтой эшлэлүүдийг хүргэж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top